"Эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн эмчлүүлж байна"

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

"Эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн эмчлүүлж байна"

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Tuesday, August 4, 2020

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/ шинэ коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлаас сэргийлэхийн тулд халдвар авсан хүмүүсийг эрт илрүүлэхийг уриалж,  энэ хүнд цагийг эв нэгдэлтэйгээр даван туулахыг уриалсан.

Мөн таваас долдугаар сард 103 оронд хийсэн судалгаагаар улс орнуудын 67 хувь нь гэр бүл төлөвлөлт буюу жирэмслэлтээс хамгаалах үйлчилгээ тасалдсан дүн гарсан.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Энэтхэгт 51 мянга, АНУ-д 49 мянган хүн шинээр халдвар авсан бол  хөрш ОХУ-д 5000 хүн, БНХАУ-д 109 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Цар тахлыг хяналтад авч дэлхий дахинд үлгэр жишээ болж байсан Япон, Австрали улсад дахин халдвар дэгдэж эхэллээ.  Тухайлбал, Япон улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 1239 хүн шинээр  халдвар авч, дөрвөн хүн эндсэн байна. Мөн хоёр халдвартай хүний гэрийн тэжээвэр  мууранд нь шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илэрсэн. Энэ нь гэрийн тэжээвэр муураас халдвар илэрсэн анхны тохиолдол болж байна.

Монгол Улсын хувьд  тусгаарлалтаас 25 хүн гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн бол шинээр 74 хүн  орсон. Одоогоор 2823 хүн тусгаарлах байранд байна. Үүнд 32 их эмч, 69 резидент эмч, 42 төрийн алба хаагч үйлчилгээ үзүүлж байна.

Цэргийн төв эмнэлэгт 76 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт хоёр нь эмчлүүлж байна.

Орон нутгийн галт тэргэнд 11 их эмч, төмөр замын ажилчид 5000 гаруй хүнд коронавирусийн тандалт судалгаа хийхэд халдварын сэжигтэй тохиолдол илрээгүй.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

Өчигдөр нийт 615 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Тодруулбал,

  • Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс,
  • Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс,
  • Долдугаар сарын 22-нд Австрали улсаас ирсэн 48 хүн буюу Оюутолгойн ажилчдын давтан шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор цуглуулсан 16 хүний сорьц,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээ,
  • Тусгаарлах байр болон ХӨСҮТ-д ажиллаж байгаа нийт 19 эмч ажилчид,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч,
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байгаа хоёр хүн,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор орж ирсэн 100 жолоочийн сорьцод  шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Өнөөдөр долдугаар сарын 12-14-нд ирсэн 14  энхийг сахиулагч эдгэрч ХӨСҮТ-ээс гарч, дараагийн сувилал руу шилжиж байна.

Ингэснээр  Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 293, үүнээс эдгэрсэн 244, эмчлүүлж байгаа 49 хүн байна. 49 хүнээс 46 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүн хүндэвтэр байна. Одоогоор ХӨСҮТ-д 72 хүн тандалт, ажиглалтад байна. Мөн иргэдийн дунд халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд коронавирусийн халдвар болон томуугийн вирус илрээгүй.

ХӨСҮТ 2020 оны нэгдүгээр сарын 8-наас эхлээд халдвар илрүүлэх эмчилгээ оношилгоонд нийт 16214 хүнийг хамруулсан.  Улмаар зөөвөрлөгдөн орж ирсэн 293 тохиолдлоос 83.2 хувийг эмчилсэн. Эдгэрсэн 244 хүний 31 хүн нь эмчилгээний дараах сувилалд байна. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 44 хүн байна.  Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт тохиолдлын 72 хувь нь оюутан, 12 хувь нь сурагч.  Хүйсийн хувьд эрэгтэй нь  давамгай байгаа бол насны хувьд 6-80 насны хүмүүс байна. Дундаж нас нь 26. Нийт батлагдсан тохиолдлын 120 буюу 40.9 хувь нь 20-24 насны залуучууд гэсэн үг.

Хэвтэн эмчлүүлж байгаа 100 өвчтөнд хийсэн судалгаагаар 30.9 хувьд нь  халдвар илрээгүй. Бид агаар болон газраар ирж байгаа хүмүүсийг хүлээж авмагцаа шинжилгээ хийдэг. Энэ нь  вирус хүний биед нэвтэрч, шинж тэмдэг илрэхээс нь өмнө илрүүлж байгаа хэрэг.  Тиймээс 30.9 хувь нь вирус илэрсэн үедээ шинж тэмдэггүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж