"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарыг маргааш шүүнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарыг маргааш шүүнэ

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарыг маргааш шүүнэ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатыг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт, “Эрэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнгийн залилах, мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 2-ны өдөр хүлээн авчээ. Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь 2016 оны арваннэгдүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэх гэмт хэрэгт холбогдоод буй юм.

Долдугаар сарын 10-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг долдугаар сарын 24-ны өдрийн 13.30 цагт товлосон. Улмаар шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа өвчтэй, мөн шүүгдэгчид нэмж өмгөөлөгч авсан тул өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, мөн өмгөөлөгч Д.Отгонбат шинжээч болон хохирогч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2020.08.05-ны өдрийн 13.30 цаг хүртэл хойшлуулсан юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж