Бейрут хотод болсон дэлбэрэлтийг халдлага хэмээн үзэв | News.MN

Бейрут хотод болсон дэлбэрэлтийг халдлага хэмээн үзэв

Бейрут хотод болсон дэлбэрэлтийг халдлага хэмээн үзэв

Бейрут хотод болсон дэлбэрэлтийг халдлага хэмээн үзэв

Бүгд найрамдах Ливан улсын нийслэл Бейрут хотод өчигдөр/2020.08.04/ болсон дэлбэрэлтийг ихэнх эх сурвалжууд агуулах байранд гарсан осол хэмээн мэдээлж буй ч АНУ-ын талаас тус үйл явдлыг халдлага хэмээн үзэж буйгаа Ерөнхийлөгч Трамп мэдэгдэж, үүнтэй АНУ-ын армийн удирдлагууд ч санал нийлж байгааг хэлжээ.

Дэлбэрэлт Бейрут хотын боомтын агуулах байранд болж, 70 хүн газар дээрээ нас барж, 4000 гаруй хүн шархадсан билээ. Дэлбэрэлтийн нарийн шалтгааныг одоохондоо тогтоож амжаагүй байгаа бөгөөд Ливаны зүгээс нэг ч эрх баригч одоохондоо болсон явдлыг халдлага хэмээн үзэхгүй байгаа аж. Харин Трампын хэлж буйгаар Пентагон уг дэлбэрэлтийг тэсрэх бөмбөг ашиглан зохион байгуулалттайгаар үйлдсэн хэрэг хэмээн үзэж байгаа хэмээн ярьжээ.

Тэрбээр “Ливанд болсон үйл явдал халдлага шиг харагдаж байна. Би улсынхаа том генералуудтай ярилцаж үзсэн. Тэд ч гэсэн тус үйл явдлыг ямар нэг алдаанаас болсон осол биш, хэн нэгний зохион байгуулсан халдлага хэмээн үзэж байгаагаа надад хэлсэн” хэмээн ярьжээ.

Түүнээс гадна Хүний эрхийн харуул (HRW)-ын дарга Кеннет Рот тус эмгэнэлт үйл явдалд Хезболла зэвсэгт бүлэглэлийг буруутган байр сууриа илэрхийлсэн байна. Гэвч нотлох баримт үгүй учир тэрбээр удалгүй тус жиргээгээ устгажээ. Тэрбээр дэлбэрэлт болсон газрын ойролцоо 2005 онд Хезболла зэвсэгт бүлэглэлийнхэн Ливаны Ерөнхий сайд агсан Харириг машинд нь дэлбэлж хөнөөсөн гэх хэргийг эргэн санаж, тэр хэргээс үүдэн ливанчуудын эсэргүүцэл, дургүйцэл ихэссээр байгаад хариу өгч буй явдал хэмээн үзжээ. Учир нь Харириг хөнөөсөн хэргийг зохион байгуулсан гэх дөрвөн этгээдийн шүүх хурал болоод удаагүй байгааг тэрбээр онцолсон байна. Хезболла бүлэглэлийн талаас харин 2005 онд болсон үйл явдлыг өөрсдийнх нь зохион байгуулсан хэрэг биш, эсрэгээрээ АНУ, Израилын улс төрийн ашиг сонирхлоо хамгаалах гэсэн башир арга хэмээх байр суурьтай байгаа юм.

Дэлбэрэлтийн тухай цахим сүлжээнд хүмүүс олон янзын таамаг дэвшүүлсээр байгаа ч Израилын арми, Хезболла зэвсэгт бүлэглэлээс аль аль нь болсон явдалд оролцоогүй гэдгээ мэдээлж байгаа юм. Мөн Ливаны эрх баригчид ч санал нэг байгаагаа илэрхийлжээ. Түүгээр зогсохгүй Ливаны аюулгүй байдлын ерөнхий газрын дарга Аббас Ибрахим дэлбэрэлтийг санамсаргүй байдлаар үүссэн осол хэмээн итгэлтэйгээр баталж байгаа юм. Харин Ерөнхийлөгч Мишель Аоун гурван өдрийн гашуудал зарлаж, осол болоход нөлөөлсөн хариуцлага алдсан этгээдэд маш хатуу шийтгэл оноох болно гэдгээ твиттер дээрээ илэрхийлжээ.

Дэлбэрэлт болсон агуулах дотор бордоо, тэсрэх бодис хийхэд өргөнөөр ашигладаг 2750 тонн аммонийн нитрат 2014 оноос хойш хадгалагдаж байжээ. Аммонийн нитрат шатахаараа маш хүчтэй дэлбэрдэг нь дээрх дэлбэрэлтийн хүчийг асар ихээр нэмсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-08-05 8.20.127.30

Medehgui yumaa medemhiireed yah we dee.

Avatar

Зочин 2020-08-05 185.220.101.146

>>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-08-05 146.115.161.230

Hulgai CH l turuulj duugardiim daa hehe

Avatar

1 2020-08-05 202.55.188.90

Ливан суннит шийт христос 3 шүтлэгтэй.АНУ Израйлийн хатгаасаар яс хаяж Хезболах руу дайрах байх

Avatar

иргзн 2020-08-05 202.179.24.25

энэ АНУ аль ч Улсын дотоод хэрэгт дандаа Хөндлөнгөөс оролцож байх юмаа, Өөрсөдийнхөө Дотоодынхоо байдлаа хянаж шийдвэрлэж чадахгүй Иргэний дайны байдалд оруулах шахаж байж дандаа Худлаа таамаг хардлага гаргаж Улс орныг хооронд нь үймүүлж Дайны байдалд түлхэж байдаг,

Avatar

суннит иргэн 2020-08-05 213.143.49.54

СУРА-30 30:1 АЛЯФ-ЛЯМ-МУМ 30:2 ДОРНОД РОМЧУУД 30:3 ОЙРЫН НУТАГТ ЯЛАГДВАЙ.ГЭВЧ ТЭДНИЙГ ЯЛСНЫ ДАРАА 30:4 НЭГ ИХ УДАХГҮЙ ӨӨРСДӨӨ ЯЛАГДАХ БОЛОЙ.-УРЬД БАЙСАН,ЭДҮГЭЭ БУЙ,ХОЖИМ БОЛОХ ЛУГАА АДИЛ АЛИВ БҮХНИЙ ШИЙДЭЛ АЛЛАХЫН ЭРХЭНД БУЙ БӨЛГӨӨ.ТЭР ӨДӨР СҮСЭГТЭН НАР 30:5 АЛЛАХЫН ТУСЛАМЖИНД ХӨХИН БАЯСМУЙ.ТЭР БЭЭР ГАГЦХҮҮ ӨӨРИЙН БОЛГООН ТААЛСАНД ТУСАА ХАЙРЛАДАГ БИЛЭЭ.АЛЛАХ,ЧИНХҮҮ ХЭМЭЭВЭЭС,АГУУ БӨГӨӨД МАШИД НИГҮҮЛСЭГЧ БУЮУ! 30:6АЛЛАХЫН ТААЛЛААР ЭНЭ ТОХИОМУЙ-ТЭРБЭЭР ӨӨРИЙН АМЛАЛТЫГ ҮЛ ӨӨРЧИЛМҮЙ-ГЭВЧ ОЛОНХИ ХҮМҮ

Avatar

Зочин 2020-08-05 213.143.49.54

ХҮМҮН ҮЛ МЭДМҮЙ. -энэ аяа бол исламын шашны эхний дэлгэрэлтийн тухай ирээдүйг бичсэн аяа юм. ромчууд персүүд хоорондоо байлдаж хүч нь суларч байхад мусалманууд яг тэр үед нь анхныхаа алхмыг тавьж ялалт байгуулж байсан байдаг. 609-630 оны хооронд 20 жилийн дотор персүүд ромчууд байлдаж байсан ч 636 он гэхэд Омар Хаттабын гарт ромчууд персүүд 2аа нэгэнт орсон байдаг.одоо ч яг ижил зүйл давтагдаад байгаа нь гайхалтай

Avatar

Зочин 2020-08-05 213.143.49.54

Сураг Ромчууд гэж нэрлэсэн яагаад персүүд гэж нэрлээгүй юм бол?!учир нь ромчууд эцсийн өдрийг хүртэл оршино персүүд болохоор ирээдүйд явцгүй болох учраас!ингээд шийтүүд хүчээ алдаж байдаг.Ромчууд ч ялгаагүй хүчээ алдсан байгаа корона …гм

Avatar

Зочин 2020-08-05 103.212.119.78

Манай удирдлагууд аюултай, дэлбэрэх эрсдэлтэй бодисуудаа хотоос холхон хадгалахгүй бол УБ ялгаагүй Хиросима Нагасаки болно шүү. Мөн төмөр замаа яаралтай Богд уулын урдуур тавиачээ, дарга нар минээ.

Avatar

суннит иргэн 2020-08-05 88.20.141.208

хезболлах ингээд доошоогоо орлоодоо. Эртний хүчирхэг перс орныг дахин амилуулах гэсэн хүсэл нь лөөлөө боллоо.ирак иемэн..гээд суннитуудыг даанч их хядсан даа😑.юм гэж хүний хүслээр болдоггүйг харуулсан сайхан гялалзсан жишээ боллоо.суннитуудад ногоон гэрэл асаж зам нь засагдаж эхэллээ.

Avatar

Зочин 2020-08-05 203.91.115.45

Livanchuud ch gesen sunni musulmanuud sh dee… neeh meddeg yum shig bichihiin kk

Avatar

Зочин 2020-08-05 213.143.49.54

ливанд суннитууд байдаггүй гэж хаана нь бичив?!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж