Төвхөн хайрханы хишиг барилдаан болов

Хуучирсан мэдээ: 2016.01.20-нд нийтлэгдсэн

Төвхөн хайрханы хишиг барилдаан болов

 

Монголын Утай хэмээх “Төвхөн” хайрханы хишигт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2016 оны 1-р сарын 10-нд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ЕБС-ийн зааланд болов.

Барилдаанд хүчит 64 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Их монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн начин О.Цээбалдовжир 6 даван түрүүлж, Хужирт сумын харьяат, Алдар спорт хороо, “Анандын зам” ХХК-ны бөх аймгийн арслан Ц.Чимэддорж үзүүрлэн Хархорин сумын харьяат, Их монголын хүчтэн дэвжээний бөх, аймгийн начин М.Балжинням, Бат-Өлзий сумын ЕБС-ийн бөх, сумын заан Д.Бадамбаяр нар шөвгөрөв. Барилдааныг Төвхөн хайрханы өвөрт нутагладаг сумын малчид, хөдөлмөрчид ивээн тэтгэж зохион байгууллаа.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж