Голд машинаа угаасан хоёр иргэнийг 100 мянган төгрөгөөр торгов

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

Голд машинаа угаасан хоёр иргэнийг 100 мянган төгрөгөөр торгов

Голд машинаа угаасан хоёр иргэнийг 100 мянган төгрөгөөр торгов

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран “Ирлээ-Явлаа-Цэвэр” аян хэрэгжүүлж буй юм. Аяны хүрээнд өнөөдөр (2020.08.04) Баянзүрх дүүргийн 23-р хороонд Улиастай голын эрэг дагуу шалгалт явуулав. Шалгалтаар иргэд голын эрэг дээр автомашин, техник хэрэгслээ угаах зөрчил, мөн хог хаях зөрчил илэрснийг газар дээр нь илрүүлсэн байна.

Тус албанаас иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслээ угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил үйлдэгдэж буйг баримтжуулан, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчил гаргасан иргэдэд торгууль оногдуулжээ. Тодруулбал, голын усанд автомашинаа угааж байсан хоёр иргэнийг 100 мянган төгрөгөөр торгосон байна.

Усны сан бүхий газарт хог хаягдал хаясан, эсхүл машин техник, бохир зүйл угаасан эсхүл усны нөөцийг бохирдохоос хамгаалах үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (100,000 мянган төгрөг), хуулийн этгээдийг 1,000 нэгжтэй (1 сая төгрөг) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж