Сансарын ШТС-аас туннель рүү зүүн эргэхийг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

Сансарын ШТС-аас туннель рүү зүүн эргэхийг хориглолоо

Сансарын ШТС-аас туннель рүү зүүн эргэхийг хориглолоо

Сансарын ШТС-аас Сансарын туннель рүү зүүн эргэхийг хориглосон байна. Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэрэгсэл болж, уулзвар нэвтрэх чадвар 10-14.7 хувиар нэмэгдэнэ гэж тооцжээ. Гэрлэн дохионы нэг үеэр хойноос урагш чиглэлд хуучин горимоор 14-15.3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 20-22.3 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэх аж.

Мөн урдаас хойш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 731 байсан бол 1102-1150 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 50-57.3 хувиар нэмэгдэх нь. Гэрлэн дохионы нэг үеэр урдаас хойш бүх чиглэлд хуучин горимоор 20-22,3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 35-36 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ гэж тооцжээ.

Зүүнээс баруун, баруунаас зүүн бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 1612 байсан бол шинэ гэрлэн дохионы горимоор 1773 болж уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 10 хувиар нэмэгдэх аж. Гэрлэн дохионы нэг үеэр баруунаас зүүн, зүүнээс баруун бүх чиглэлд 44-49.2 тээврийн хэрэгсэл уулзварт нэвтрэн өнгөрдөг байсан бол шинэ горимоор 54-56.6 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэх тооцоо гарчээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж