2020 оны наймдугаар сарын 4-нөөс ОХУ замын хөдөлгөөнт хэрэгслийн улсын дугаарын шинэчилсэн стандартыг мөрдөж эхэллээ.
Шинэ стандартыг "НЦ БДД МВД России" компани 2017–2018 онд боловсруулсан бөгөөд Батлан хамгаалах яам, Хөдөө аж ахуйн яам, Дотоод явдлын яам зэрэг холбогдох байгууллагын саналыг аван тусгажээ.
Үндэсний Статистикийн хорооны харъяа Техникийн зохицуулалтын агентлагаас мэдээлснээр өмнөх загварын үсгийн шрифт бүтэц, хэмжээ өөрчлөгдөөгүй байна. Хөдөлгөөнт хэрэгслийн ангиллаас хамааран өөрчлөлт оржээ. Тухайлбал, мотоцикл, цасаар явагч, моторт завь зэргийн үндэсний дугаарт өөрчлөлт орсон байна. Мөн дипломат албаны машины дугаарт өөрчлөлт оруулжээ.
Холбоотой мэдээ