Ерөнхийлөгчийн сонгууль угтсан ТОМИЛГОО

Хуучирсан мэдээ: 2020.08.05-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль угтсан ТОМИЛГОО

Ерөнхийлөгчийн сонгууль угтсан ТОМИЛГОО

УИХ-ын 2020 сонгуулиар Ерөнхийлөгч Х.Баттулгын авааль эхнэр Ц.Энхтуяагаас эхлээд ойр дотны олон хүн нэр дэвшсэн. Экс Тамгын газрын дарга З.Энхболдоос гадна Н.Алтанхуяг, Д.Пүрэвдаваа, Д.Үүрийнтуяа, Д.Нүрзэд, Р.Булгамаа, Г.Уянга, Ц.Хулан, Ц.Адъяасүрэн, О.Амгаланбаатар гээд цөөнгүй зөвлөх нь парламентын сонгуульд хүч үзсэн юм. Тиймээс тэдний оронд Ерөнхийлөгч шинэ зөвлөхүүдээ томилох болсон байна.  Сэлэнгэд АН-аас нэр дэвшсэн Д.Үүрийнтуяа нь Ерөнхийлөгчид эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудлаар, Чингэлтэйд АН-аас нэр дэвшсэн Г.Уянга нь иргэний нийгэм, хүний эрхийн бодлогоор, Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшсэн Д.Пүрэвдаваа нь байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудлаар, Баянзүрхэд бие дааж өрсөлдсөн Ц.Хулан Соёл, шашны бодлогоор зөвлөж байсан юм.

Л.БОЛД УЛС ТӨРИЙН КАРЪЕРТАЙ ЦЭГ ТАВИВ

Өнгөрсөн парламентад өнгөө өөрчилсөн сонирхолтой фигур бол Лу.Болд байлаа. Цэв цэнхэр явсан Лу.Болд ув улаан болтлоо улстөржих болсныг хуучин намын нөхдүүд нь хувийн ашиг сонирхолтой холбон тайлбарлаж байсан.  Ардчиллыг хамгаалагчаас Ардын намын хамгаалагч болж, ордны тэмцэгчийн дүрд хувирсан тэрбээр Ж.Батзандантай нийлж, Шинэ нам байгуулж, УИХ-д хүч үзсэн ч өвдөг шороодсон. Тиймээс түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга хажуудаа татан авч, Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөхөөрөө өнгөрсөн долоо хоногт томилжээ. Лу.Болд ч улс төрийн карьертаа цэг тавьж байгаагаа зарлаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагасан бусад хуулийн шинэчлэл дээр Ерөнхийлөгчийн эрх ашгийг хамгаалж ажиллах болно гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

С.ЛАМБАА УЛС ТӨРД ЭРГЭН ИРЭВ

Ерөнхийлөгчийн бас нэгэн сонирхолтой томилгоо нь Эрүүл мэндийн сайд асан С.Ламбааг Эрүүл мэнд, нийгмийн бодлого, соёлын асуудал эрхэлсэн зөвлөхөөрөө авчээ. Олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэхээс өөрөөр оролцоогүй улс төрийн завсарлага авсан тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар томилогдон ажилласан.

Ийнхүү ирэх 2021 оны сонгууль угтсан Ерөнхийлөгч зөвлөхүүдээ сольж, сонгуульдаа бэлтгэж байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд  өөрт нь зөвлөж ирсэн, улс төрийн нь карьерт сөргөөр нөлөөлж мэдэх  хүмүүсээ дэвшүүлэн зайлуулах замаар өөрөөсөө холдуулсан гэх хардлагад ч өртөж байв.

АЛТАНГАДАСЫН Я.САНЖМЯТАВ МОАХ-ЫН Х.БАТТУЛГАД ЗӨВЛӨНӨ

Засгийн газрыг нь заналтайгаар огцруулсан Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсны дараахан экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг дэргэд нь шадарласны хариуд хүргэн Дэнзэнгээ ялгүй үлдээсэн байдаг. Түүний ойрын хүн болох УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөр томилогджээ. Чухамдаа бол Ерөнхийлөгч Н.Алтанхуягийг явуулсан ч Н.Алтанхуяг Ерөнхийлөгчөөс "явсангүй" гэж харагдаж байна.  Я.Санжмятав нь Н.Алтанхуягийн Засгийн газарт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байсан, өнгөрсөн парламентад дэд даргын  алба хашиж ирсэн туршлагатай улстөрч. Гэхдээ харизмгүй. Ямар ч байсан З.Энхболд шиг Ерөнхийлөгчөөс тодорч харагдахгүй хүмүүсээр Ерөнхийлөгч шинэ багаа бүрдүүлэхийг хүсчээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
7
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж