Г.Алтангийн хүсэлтээр Ш.Батхүүд холбогдох шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Г.Алтангийн хүсэлтээр Ш.Батхүүд холбогдох шүүх хурал хойшлов

Г.Алтангийн хүсэлтээр Ш.Батхүүд холбогдох шүүх хурал хойшлов

НЭМЭЛТ: 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагийн орчимд  "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьсан "Жаст" группийн захирал Ш.Батхүү, "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарыг шүүх хурал эхэлсэн ч Г.Алтангийн хүсэлтээр шүүх хурал хойшилжээ.


Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  шүүгдэгч  Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн  гэм буруугийн  шүүх хуралдааныг  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 0ны наймдугаар сарын 5-ны өдрийн 10.00 цагт товлосон боловч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нар нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч н.Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг  хойшлуулж 2020 оны наймдугаар сарын 24-ны өдрийн 10 цагт товлолоо.

"Эрдэнэт"-ийг барьцаанд тавьсан Ш.Батхүү, Ч.Ганзориг нарыг шүүнэ

"Эрдэнэт" үйлдвэрийг барьцаанд тавьж, "Стандарт" банкнаас 100 гаруй сая ам.долларын зээл авсан "Жаст" группын захирал Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.08.05/ 10.00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд эхэлнэ.

Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдсан юм.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 24-ний өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг товлосон байдаг.

“Жаст" группын захирал Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, гарын үсэг, хэвлэмэл маягт ашиглан залилах, хуурамч баталгаа гаргах, өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, үнэгүйдүүлэх зэрэг байдлаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан залилан, санхүүгийн луйврын 7 төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэж буруутгагдаж байна.

Тухайлбал, Олон Овооттой холбоотой зээлийн төлбөрийн луйвар болон уг луйварт Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон хэрэг, мөн Эдуард Сүрэн болон Г.Алтантай нийлэн үйлдсэн гэх залилангийн хэрэг зэрэг, Мах маркет ХХК”, “Жаст ойл ХХК”, “Олон овоо ХХК”-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн, “Стандарт банк”-наас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, "Эрдэнэт" үйлдвэрт хохирол учруулсан зэрэг 7 залилан, луйврын хэрэг үйлдсэн гэж байна.

Эдгээр үйлдэлд прокуророос дараахи байдлаар яллахаар дүгнэлт гаргаж шүүхэд хүргүүлжээ. Үүнд:

  1. Ш.Батхүү нь Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах баримт бичгийг хуурамчаар үйлдэн, төлбөр төлүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1 зүйл ангиар,
  2. Ш.Батхүү нь О.Хүрэлбаатар, Л.Бадамцэцэг, И.Амраа нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн “Жаст групп” ХХК-иас Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-тай Төлбөрийн баталгаа, Банкны баталгааны гэрээ байгуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2.1 дүгээр зүйл ангиар,
  3. Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлээр Ш.Батхүү нь “Олон овоот гоулд” ХХК-ийн зээлийн төлбөрт Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-наас төлбөр гаргах, тус банкийг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн 21.1.1 зүйл ангиар,
  4. Эдуард Сүрэн нь Г.Алтан, Ш.Батхүү нартай үгсэн тохиролцож, бүлэглэн Хадгаламж банк (одоогийн Төрийн банк)-ийг Зээлийн батлан даагчаар оролцуулж зээлийн төлбөрийг төлүүлэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3.2.2.1 зүйл ангиар,
  5. Ш.Батхүүгийн зүгээс “Мах Маркет ХХК”, “Жаст Ойл ХХК”, “Олон овоо ХХК”-ийн хувьцаа болон “Жаст групп ХХК”-ийн өмчлөлийн 12 орон сууц, үл хөдлөх хөрөнгийг бэлэглэл болон худалдах гэрээгээр дамжуулан шилжүүлж өмч хөрөнгийг үнэгүйдүүлсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6.2.2 дугаар зүйл ангиар,
  6. Ш.Батхүү нь “Стандарт банк”-наас хуурамч материал бүрдүүлж зээл авсан, Эрдэнэт үйлдвэрт хохирол учруулсан, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн 22.12.1 дүгээр зүйл ангиар,
  7. Ш.Батхүү нь баримт бичиг хуурамчаар үйлдсэн, Эрдэнэт үйлдвэрт ноцтой хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.2.2 зүйл ангиар буруутгаад байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                 Г.ХОРОЛ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж