НЭМЭЛТ:
"Эрэл" компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 14.00 цаг өнгөрч байхад эхэлж, зургаан цаг гаруй үргэлжилсний эцэст хэлэлцүүлгийг маргааш үргэлжлүүлэн хийхээр болж, завсарлалаа. Шүүх хурал 10.00 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилнэ.
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарыг шүүх хурал эхлэв
НЭМЭЛТ:
"Эрэл" компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох шүүх хурал нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх танхимд эхлээд байна.
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг эхнэрийн хамт шүүнэ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг эхнэр Д.Сэргэлэнгийн хамт залилах, мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэргийн шүүх хурал өнөөдөр 13.30 цагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ.
Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь 2016 оны арваннэгдүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэх гэмт хэрэгт холбогдоод буй.
Дашрамд дурдахад, долдугаар сарын 10-ны өдөр Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг долдугаар сарын 24-ны өдрийн 13.30 цагт товлосон. Гэвч тухайн өдөр шүүгдэгчид нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, мөн өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж өнөөдөр зарласан нь энэ юм.
Э.Бурам
Холбоотой мэдээ