Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан өнөөдөр өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан “Миний Улаанбаатар” бүжгийн челленжийг дэмжиж оролцлоо.
Тэрбээр энэ үеэр нийслэлчүүддээ хандаж хэлэхдээ “Найман настай балчираас наян настай буурай хүртэл бүгд өөрийгөө эрүүл чийрэг байлгахын төлөө цаг зав гаргаж, хөдөлгөөн хийж байгааг харах сайхан байна. Нийтийн өмчийн цэцэрлэгт хүрээлэн, спорт талбайд нийтийн биеийн тамираар хичээллэхийг нийслэлчүүддээ уриалж байна. Өөрийн бие бялдар, нийтийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх залуусын энэ үйлсийг дэмжиж ажиллахаа илэрхийлж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс дугуйн зам, спорт талбай, цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулахын төлөө ажиллана” гэдгээ хэллээ.




Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Зочин 2020-08-05 202.179.27.15
ойр хавийн бүх сургуулиудын спорт талбай хаалттай л бна даа
ЗОЧИН 2020-08-05 202.179.15.3
ХООСОН УРИАЛААД ЯАХАВ ДЭЭ ЯАДАЖ Л ХАА САЙГҮЙ ТУРНЕК СПОРТЫН ТОНОГЛОЛЫГ МОНГОЛДОО ХИЙГЭЭД ГАЗАР САЙГҮЙ БАЙРШУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ . ОЛОН ХҮН ЦУГАЛДАГ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ГЭХЭХД Л ХЭДХЭН ТӨМӨР ТОНОГЛОЛТОЙ ӨРӨВДМӨӨР.. ХӨВГҮҮДИЙН БИЕ БИЕЛДАРЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОРОН СУУЦНЫ ГАДНАХ ТАЛБАЙ БОЛГОН ДЭЭР СПОРТЫН ТОНОГЛОЛУУДИЙГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХИЙЖ БАЙЖ Л БҮХ НИЙТИЙН СПОРТ УРАГШИЛНА ДАА.. ТЭНЭГҮҮДЭЭ
Zochin 2020-08-05 103.14.38.134
Өглөө оройд гэрээсээ гараад ойрхон гүйж, алхах ямар ч орчин нөхцөл зай талбай алга дарганцарууд аа. Хаа сайгүй караоке, баар, тоос шороотой, хотгор гүдгэртэй замархуу юм байна.
Тэрнээс өөртөө арчаатай хүмүүсийг өдөөх орчин нөхцөл даан ч алга даа хотын дарга аа.
Зочин 2020-08-05 124.158.107.35
зам дэд бүтэц ногоон байгууламж эдгээрийг нийт хийслэлчүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн маш зөв төлөвлөж чанартай хийх явдал бол нийслэлийн хийх гол ажил юм. бусад нь дараагийн хийх ажил хувь хүмүүс яаж амьдрахаа өөрсдөө мэдэх ёстой .
спортод дуртай хүн 2020-08-05 43.228.131.118
Аль нэгийг нь чухалчлахдаа биш асуудалд цогцоор нь хандаж шийдвэрлэх нь чухал болов уу! Аливаа зам талбай, дэд бүтцийг барьж байгуулахдаа иргэд идэвхтэй хөдөлгөөн хийх, спортоор хичээллэх, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, үер усны эрсдэлд өртөхгүй байх, ногоон орчныг нэмэгдүүлэх, гамшигийн үед ашиглах гээд олон талаас нь сайтар төлөвлөж, чанартай гүйцэтгэж байх нь чухал гэж үзэж байна.