Булган-Мөрөн чиглэлийн эвдэрсэн замыг засварлаж дууслаа

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

Булган-Мөрөн чиглэлийн эвдэрсэн замыг засварлаж дууслаа

Булган-Мөрөн чиглэлийн эвдэрсэн замыг засварлаж дууслаа

Хүчтэй орсон бороо, үерийн улмаас эвдрэл үүссэн замуудыг засварлаж байгаа билээ. Тодруулбал, зургадугаар сарын 21-ний өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас Булган-Мөрөн чиглэлийн 291-293 километр замд эвдрэл үүссэн. Улмаар тус замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрснийг өнөөдөр /2020.08.04/ засварлаж дуусчээ.

Дашрамд дурдахад, зургадугаар сарын 21-нээс долдугаар сарын 20-ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас давхардсан тоогоор 12 аймгийн нутгаар дайран өнгөрөх олон улс болон улсын чанартай 30 чиглэлийн 82 километр авто зам, түүний дагуу байрших найман төмөр бетон гүүр, 46 цэгийн төмөр бетон хоолойнд ихээхэн хэмжээний эвдрэл үүссэн. Үүнд зам хариуцагч компаниуд холбогдох шуурхай арга хэмжээг авч, үерийн эвдрэлийг сэргээн засварлах ажилд “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хяналтын инженерүүд хяналт тавьж байгаа аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж