Завхан аймагт цулхирын гурилын үнэ нэмэгдэж, кг нь 30-35 мянган төгрөгт хүрчээ. Өнгөрсөн жил тус гурил кг нь 20-25 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан аж. Энэ жилийн хувьд ургац арвин байгаа ч өмнөх жилийнхээс ийнхүү үнэ нь өссөн байна.
Монголчууд суль цулхирыг эрт дээр үеэс хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн бөгөөд монгол элсэнд ургадаг ургамлаас гарган авдаг учир ямар ч химийн бодисгүй, байгалийн цэвэр органик бүтээгдэхүүн юм. Энэхүү гурил үрэндээ шимт бодисууд ихээр хуримтлуулдгаараа онцлог.
Говийн цулхирын үр 23%-ийн уураг, 8.6%-ийн тос, 60%-ийн нүүрс ус агуулдаг тул шим тэжээлийн бодисоороо үр тарианы ургамалтай эн тэнцдэг байна. Цулхирын гурил нь ходоод гэдэсний хямрал, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулах, шээс хөөх болон бөөрний үйл ажиллагаанд сайн ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ