А.Ариунзаяа: Муу сурдаг учраас МСҮТ-ийг сонгон суралцдаг гэсэн буруу ойлголт байна | News.MN

А.Ариунзаяа: Муу сурдаг учраас МСҮТ-ийг сонгон суралцдаг гэсэн буруу ойлголт байна

А.Ариунзаяа: Муу сурдаг учраас МСҮТ-ийг сонгон суралцдаг гэсэн буруу ойлголт байна

А.Ариунзаяа: Муу сурдаг учраас МСҮТ-ийг сонгон суралцдаг гэсэн буруу ойлголт байна

Манай улсад 81 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 37 мянга гаруй суралцагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг тодорхойлох хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Тодруулбал, Мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн нэр хүндийг өсгөх, чадавхжуулах, олон улсын стандартын түвшинд хүргэх, Засгийн газрын болоод манай улсын хөгжлийн бодлоготой уялдаа холбоотой чадвартай боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх зэрэг олон асуудлаар хэлэлцжээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дэд сайд С.Зулпхар, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ЮНЕСКО, МСҮТ, Политехник коллежийн удирдлага болон холбогдох албан тушаалтнууд оролцсон байна.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын асуудал маш чухал учраас үүнийг онцлон уулзалтаа энэ салбараас эхлүүлж байна. Цаашид та бүхний хэлсэн саналыг тусгаж ажил хэрэг болгох тал дээр яамтай хамтарч ажиллана. Төр, хувийн хэвшил гэж ялгахгүйгээр чанар, стандартыг чухалчилна. Судалгаанд үндэслээд хүний нөөцийн боловсон хүчин бий болгоход МСҮТ-ийн оролцоо маш чухал” гэв.

Хуралдаанаар төсөв, санхүү, хөрөнгийн асуудлаас гадна сургалтын чанарыг сайжруулах, багшийн тогтвортой ажлын байр бий болгохоос эхлээд малчид болон тэтгэвэрт гарсан ч ажиллах хүсэлтэй иргэдийг давтан сургалтад хамруулж улс эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох боломж нөхцөлийг бий болгох зэрэг саналуудыг хэлэлцсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бодлого зөвхөн манай яамны асуудал биш.

Улсын хэмжээнд томоор яригдаж байгаа хөгжлийн хүлээлт үүсгэсэн салбар. Нэг бол боловсролын яам, нэг бол хөдөлмөрийн яаманд харьяалагдаад байгаа нь энэ салбар жигдэрч, голдиролдоо орохгүй байгаагийн шинж. Тиймээс одоо энэ салбар хаана харьяалагдах нь чухал биш, харин Салбар дундын зохицуулалтаар, төр, хувийн хэвшил, ААН байгууллагуудын хамтын зүтгэлээр хөгжинө.

Германд Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 20-30 хувь нь л Их дээд сургуульд элсдэг бол дийлэнх буюу хүүхдүүдийн 70-80 хувь нь мэргэжил эзэмшиж улс орныхоо ажиллах мэргэшсэн боловсон хүчнийг бий болгодог. Манай улсад эсрэгээрээ. Муу сурдаг эсвэл Их дээд сургуульд орж чадаагүй учраас МСҮТ-ийг сонгон суралцдаг гэсэн буруу ойлголттой.

Тиймээс энэ салбарыг зөв чиглэлд нь оруулахын тулд хамтдаа бодлогоо боловсруулж, хамтдаа хөгжинө. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбартай холбоотой маш олон санал санаачилга, тулгамдаж буй асуудал бий. Цаашдаа ярих биш нэг талаас нь барьж аваад ажлаа шуурхай эхлүүлэх нь чухал. Халамжаас хөдөлмөр лүү шилжих зарчим баримтлан ажиллаж байгаагийн хувьд та бүхэнтэй ойр хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай” гэжээ.

 

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-08-05 80.110.117.239

Судалгаанд үндэслээд хүний нөөцийн боловсон хүчин бий болгоход МСҮТ-ийн оролцоо маш чухал” энэ бол буруу томъёолол.МСҮТ ын сургалтанд аж ахуй нэгжийн оролцоо чухал.Герман улсын жишээг татсан мөртлөө хамгийн чухал хүчин зүйлийг нь нь ойлгохгүй байна.

Avatar

Зочин 2020-08-05 202.9.46.97

ТӨРИЙН САЙД ГУАЙ ТА…….. ЯАХААРАЙ МУУ СУРДАГ ХҮҮХЭД МСҮТ СОНГОДОГ ГЭСЭН ТЭНЭГ ҮЗЭЛ БОДОЛТОЙ БАЙХААР ЯАЖ ШИНЭ САЙДТАН ГУАЙ ӨӨРӨӨ ЯАЖ ЗӨВ БОДЛОГООР МСҮТ…ЭЭ УДИРДАНА ДАА ХӨӨРХИЙ

Avatar

Зочин 2020-08-05 202.9.46.226

Хүүхдүүдийг доромжлохоо зогсоогоорой авгай минь

Avatar

Тийм л байсан 2020-08-05 103.57.92.33

Энэ МСҮТ-ээс л Улс орныг хөгжүүлэгчид төрж гарна. Цагаан гартнууд хэзээ ч юм хийхгүй хийгээч үгүй…

Avatar

Зочин 2020-08-05 169.253.162.4

МСҮТ-ийг сонгон суралцагч нар жинхэнэ Монгол улсыг хөгжүүлэгч шүү. Тэд үнэхээр хөдөлмөрч хэзээ ч хүний гар харахгүй жинхэнэ хөдөлмөрөөрөө амьдарч байгаа хүмүүс.

Avatar

Зочин 2020-08-05 202.131.227.174

Нийгмийн халамжийн салбарт ажиллаж байгаа хүмүүсээ түрээсийн байр майранл оруулах, харж хандах ажил хиймээр юм даа. Халамжийнхан ялсан намын бодлого хэрэгжүүлээд явах юм даа.

Avatar

зочин 2020-08-05 122.201.24.87

Мундаг эмэгтэй. Хэлсэн ярьснаа ажил болгодог хүн шүү. Энэ яамыг сайн удирдаж, чадна гэдэгт итгэж байна.

Avatar

Зочин 2020-08-05 202.9.46.226

AGUU Т1 HUUHEN 1 SHIRHEG GARCH IRSEEEN . ..

Avatar

Зочин 2020-08-05 203.91.114.244

Хэрэв тийм биш бол мэдээж сайн байна. Гэхдээ хүмүүсийн бодолд нөлөөлөх үйл ажиллагаа сурталчилгаагаа зөв сайн хийгээсэй. Манайд аливаа юмыг үнэлэх үнэлэмж үнэхээр муу байнаа

Avatar

Pang 2020-08-05 64.119.21.57

Unenshdee ugaasaa yu yariad bnaa, muu suraad l MSYT shde

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж