Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатыг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт, “Эрэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнгийн залилах, мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 2-ны өдөр хүлээн авчээ. Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь 2016 оны арваннэгдүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэх гэмт хэрэгт холбогдоод буй юм.
Долдугаар сарын 10-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг долдугаар сарын 24-ны өдрийн 13.30 цагт товлосон. Улмаар шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй, мөн шүүгдэгчид нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, мөн өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020.08.05-ны өдрийн 13.30 цаг хүртэл хойшлуулсан юм.
Э.БУРАМ
зочин 2020-08-04 202.126.89.29
Эгийн голын усан цахилгаан станц хийх юм болж баахан мөнгө идэж уугаа биз дээ Улсын мөнгө Идсэн дээр нь нэмээд ял өгөх хэрэгтэй
baatar 2020-08-04 66.181.161.93
elbeg boldbaatar nar yasan be
Зочин 2020-08-04 103.26.193.89
Энэ ч том хулгайч даа
Зочин 2020-08-04 66.181.161.79
Bas neg zoxiol MANgaruudiin.
зочин 2020-08-04 66.181.161.72
Багабанди ерөнхийлөгчийн албан тушаалаа энэ нөхөрт зарах шахаж билээ.Эрдэнэтийн мөнгийг Баг банди ашигладаг жишиг тогтоосон Эхнэр Сэргэлэнд нь гаьвья т хайрласа Багабанди Энхбаяр 2 му болгоны ихй г тавьж хагартлаа баяжсан бийз дээ
Зочин 2020-08-04 202.131.254.202
ulaan luivarchid
Зочин 2020-08-04 202.9.46.183
Д.Сэргэлэн эхнэр нь биздээ ??