УИХ-ын 2020 оны сонгуулиар МАН 5.4 тэрбум төгрөгийн хандив төвлөрүүлжээ. Түүнээс 60.7 сая нь хуулийн этгээдийн хандив байсан бол 5 тэрбум 414 сая төгрөг нь нийт 1402 иргэний хандив аж.
Тус нам 2016 оны сонгуулиар нийт 4.1 тэрбум төгрөгийг сонгуулийн сурталчилгаанд зарцуулахдаа 130 сая төгрөгийг хуулийн этгээдээс, 3.2 тэрбумыг нь иргэдээс хандиваар цуглуулсан бол таван байгууллага нийт 60 сая төгрөгийн хандив өгч байжээ.
Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намд хоёр иргэн нийт гурван сая төгрөг хандивласан байна. Тус намд 2016 онд хуулийн этгээдээс 633 сая, иргэдээс 817 сая төгрөг тус тус хандивлаж байжээ.
Хандив өгсөн иргэн хандивын эх үүсвэрээ заавал мэдүүлэх ёстой бөгөөд намуудад хандив өгөгсдийн дийлэнх нь хуримтлал, өндөр насны тэтгэвэр, цалингийн орлого, ebarimt-ын хонжвороос хандивласан гэж мэдүүлсэн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ