"Соёлын яам байгуулсан гол зорилго нийгмээ соён гэгээрүүлэх"

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

"Соёлын яам байгуулсан гол зорилго нийгмээ соён гэгээрүүлэх"

"Соёлын яам байгуулсан гол зорилго нийгмээ соён гэгээрүүлэх"

УИХ-ын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат өнөөдөр /2020.08.04/ Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд салбарын сайд, холбогдох байгууллагуудын удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Соёлын сайд С.Чулуун, Шинжлэх ухааны акапемийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн нар оролцож, салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон ойрын үеийн тулгамдсан асуудлаар санал солилцов.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат уулзалтын үеэр УИХ-д өргөн мэдүүлсэн Соёлын тухай, Киноны тухай, Музейн тухай зэрэг хуулийн төслүүд болон салбарын тулгамдсан асуудлаар цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулах, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх 2021 оны төсвийн тухай хуульд оруулах санхүүжилт, хөрөнгө оруулалтын төслийн саналыг бэлтгэхэд анхаарч, ажлаа шуурхайлахыг хүслээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж