ОХУ-ын ахмад эмч нарын нэг, хүүхдийн мэс засал, гэмтэл согог судлалын хүрээлэнгийн ерөнхийлөгч профессор Леонид Рошал "Форбс" сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Covid-19" өвчнийг биологийн дайны бэлтгэл ажил буюу дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог шалгах шалгалт хэмээн тодорхойлжээ.
Тэрбээр "Бүх улс уг шалгалтад унаж, бэлтгэл маш хангалтгүй байгаагаа харууллаа. Мөн аль ч улс одоогоор иргэдээ дархлаажуулж чадахгүй байна. Би одоогийн нөхцөл байдлыг биологийн дайны туршилт хэмээн дүгнэж байна. Би энэ вирусийг хүн төрөлхтөн бүтээсэн гэж хэлэхгүй ч улс орнуудын бэлтгэл, эрүүл мэндийн тогтолцооны хүчин чадал зэргийг шалгасан шалгалт болж байна” хэмээн Рошал ярьсан байна.
Рошал эмч мөн коронавирустэй амжилттай тэмцэж буй засгийн газар болон ард иргэдээ сайшааж, цаг тухайд нь гаргасан зөв шийдвэр, дорвитой арга хэмжээнүүдийг нь магтан биширч буй тухайгаа ярьжээ.
Одоогийн байдлаар ОХУ-д халдвар авсан 856 264 хүн бүртгэгдсэн бөгөөд дэлхийн хамгийн олон халдварын тохиолдолтой улсуудын дөрөвт жагсаж яваа билээ.
Эх сурвалж: RT
loves 2020-08-04 130.253.28.4
XOLBOOTON TYREESLEGCH
Зочин 2020-08-04 112.72.9.150
Орос суурь шинжлэх ухааны гурэн гэдгээ батлаад хамгийн туруунд вакцин гаргана. Баталгаатай. Мэдлэг шутсэн сэхээлэг ард тумэн, зориг шийдэмгий удирдагчтай унэхээр бахархам.
Ovgon 2020-08-04 202.55.188.86
sh aa sh aa hezee umhii orosuud vaccine hiij baisan yum. Zovloltiin ues hoish oros vaccinaa dandaa baruunii ornuudaas avch baisan. Onoodor em tarianiihaa ch 70 huviig baruunii ornuudaaas avdag yum orkoo.
Зочин 2020-08-04 202.126.88.50
Манайхан Узел гэж үгийг УзелЬ гэж дандаа буруу бичдэг байж энэ хүний нэрийг эсрэгээр буруу бичих юм. Наад хүнийг чинь РошалЬ гэдэг юм
Зочин 2020-08-04 192.82.71.62
Энэ Рошал юм бүхэнд навсаганаж явах юм. Биологийн з****г хэрэглэхдээ хүрэхгүй байх аа. Хүн төрөлхтөн одоо ухаан суусан шүү дээ
сүрдүүлэг байна 2020-08-04 59.153.115.148
ганц шил вирустэй орж ирэхэд л дуусах нь айна ш дээ гаднаас юу ч битгий оруул. эсвэл агаараас унагааж болох юм. зэсвэгт хүчин хэрэггүй болох нь энэ бол аймшигтай сүрдүүлэг
Зочин 2020-08-04 64.119.25.72
орос үүнээс олон хүн өвдсөн байх манайд оросоос ирсэнгээс нь их илрээд байгаа
Зочин 2020-08-04 66.181.181.110
Үүнээс 10 дахин их хүн өвдсөн.