БНСУ-д хүчтэй аадрын улмаас 12 хүн амиа алджээ | News.MN

БНСУ-д хүчтэй аадрын улмаас 12 хүн амиа алджээ

БНСУ-д хүчтэй аадрын улмаас 12 хүн амиа алджээ

БНСУ-д хүчтэй аадрын улмаас 12 хүн амиа алджээ

БНСУ-ын Байгалийн гамшигтай тэмцэх штабаас Мягмар гаригт мэдээлснээр, хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, хөрсний гулгалт үүсч, үер буун, дөрвөн өдрийн дотор 12 хүн амиа алдаж, 14 хүн ор сураггүй болж, 7 хүн бэртжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд Сөүл хотын оршин суугч 1, Кёнгидо мужийн 7, Чунчон-Пукто мужийн 4 оршин суугч байсан аж.

Хүчтэй аадар бороо орсны улмаас тус улсад 600 гаруй байшин сүйдэж, хөдөө аж ахуйн 5000 гаруй га газар усанд автжээ. Бүс нутгуудаас 1000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Түүнчлэн Сөүл хотод хурдны зам болон Ханган голын гүүрний хөдөлгөөнийг хэсэгчлэн хаажээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Чон Се Гюн оршин суугчдадаа аль болох гадуур гарахгүй байхыг уриалж, байнгын бэлэн байдалд байх тухай захирамжийг шуурхай албанд өгсөн байна.

Эх сурвалж: ТАSS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-08-04 66.181.161.55

Өмнөд Солонгост усан шүүлт гэдэг л болж байна даа. Хэцүүхэн байна даа.

Avatar

Зочин 2020-08-04 39.115.114.99

Паразит кино юу ч биш аймаар үер болж б. Олон байшин нурсан

Avatar

Зочин 2020-08-04 176.31.234.175

— Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж