Хулсны баавгай хамгаалах ажил бусад хөхтөн амьтдыг устгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

Хулсны баавгай хамгаалах ажил бусад хөхтөн амьтдыг устгаж байна

Хулсны баавгай хамгаалах ажил бусад хөхтөн амьтдыг устгаж байна

Аварга хулсны баавгай хамгаалах нь амьтан хамгаалах ажлуудын түүхэнд том амжилтад хүрсэн цөөхөн ажлуудын нэг билээ. Аварга хулсны баавгайг хүн бүрт таниулж, дорвитой арга хэмжээ авсны үр дүнд хулсны баавгай ховордсон амьтдын жагсаалтаас маш богино хугацаанд гарч чадсан юм.

Гэвч сүүлийн үед хийсэн нэгэн судалгаанаас үзвэл хулсны баавгайг хамгаалахын тулд хийсэн ажлууд тухайн орчинд амьдардаг зарим амьтанд ижил үр дүн үзүүлсэн ч заримд нь эсрэгээр нөлөөлжээ.

Тухайлбал, тухайн дархан цаазат газруудаас ирвэс, цасны ирвэс, чоно, Азийн зэрлэг нохой зэрэг амьтад бараг үзэгдэхээ байсан аж. “Мод бэлтгэх, хулгайн ан, өвчин зэргээс болж хэдийн ховордсон дээрх амьтад өдгөө устаж үгүй болох, цаашлаад экосистемд нөхөж баршгүй гарз хохирол учруулж болзошгүй байдалд ороод байна” хэмээн Хятад судлаачид ярьжээ.

Байгаль хамгаалагч нар хулсны баавгайн амьдардаг ой модыг хамгаалснаар ижил аюулд өртөөд буй өөр олон амьтныг давхар аварч чадна хэмээн тооцоолж байсан аж. Хэдий тэдний ажил амжилттай болж, хэд хэдэн амьтан устах аюулаас аврагдсан ч ирвэс, чоно зэрэг амьтдад тийм ч сайнаар нөлөөлсөнгүй.

Тиймээс судлаачид одооноос эхлэн хулсны баавгайн амьдардаг ой моддод тэнцвэртэй экосистем бүрдүүлэхийн тулд хичээж ажиллахаар болжээ. Үүний тулд эхний ээлжинд хулгайн антай холбоотой хуулийг чангатгаж, ховордож буй амьтдын хүнс тэжээлийг дархан цаазат газарт олшруулах ажил эхлүүлсэн байна.

Өдгөө аварга хулсны баавгай хүн төрөлхтөн хамгаалж чадвал үр дүнд хүрдгийн бодит нотолгоо болсон. Тасралтгүй цөөрсөөөр байсан тэдний тоо толгой зэрлэг байгальд эргэн сэргэж, 2016 онд "Улаан ном"-ын ховордсон амьтдын жагсаалтаас эмзэг амьтад руу албан ёсоор шилжсэн билээ.

Ийнхүү хулсны баавгай хамгаалах ажлын ачаар олон тооны шувуу, ургамлын аймаг, жижиг махчид аврагдсан бол том хэмжээтэй махчин амьтад цөөрсөөр байжээ. Тухайлбал, 1960-аад оноос хулсны баавгай хамгаалж эхэлснээс хойш ирвэс 81 хувь, цасны ирвэс 38 хувь, чоно 77 хувь, Азийн зэрлэг ноход 95 хувиар цөөрсөн аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж