Москва хотын захиргаанаас мэдээлснээр тус хотын 6,5 сая илүү оршин суугч коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагджээ.
Москва хотын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Анастасия Раковийн хэлснээр халдвар тархаж эхэлсэн цагаас аль болох олон хүнийг шинжилгээнд хамруулахыг хотын захиргаа зорьсон бөгөөд халдвар харьцангуй буурч байгаа энэ үед ч шинжилгээнд хамрагдах хүмүүсийн тоог бууруулахгүй байх бодлого барьж байгаа ажээ.
Москва хотын 30 гаруй эмнэлэгт коронавирус илрүүлэх шинжилгээг хийж байгаа юм.
Анастасия Раковын хэлснээр тавдугаар сарын 27-ноос өмнө шаардлагатай хүмүүсийг шинжилгээнд хамруулж байсан бол тавдугаар сараас хойш хүссэн хүнд шинжилгээ хийж байгаа ажээ.