Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэв

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ төсөл бол Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой төсөл юм

Ирээдүйн тэтгэврийн нөөц санг эхний ээлжинд 2.5 их наяд төгрөгөөр бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл Ирээдүйн тэтгэврийн нөөц санг ипотекийн зээлтэй холбох юм.  Мөн 2030 он хүртэл тэтгэвэр олгоход энэ хөрөнгийг ашиглахгүй зөвхөн ипотекийн зээлд ашиглахаар төлөвлөөд байна.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн төсөл нь Тэтгэврийн нөөц сан байгуулж, нэрийн дансны тодорхой хэсгийг хөрөнгөжүүлэх замаар хуримтлалын суурийг тавина гэж хууль санаачлагчид нь үзэж байна. Тухайлбал хүн амын насжилт, эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй тохиолдож болзошгүй тэтгэврийн даатгалын сангийн ирээдүйн алдагдал, нэрийн дансны тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих тохиолдолд шаардагдах шилжилтийн зардлыг тус тус санхүүжүүлэх зорилгоор Тэтгэврийн нөөц сан байгуулах шаардлагатай гэжээ. Мөн хөрөнгийн зах зээлд урт хугацаатай эх үүсвэрүүд нэмэгдэхээс гадна Төрөөс иргэдэд үзүүлэх орон сууцны хөнгөлөлтийн бодлогыг үүнтэй уялдуулан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.

Б.БАТ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-20 202.179.25.205

Үүний өмнө тэтгэвэрийн санд хуримлагдсан хөрөнгийг Засгийн газар авч ашиглачихаад одоо болтол эргүүлж өгөөгүй бөөн хэрүүл маргаан болоод байгаа биздээ. Одоо дахиад үлдсэн хөрөнгийг нь сан нэртэй болгоод орон сууцны зээлд ашиглах гэж байгаа юм байна. Тийм хөрөнгө байгаа юм бол тэтгэврийг нэмэхгүй яасан юм. Хөрөнгө байхгүй гээд тэтгэвэрийг нэмэхгүй тэтгэврийн хөгшидийг өлөн зэмэг байлгаж тарчлааж байгаа биздээ. Улс орон оо хөгжүүлэх, иргэдийн цалин хөлсийг нэмэх, ард иргэдийн нийгэмийн асуудал үйлчилгээг сайжируулах хөрөнгийн эх үүсвэр болсон татварыг бүрэн авахгүй , нуун дарагдуулсан томоохон татвар төлөгчидэд 5 жил тутамд өршөөл үзүүлдэг , гадаадаас оруулж ирж байгаа хөрөнгө эд хөрөнгө , гадаадын хөрөнгө оруулагчдад гаалийн болон НӨАТ -ын татварын хөнгөлөлт үзүүлдэг нь нийт иргэдэд ялангуяа жижиг бизнес эрхлэгчдэд хүртээмжгүй, түүнийг үр шимийг зөвхөн том компанууд хүртэж байдаг тодорхой билээ. Ингэж татварын орлогыг буруулж байгаагаас төрийн болон төрийн үйлчилгээний ажиллагсадын цалинг нэмэх эх үүсвэр байхгүй , нийгэмийн үйлчилгээ , халамжийг сайжируулах хөрөнгө байхгүй гээд ард иргэдийг хохироож өлөн зэмэг амьдралд тарчлааж суудаг нь энэ төр засаг ард иргэдийн төлөө бус хэдхэн тооны баячууд - өөрсдийхээ төлөө үйлчилж байгааг ард иргэд ойлгож энэ гажуудлыг арилгахын төлөө бүх нийтийн тэмцэлээ хэрэгтэй байна шүү

Ichdegui amtad 2016-01-20 106.120.6.163

Niigmiin daatgaliin ochnoon mongiig zasgiin gazar urchihsen bizdee. Ter niigmiin daatgaliin zohih huvi ondor nastnii tetgever baigaa.Nasaaraa hodolmorlj baij heden togrognii tetgever avah nohtsol burduulsen ch zasgiin saihan neret zeel zeel ogch tetgevriig ni hurtel huulj shulah daa yaadag yum ve?tarahdaa taarsan zasag. Busad ulsiin toriin terguunuud ard tumnii aj amidarliig deeshluuleh tuhai zoril tavin ajillaj baihad manaih tetgevrees ni hurtel mongo huulj irgedee sorooj baina . Zasag tor ichig ichig

Ichdegui amtad 2016-01-20 106.120.6.163

Niigmiin daatgaliin ochnoon mongiig zasgiin gazar urchihsen bizdee. Ter niigmiin daatgaliin zohih huvi ondor nastnii tetgever baigaa.Nasaaraa hodolmorlj baij heden togrognii tetgever avah nohtsol burduulsen ch zasgiin saihan neret zeel zeel ogch tetgevriig ni hurtel huulj shulah daa yaadag yum ve?tarahdaa taarsan zasag. Busad ulsiin toriin terguunuud ard tumnii aj amidarliig deeshluuleh tuhai zoril tavin ajillaj baihad manaih tetgevrees ni hurtel mongo huulj irgedee sorooj baina . Zasag tor ichig ichig