Бурхан алдсан хэргийг шалгаж дуусжээ

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Бурхан алдсан хэргийг шалгаж дуусжээ

Өнгөрсөн 2014 онд Буддын шашны хамгийн эртний хийдүүдийн нэг Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Эрдэнэ зуу хийдийн “Эрдэнэ зуу” музейд хулгай орсон. Уг хэргийг Өвөрхангай аймгийн Прокурорын газар шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэхээр шинжээчдийн дүгнэлтийг хүлээж байгаа аж.

Хийдийн музейгаас долоон ширхэг бурхан алдагдсан тухай зарим эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал, 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг хосгүй үнэт соёлын өвд багтдаг бурхад байжээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж