ОХУ-ын Худалдаа үйлдвэрлэлийн сайд Денис Мантуров "ОХУ шинээр бүтээж, амжилттай туршсан вакцинаа есдүгээр сараас олноор үйлдвэрлэж эхлэх бөгөөд 2021 он гарснаар үйлдвэрлэлийн хурд сайжирч, сард хэдэн сая тун үйлдвэрлэх боломжтой болно" хэмээн ярьжээ. Тэрбээр төрийн ТАСС агентлагт ярихдаа вакциныг аравдугаар сараас хүмүүст тарьж эхлэх учир Владимир, Ярославль, Москвад зэрэг үйлдвэрлэх тухай мэдээлсэн байна.
Вакцин бүтээх ажлыг гардан гүйцэтгэсэн Москвагийн халдварт өвчин, микробиологи судлалын Гамалей хүрээлэн хамтран ажилласан Р-Фарм, Биннофарм, Генериум зэрэг байгууллагуудтайгаа цуг дараа сараас үйлдвэрлэлийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Мантуров “Бид вакциныг эхлээд сард хэдэн зуун мянгаар үйлдвэрлэнэ. Дараа жилээс хэдэн саяыг үйлдвэрлэх хүчин чадалтай болно” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ