Оросууд нүглээ “арилгав”

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Оросууд нүглээ “арилгав”

 

Хэдийгээр гадаа өвлийн жавар тачигнасан хүйтэн байгаа ч Оросын үнэн алдартны шашинтнууд харзны усанд орох эртний заншлаа дагаж байна. Энэ заншил нь нэгдүгээр сарын 19-ны өдөр Христийн адис авсан өдрийг тэмдэглэж, Орос орон даяар үнэн алдартны шашинтнууд харзны усанд орж, нүглээ ариусгах юм. Оросын зарим хот, тосгодод гол, нуурын мөсийг загалмай хэлбэртэй нүхэлж ордог гэнэ. Заншил ёсоор бол энэ өдөр ус ариусдаг учраас харзны усанд гурван удаа орвол үйлдсэн бүх нүгэл нь ариусна гэж итгэдэг ажээ. Хүүхэд хөгшид ялгаагүй дагадаг энэ заншил өглөөнөөс авахуулаад орой болсон хойно ч үргэлжилдэг байна. Тэсгим хүйтэнд харзны усанд орох нь цусны эргэлтийг сайжруулж, биеийн эсэргүүцлийг сэргээдэг гэх ойлголт тарж, Монголд төдийгүй дэлхийн олон оронд түгээмэл болсон. Гэвч харзны усанд орох нь эрүүл мэндэд сайнаас илүү саар нөлөөтэй төдийгүй амь насанд ч аюул учруулж болохыг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж