АНУ-аас өнөөдөр 260 иргэн эх орондоо ирнэ | News.MN

АНУ-аас өнөөдөр 260 иргэн эх орондоо ирнэ

АНУ-аас өнөөдөр 260 иргэн эх орондоо ирнэ

АНУ-аас өнөөдөр 260 иргэн эх орондоо ирнэ

Улсын онцгой комисс наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3500 орчим иргэнийг татаж авахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр /2020.08.05/ 13.10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх бөгөөд дээрх  нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ ихээхэн онцлог юм.

НАЙМДУГААР САРД ХИЙГДЭХ ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙН ХУВААРЬ

  • Наймдугаар сарын 6-нд Шинэ Дели-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатар
  • Наймдугаар сарын -нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
  • Наймдугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

Мөн тусгаарлах байны хүрэлцээ зэргийг харгалзан АНУ, Казахстан зэрэг улс руу нэмэлтээр дөрвөн нислэг үйлдэх боломжийг судалж байгаа аж. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-05 103.57.95.26

Иргэдээ аваад л байхад авахгүй байна гэцгээх юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж