Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооны “Анхдугаар хэлэлцүүлэг” амжилттай болж өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооны “Анхдугаар хэлэлцүүлэг” амжилттай болж өндөрлөлөө

Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооноос санаачлан зохион байгуулсан “АНХДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” энэ сарын 29-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт “Ддэш” ХХК , “Скаймедиа” ХХК , “Монголын Цахилгаан Холбоо” ХХК, “Шинэ Сансар кабель” ХХК , “Монголсат Нэтворкс” ХХК, “Талст Эрчим” ХХК, “Эн Би Си” ХХК компаниудын төлөөлөл, удирдах албан тушаалтнууд оролцож салбарын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүй, зохицуулалтын орчны талаарх саналаа хэлж, мэдээлэл солилцлоо.

Анхдугаар хэлэлцүүлгээр холбооны гишүүд, сонирхогч компанийн төлөөллүүд дараах зүйлсийг тодотгон хэлэлцэж санал солилцсон юм.

Үүнд : 1. МОСДХолбооны танилцуулга, цаашдын зорилго зорилт.

2.УИХ -аар шинээр батлагдсан Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, зарим зүйл заалтууд, батлагдан гарах зохицуулалтын журамд ОСДҮЭрхлэгчдийн санал бодлыг тусгах зэрэг тус тус асуудлыг хэлэлцэж санал нэгдэж буйгаа илэрхийлсэн юм.

Цаашид МОСДХолбоо нь ОСДҮЭрхлэгчдийнхээ эрх ашиг, санал бодлыг Төрийн байгууллага, Төрийн бус байгууллага, иргэдэд төлөөлөн хүргэж идэвхтэй ажиллахаа тус холбооны тэргүүн Ж.Золбат хэлэлцүүлгийн үеэр илэрхийлж байсан юм.

МОСДХолбоо Ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж