ОХУ: 2021 оноос сар бүр хэдэн сая тун вакцин үйлдвэрлэж чадна | News.MN

ОХУ: 2021 оноос сар бүр хэдэн сая тун вакцин үйлдвэрлэж чадна

COVID-19

ОХУ: 2021 оноос сар бүр хэдэн сая тун вакцин үйлдвэрлэж чадна

ОХУ: 2021 оноос сар бүр хэдэн сая тун вакцин үйлдвэрлэж чадна

ОХУ-ын Худалдаа үйлдвэрлэлийн сайд Денис Мантуров "ОХУ шинээр бүтээж, амжилттай туршсан вакцинаа есдүгээр сараас олноор үйлдвэрлэж эхлэх бөгөөд 2021 он гарснаар үйлдвэрлэлийн хурд сайжирч, сард хэдэн сая тун үйлдвэрлэх боломжтой болно" хэмээн  ярьжээ. Тэрбээр төрийн ТАСС агентлагт ярихдаа вакциныг аравдугаар сараас хүмүүст тарьж эхлэх учир Владимир, Ярославль, Москвад зэрэг үйлдвэрлэх тухай мэдээлсэн байна.

Вакцин бүтээх ажлыг гардан гүйцэтгэсэн Москвагийн халдварт өвчин, микробиологи судлалын Гамалей хүрээлэн хамтран ажилласан Р-Фарм, Биннофарм, Генериум зэрэг байгууллагуудтайгаа цуг дараа сараас үйлдвэрлэлийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Мантуров “Бид вакциныг эхлээд сард хэдэн зуун мянгаар үйлдвэрлэнэ. Дараа жилээс хэдэн саяыг үйлдвэрлэх хүчин чадалтай болно” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-04 49.0.212.4

Гэхдээ энэ вакцин маань жингийн илүүдэлтэй тарган бүдүүн хүмүүст үйлчилгээгүй гэсэн биз дээ?

Avatar

Зочин 2020-08-04 202.179.25.237

Чиний өвөө эмээгийн үеийн орос чинь аль хэдийн 70-80 аад онд устаж , оронд нь мафиудад бариулсан дэлхийн түвшинээс хоцрогдсон , ямар ч эрх чөлөөгүй орон болсон байна да

Avatar

ХА ха 2020-08-04 192.82.70.182

Угаасаа хүчтэй мөнгөний урсгал яг иймэрхүү далд санаатай байдаг ш дээ.. хийлгэсэн нь явна . Үгүй бол гэртээ үлд дээ.. өөр зүйлгүй 7 тэрбум $ ийн урсгалыг хааж чадлаа юу !!!! мөнгө хүчтэй

Avatar

Зочин 2020-08-04 202.179.25.237

Оросын вакциныг манайд туршуулах гээд дээдсүүд тохирсон бололтой. Үргэлж энэ тухай мессеж өгч чихэнд дасгаж байна , бас манайхан эдний вакциныг хийлгэх ёстой ч юм шиг яриад байдаг боллоо . Уул нь оросын байтугай хаанахын ч вакцин дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй тэр ч бүү хэл энэ ажил дэлхий дахинд мухардалд ороод байгаа гэж байгаа
Хүмүүсээ толгойгоо битгий угаалгаад бай л даа Өөрийн толгойгоор аливаа юмыг бодож эргэцүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч амь нас үр хүүхдээ ч болтугай бодъё

Avatar

Зочин 2020-08-04 66.181.161.19

Вакцин гэж мэддэг ч үгүй байхдаа л хийлгэж ирсэн биздээ Өвөө эмээ аав ээж чинь Орос вакцин л хийлгэж байсан ш дээ Хэзээ байхдаа Англи Америк вакцин хийлгэж байсан юм бэ Сүүлийн 20 гаруй жил Кореа болон бусад улсаас авч байгаа

Avatar

Зочин 2020-08-04 49.0.212.4

Соц-ийн үед чинь Монголд өөр сонголт байгаагүй шдээ хөгшөөн. Оросоос өөр улстай харилцдаггүй, өөр улстай худалдаа эдийн засгийн харилцаа хориотой байлаа. Юун Эрээн Бээжин гарах.Юун Е пасспорт, юун Coca-Cola Пицца БургерКинг, Ланд Круйкер Ренж Ровер. Бүх бараа таваар нь Союз бараа байсан. Зөвхөн Орос хэлийг бүх шатны сургуульд заана. Өөр бүх хэл хориотой. Тэгсэн мөртлөө Оросууд Marlboro татаж Brandy ууж Sony телевиз үзэж Casio хөгжим сонсож бүх шатандаа Англи хэл үздэг байлаа хөөрхий.

Avatar

Зочин 2020-08-04 176.31.234.175

—- Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж