Ливанд хүчтэй дэлбэрэлт болж 70 хүн амь үрэгдэж, 4000 хүн шархдав

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Ливанд хүчтэй дэлбэрэлт болж 70 хүн амь үрэгдэж, 4000 хүн шархдав

Ливанд хүчтэй дэлбэрэлт болж 70 хүн амь үрэгдэж, 4000 хүн шархдав

Бүгд Найрамдах Ливан улсын нийслэл Бейрут хотноо өчигдөр /2020.08.04/ хүчтэй дэлбэрэлт болж 70 гаруй хүн амь үрэгдэж, 4000 гаруй хүн шархдаж, гэмтэж бэртжээ. Амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж болзошгүй байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Дэлбэрэлт маш хүчтэй байсан учир ойр хавийн байшин барилга ихээр сүйдэж, дэлбэрэлт болсон газрын ойролцоо явж байсан хүмүүс хэсэг хугацаанд сонсголоо алдсан байна.

Хотын боомтын ойролцоох агуулахын барилгад дэлбэрэлт болсон ба энэхүү агуулахад зургаан жилийн турш их хэмжээний тэсрэмтгий бодис хадгалж байжээ. Тодруулбал, нийт 2750 тонн аммонийн нитрат хэмээх химийн бодис хадгалж байсан аж.

Аммонийн нитратийг маш олон зүйлд ашигладаг боловч хөдөө аж ахуйн бордоо, тэсрэх бодис хийхэд хамгийн түгээмэл ашигладаг. Галтай урвалд орвол маш хүчтэй дэлбэрдэг ба азотын исэл, аммиакийн хий зэрэг хорт хий ихээр ялгаруулдаг. Уг бодисыг аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан газарт хадгалах ёстой юм.

Галын шалтгааныг олохоор тус улсын хууль хүчнийхэн ажиллаж байгаа ба хариуцлага алдсан этгээдэд маш хатуу шийтгэл оноохоо мэдэгдээд байна. Тус улсын Ерөнхийлөгч Мишель Аоун гурван өдрийн гашуудал зарлаж, Засгийн газрын эрсдлийн сангаас 100 тэрбум лира буюу 66 сая орчим ам.долларыг гаргахаа мэдэгджээ.

Маш олон байшин барилга дэлбэрэлтэд өртөж, олон мянган хүн гэмтэж бэртсэн учир эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Дэлбэрэлт Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт 240 километрийн зайд байрлах Кипр арал хүртэл сонсогдсон байна.

Ливанийн Ерөнхий сайд Хассан Диаб холбоотон улсуудаасаа тусламж хүсч, түүний хариуд Их Британи, АНУ, Герман, Франц, Иран, Израилийн удирдагчид эмгэнэл илэрхийлээд туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Ливан улсын хувьд 1975-1990 оны иргэний дайнаас хойшхи эдийн засгийн хамгийн гүн хямралд ороод байгаа ба сүүлийн үед Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болж буй эмзэг цаг үед энэ дэлбэрэлт болсон байна. Улс төрд олон жил ноёрхож, эд хөрөнгө хураасан эрх баригч элитүүдийг улс орныхоо асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай ил тод шинэчлэлийг хийж чадаагүйг ард иргэд нь буруутгаж, өдөр бүр цахилгаан тасалдах, ундны цэвэр усны хомсдол, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг эрх баригчдаас шаардаж байгаа юм.

Түүнчлэн Израилтай залгаа хил дээр хурцадмал байдал үүсээд байгаа бөгөөд Израилийн талаас Бейрутын дэлбэрэлтэд ямар ч холбоогүй гэдгээ мэдэгджээ.

Дэлбэрэлт экс Ерөнхий сайд Хариригийн амийг 2005 онд хөнөөсөн газрын ойролцоо болсон нь мөн анхаарал татаж буй юм. Ерөнхий сайд агсан Харириг дэлбэрэлт болсон газрын ойролцоо машинтай нь дэлбэлж хөнөөсөн бөгөөд уг хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн гэх Нидерландын дөрвөн иргэнийг шүүх хурал хэдхэн хоногийн өмнө болжээ.

Эх сурвалж: BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж