Шүүх байгууллага Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-г цөлмөсөн улстөрчдийг өршөөх захиалга аваа юу гэлтэй хачирхалтай шийдвэрийг өчигдөр /2020.08.04/ гаргав.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрх мэдлээ урвуулан ашиглаж, гэр бүлийн гишүүндээ болон улстөрчдөд тэрбум, тэрбумаар нь зээл олгосон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийгээд 40 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулав.
Жилийн гурван хувийн хүүтэй гурван тэрбум төгрөгийн зээлийг өөрийн хамаарал бүхий компанидаа авчихсан экс сайдад 40 сая төгрөгийн торгууль юу юм бэ?. Ял аваагүйнхээ баярын парти хийхэд цацах л мөнгө.
Ядарсан ардын хүүхэд гудамжнаас гар утас олсныгоо цагдаад мэдэгдээгүйнхээ төлөө мөнгө угаасан хэрэгт унаж, шоронд хоригдож байхад албан тушаал эрх мэдлээ ашиглаж, ард түмнийхээ боломжийг хулгайлсан нь торгууль төлөөд ялаас мултраад байх юм бол энэ төрд нүүрлэсэн хулгай зогсохгүй, улам цэцэглэнэ.
Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн асан Г.Солтан эрх мэдлээ хэтрүүлж, өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан үндэслэлээр гурван жилийн хорих ял авсан. Хэнд нь Эрүүгийн хуулийн хоригдох ял нь үйлчлээд хэнд нь торгох ял үйлчилдэг юм бэ.
Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг 160 сая төгрөгийн үнэтэй машиныг 30 сая төгрөгөөр хямдруулж авсан байтал нь төрд хохирол учруулсан гэж үзэн, 4.6 жилийн хорих ял оноодог хэрнээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяраас эхлээд УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-гаас зээл олгож, давуу эрх олгосон нь яагаад ийм хөнгөн шийтгэл хүлээх ёстой юм бэ.
Улстөрчдөд бизнесээ тэтгэх боломж олгосных нь шагнал уу, эсвэл түүнд хорих ял оноочихоор бусад сайд, УИХ-ын гишүүд араас нь дээлээ нөмөрч, асуудал хүндрэх гээд байна уу?.
Хоёр компанийн хооронд хийгдсэн нефть нийлүүлэх гэрээгээр шалтаглаж, Ерөнхий сайд асан С.Баярыг мөнгө угаасан хэргээр 5 тэрбумын торгууль ногдуулж, 5 жилээр хорих ял оноож, хэлмэгдүүлдэг хэрнээ ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чинд 40 сая төгрөгийн торгууль ногдуулах нь шүүхийн шударга шийтгэл юм уу.
Албан тушаалтны эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь хохирол шаардахгүйгээр хоригдох ял руу түлхдэг гэсэн Эрүүгийн хуулийн заалтыг шүүгч хааш нь хийчих вэ.
Хэрэв шүүх ийм байдлаар ЖДҮ-чдийг шийтгэвэл хамгийн эхэнд хоригдох ял авсан УИХ-ын гишүүн асан Г.Солтанаас эхлээд энэ хэргээр шүүгдэж ял авах олон улстөрч давж заалдаж, торгох ял дээр л бууна.
Шүүх ийм шударга бус байж таарахгүй. Олноороо зохион байгуулалттай гэж хэлж болохуйц оролцоотойгоор үйлдсэн ЖДҮ-гийн хэрэг дээр нэг л жишгээр хандах ёстой.
Хэрэв нэг жишиг барьж шийдвэр гаргаж чадахгүй бол улсаа "алж" байгаа авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэгчдийн үйлдэл зогсохгүй.
Өнгө зүсийг нь хувиргаад өөр байдлаар хэрэг тарина. Том артай, хуваагаад төсвийн мөнгө “цохьчихсон” байхад шүүх дээр аргалаад өгчихнө гээд л хулгайгаа хийнэ. Нэг ёсны төсөв рүү орсон бүхэн урт гартнуудын гараар ороод үрэн тарна болно гэсэн үг.
Нэг их албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцээд байгаа юм шиг дүр эсгэж, ганц нэг хүнээр золиос хийгээд ЖДҮ-гийн хэргийг өршөөх гэж буй бол уучлаарай. Ард түмнийг басамжилсан хэрэг болно шүү, шүүгчид ээ.
Төрд нүүрлэсэн хулгайчдад хариуцлага тооцож, тохирсон ял шийтгэл ногдуулахгүйгээр Монгол Улс авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд сургамж өгч чадахгүй.
Г.ХОРОЛ
АРД 2020-08-05 202.9.46.193
ЭНЭ ХҮНИЙГ ТӨРИЙН ШҮҮХ ИНГЭЖ ТОЛГОЙГ НЬ ИЛЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ БУСАД УИХ-ЫН ГИШҮҮН БАЙХДАА АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ЛУЙВАРДАГЧДЫГ БОЛ БҮР Ч ТОЛГОЙГ НЬ ИЛЭХ ЮМ БАЙНА Л ДАА ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД НЭГИЙГ БОДОХ ЦАГ НЬ БОЛСОН ЮМ БИШ ҮҮ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ИЙМ ТӨРИЙГ, ИЙМ ШҮҮХИЙГ ХҮСЭЭГҮЙ Л БАЙХ ШҮҮ… ЦААШДАА АЖЛАА САЙЖРУУЛАХГҮЙ ЮМ БОЛ ОЛИГТОЙ ЮМ БОЛОХГҮЙН ЦОНДОН ШҮҮ.
Хүрэлсүхийн ЗГ арай дэндэж байна 2020-08-05 202.9.46.193
Торгууль нь 40 сая, албан тушаалаа урвуулан ашиглаж бусадтай нийлж луйвардсан мөнгө нь хэдэн тэрбум билээ санахгүй байна уу сануулахыг хүсэхгүй байна уу луйварчдын угаасан мөнгө нь хэдэн тэр бум болсныг дурьдах ч үгүй байх энэ бүгдийн хажууд 40 сая төгрөг юу ч биш энэ хүний хувьд зүгээр л 1 өдрийн зугаа гаргах мөнгө 5 жил төрийн ажил хийхгүй ч гэх шиг инээдтэй юм ярих юм хууль бус хөрөнгийг нь яагаад хураахгүй гэж яагаад 15-20 жил хорьж болохгүй гэж энэ бүхэн чинь ард түмний хөрөнгө шүү.
Зочин 2020-08-05 103.57.94.210
Женко тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авсан хэвлэлүүд таг болсон энд учир бий
Зочин 2020-08-05 66.181.181.110
Шинжлэх ухаан технологийн сан гэж бас шалгах шаардлагатай газар байна.
Зочин 2020-08-05 130.253.28.8
INDNDIMKEV
Зочин 2020-08-05 130.253.28.8
seegc saitar
xetdabragch,demjixxgyi bxs? 2020-08-05 130.253.28.8
s** saiter INDN DIMKE ZASAGLAAD BNAA,urgedee xamgaalax
Dorjsuren 2020-08-05 50.101.118.166
Зочин буюу 64 119 .,22,42, энэ хүн юу ч мэддэггүйгээс ийм санал хэлжээ их хурал ,төрд ажиллаж байгаа хүмүүс ямар өндөр чадварртай , хариуцлагатай байх ёстой , албан тушаалыг хувьдаа ашиглаж байна. Нямдорж албан тушаалыг ашиглаж хүүдээ мөнгө олоход тусална , тэрийгээ яадаг юмаа бэ аав хүн гэнэ , сонин шүү хүмүүс яриад л өнгөрсөн уул нь энэ бол албан тушаалыг ашигласан байдаг .
зочин 2020-08-05 43.242.242.59
шударга ёс хаана бна вэ
Olonlog 2020-08-05 202.126.89.107
Jdv bol zvgeerl neg zeel geedzandan togliom heterhii mergen jaraahai oyun erdene naraildsan hvvk ogtsrohgvin tuld vgsvn hahuuli gee bizdee teheer huuli vilchlehgvi
зочин 2020-08-05 202.21.108.161
Бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2020-08-05 202.179.27.15
ждүчинд сонголт өг авсан мөнгөө нугалж төлүүлэх эсвэл
Зочин 2020-08-05 64.119.21.142
ЖДҮ-чин гэж сүржгэнж улс төржүүлээд л байгаа болохоос журмын дагуу ил тод шалгарсан төслийг л хэрэгжүүлж байсан ажлууд шүү дээ Харин АН-ынхны эрх барьж байх үед улсын зээлийн их хөрөнгөөр хэрэгжүүлсэн олон ажлууд л ёстой их асуудалтай юм шиг байна лээ дээ
Zochin 2020-08-05 192.82.69.40
Iim ulun yumnuudiig bitii turd oruulj bgach
Зочин 2020-08-05 103.26.195.198
20 банздаад тавь
зОЧИН 2020-08-05 202.179.24.14
ӨӨРӨӨ ЖДҮ-ГЭЭС МӨНГӨ АВСАН БИЗДЭЭ.БАТЗОРИГ САЙД. НЭГЭНД НЬ ЯЛ ӨГӨӨД, НӨГӨӨД НЬ МӨНГӨӨР ТОРГОДОГ.__________ ШУДРАГА ШҮҮХ БАЙНА УУ.
иргэн Гэмгүя 2020-08-05 202.126.90.143
ЖДҮ бол зээл болохоос хулгай биш . Жинхэнэ
хулгай чинь Н.Энхбаяр , Ц ,Элбэгдорж , Ч.Сайханбилэг нарын нарийн зохион байгуулалтад орсон бүлэглэл юм шүү дээ
Зочин 2020-08-05 202.9.46.24
Төсвөөс мөнгө хулгайлж амташсан энэ хүнд 950 саяынх нь 40 сая юу ч биш, шударга биш байнөө
Б.ЦОГТГЭРЭЛ 2020-08-05 192.82.68.122
МАФИЖСАН МАН – ЫГ СОНГОСОН ТАНЫ ХОХЬ
Зочин 2020-08-05 64.119.21.142
Жинхэнэ мафжсан АН-ыг сонгоогүй нь бидний аз
Зочин 2020-08-05 202.21.111.170
Яагаад ХҮрэлсүх рүү дайраад байнаа. Шүүгч рүү нь наад үгээ хэлээч. Шүүгчийг нь шалгаач
Зочин 2020-08-05 192.82.68.122
ху пэ
Бат 2020-08-05 103.14.36.6
Ажил хийсэн хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Зөв шийдвэр гарсан байна. Төрд ажиллаад хохирдог энэ байдал арай л газар авч байгаа биш үү. Үнэхээр идсэн уусан бол ял авах нь зөв байх аа. Түүнээс биш хэлмэгдэх ёсгүй.
Зочин 2020-08-05 192.82.68.122
х** с** минь
Алмайрагч 2020-08-05 94.10.49.66
Энэ хүмүүс төрд ажилсангүй л дэ!!! Өдөр шөнөгүй хулгай хийчлээ. Зээлээ ч хулгайн замаар авчихсаныг нь харахгүй юу да !!! Хүний мууд дурлаад биш шудрага ёс, хүний жудаг, төрийн хүний зангараг,ёс суртахуун нь эдгээр улсын хаагуур нь зөрөөд байгаад л гайхаад байна.
Зочин 2020-08-05 202.21.105.26
Ард түмнийг тавлаж чадаж байгаа юм шүү. Ш**сан мөнгөнийх нь 1 сарын л хүү шүү дээ. Улсын мөнгө гэж байхгүй, бидний мөнгө шүү дээ уг нь. Арай л ноомой, гөлөгнүүд юм даа бид.
Зочин 2020-08-05 150.129.141.105
ХҮРЭЛСҮХ БИДНИЙГ ХУУРСАН БАЙНА. ХУУРСАН БАЙНА ГЭЭД ХУУРАГДАДАД ДУУГҮЙ ӨНГӨРДӨГ МӨН ТЭНЭГ АРД ТҮМЭН ЮМ АА
Зочин 2020-08-05 218.212.77.121
Уул нь ЖДҮ-ийн хөвөх утасны үзүүр Батзориг байсан юм. Хөвөөд, дагаад явбал хөшигний ард хийгдсэн олон тохироо, лобби ил болох нигуур, учир жанцантай байлаа. Гэвч тэгэхийг хүссэнгүй. Бүлэглэж үйлдсэн хэргийг “хүн хүнээр тусгаарлаад” заримыг гяндан, заримыг бараг л “шагнаад” өнгөрөх юм байна. Монголын шударгос нь эрх мэдэлд хүрч бялуу хүртэх арга, өрсөлдөнчөө намнах з****г юмдаа, үнэхээр харамсалтай
Зочин 2020-08-05 202.55.188.38
Төрд гарчихаад чөлөөтэй хулгай хийдэг боломжийг нь хааж тогтолцоогоо өөрчилбөл дараа нь хулгай хийлээ гэж хойноос нь хашгирч гуугчихаа болино ш дээ
Зочин 2020-08-05 150.129.143.67
юу ч мэдэхгүй байж ийм эргүү юм бичихээсэй ичээч. шүүх ямар шийдвэр гаргахыг хар масс, боловсролгүй та нар заах юм уу? одоо бүр амар юм болох нь. заавал хорих ял өгдөг хуулиас дэлхий татгалзаад удсан шүү. ажилгүй болоод дээр нь нэр төрөөрөө шийтгэл амсана гэдэг том шийтгэл
Зочин 2020-08-05 150.129.140.37
Солонгос ёрөнхийлөгч нараа хорьсон, энэ юу вэ тэнэээг,
Зочин 2020-08-05 150.129.143.67
Со хэлмэгдүүлдэг юмаа. түүх шийтгэнэ
иргэн 2020-08-05 202.179.24.25
за Шударга гэгдэх Хүрэлсүхийн үед ч Төрийн Хулгай зогсохгүйгээр барахгүй Хулгайчидынхаа Толгойг илээд Эрхлүүлээд л байх бололтой, Хяналтгүй Төр Аюул тарина шүү,
Зочин 2020-08-05 202.126.90.73
Хүрэлсүхийг огцруулж, хуулийн хариуцлага тооцох ёстой
ТОПОР ЖЭНХБАЯР СОДБААТАР НАР 5 ДАХИН ИЛҮҮ ЯЛ АВАХ ЁСТОЙ 2020-08-05 202.126.90.73
ЖОНХУУ ТОПОР 2 ХЭНИЙ ЗАХИАЛГААР МОНГОЛ ТӨРИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭСЭН СЭХЭЭТНҮҮДИЙГ ХОМРОГЛОН ХЭЛМЭГДҮҮЛЭВ?! ХАМГИЙН БАГА ЖДҮ ХУЛГАЙ ХИЙСЭН ХАСАГ НӨХӨРТ 3 ЖИЛ ӨГӨХ АТЛАА, ХАМГИЙН ИХ ХУЛГАЙЛСАН НОХОЙ БАТЗОРИГТ ШАГНАЛ ГАРДУУЛЖ БХ ЖИШЭЭТЭЙ… ЗАХИАЛГА БИЕЛҮҮЛЖ БАЙГАА ШҮҮГЧ НАР БОЛОН ЖОНХУУ ТОПОР НАР ЖАНГАА ХҮРТЭХ ЦАГ ИРЭХ БИЗ ЭЭ, МОНГОЛЧУУДЫН ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭХ ИТГЭЛИЙГ УСТГАЖ ТӨМӨР ЗАМ БОЛОН ЖДҮ САНГ ЦУСАЛНЫХАА ХАРИУГ АЬАХ ӨДӨР ИРЭХ БУЙ ЗАА
Зочин 2020-08-05 150.129.143.67
чи шүүхийн хаалга татах өдөр ирэх вий. хүний мууд дуртай адаг вэ
d 2020-08-05 150.129.142.11
Энэ муу н**ш өөрөө 3 тэрбумын ЖДҮ-ийн зээл авсан гээ биз дээ? Тэр мөнгөнийхөө хүүний өчүүхэн хэсгээр торгуулиа төлчихнө ш дээ. Жирийн ард түмэн бас ийм ашигтай ажилламаар л байна ш дээ. Нөгөө Хүрэлсүхийн хуцаад байсан шударга ёс нь энэ үү? Эсхүл Хүрэлсүхийн даалгаврыг биелүүлсэн болохоор ингээд ял завшаад байна уу?
Зочин 2020-08-05 202.179.26.28
Ял авдаг хасаг зээлээ хугацаандаа төлнө гээд буцаахгүй байсан гэл үү? Зөрүүд нөхөр байна эсвэл үнэхээр мөнгө нь эргэлтэнд ороод гацчихсан юм байна л даа. Тэгээд шүүх ямар хачин шийддэг юм бэ? Буцааж өгсөн тул торгууль, өгөөгүй тул хорих ял гэж байгаа юмуу? Тийм хачин утгагүй шийдвэр гэж юу байдаг юм. Одоо энэ Батзоригийн ял дээд шүүхэд хүндрэхгүй шт. Шинэ хуулиар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гээд заачихсан.
Зочин 2020-08-05 202.131.245.6
Энэ хүн сайдын албан тушаалаа, гишүүнээ өгсөн. Шүүхээс ял авлаа, одоо болно оо. Бас зээлээ төлсөн, одоо яах гээд байгаа юм. Хүн чанартай байгаач хүмүүс ээ.
Hyrelsyh 2020-08-05 174.233.2.162
Banharigaa sugalnaa
Hyrelsyh 2020-08-05 174.233.2.162
Banharigaa avarnaa
Бизнэс эрхлэгч 2020-08-05 202.126.90.132
Авсан зээлээ бүгд төлдөг. Албан тушаалаа ашиглаж авч болохгүй. Энэ одоо болиооо. Ундармаа гэж шунал нь нүдээрээ гарсан н**ш байнө
Зочин 2020-08-05 103.229.121.98
Гол нь авсан өнгөө бүрэн төлсөн юм уу гэдэг нь тдорхойгүй байна.
Zochin 2020-08-05 202.170.70.48
Хүрэлсүхээ чи зүгээр энэ хулгайчтайгаа зайл.
Зочин 2020-08-05 59.153.112.247
Шүүх эрх мэдэлтэнүүдэд үйлчилж байна.Хүрэлсүх,Болорчулун, Учрал нарт хариуцлага хүлээх л ёстой.Шударга ёс алга болжээ
Зочин 2020-08-05 202.131.230.114
өө за за бүгдийг нь хулгай хийж амьдар гэсэнтэй адил шйдвэр гаргажээ өчигдөр шүүхээс гараад срувалжлагчаас сүүлээ хавчаад зугатаж байгаа тэр зүр зураг үнэхээр шившгийн байлаа.Дахин бүү үзэгд энэ хулгайч
Зочин 2020-08-05 103.50.206.40
Ард түмнийг үнэхээр доромжилж байна.
Zochin 2020-08-05 192.82.74.65
Uneheer shudraga bus bna. Naadah chin uuriinhuu company-д маsh ikh hamgiin ikh hemjeenii zeel avsan etgeed. Manai shuuh neereeunen yalzarchihsan
Зочин 2020-08-05 202.126.88.209
Энэхүү шийдвэрийг гаргасан хэн гэдэг шүүгч вэ ? Ард олонд шүүхийн шийдвэрийн үндэслэлээ ил тод таыдбарлана уу ?
Зочин 2020-08-05 202.179.27.19
Яг зөв.
Зочин 2020-08-05 66.181.181.222
ЖДҮ-г утгаар нь хэрэгжүүлсэн үүрэг даалгаврын дагуу гардан хэрэгжүүлэгчид өгч байгаа ялын хэмжээ иймэрхүү байх уу ТЭ. Зүй нь 15 жил өгч бүх хөрөнгийг нь хураах байлаа. Женко гэдэг хүн ямар учиртай хүн бэ
Jenko 2020-08-05 202.126.89.107
Jenko manyg baastaigaa hutgasanhvrelsvh daraagiin ervnhiilvgchidsanaarhaj enh boldyg zailuulsan jenko odoo an namyg birah shataa bolgohoor z enhbold altsanhuyagnaraar hutguulj baigaa