Өнгөрсөн долоодугаар сарын 31-нд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх концепц зургийн уралдааны шилдэг бүтээлүүдтэй танилцлаа. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг төсөл боловсруулах уралдаан зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсуудаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн билээ. Уг бүтээлүүдийг Хот байгуулалт, хөгжлийн газрын веб хуудсанд байршуулж иргэд олон нийтийн саналыг авсан. 55823 иргэн санал өгсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс шалгаруулсан байна. Улмаар тэргүүн байрт “Эм Жи Эл И Эн Си” ХХК-ийн ирүүлсэн бүтээл 89,4 оноогоор шалгарсан байна. Тус бүтээлийн тухайд гол үзэл баримтлал нь анхны машингүй гудамж байхаар төлөвлөж, “Урт цагаан” нэрийг авч үлдэн, Улаанбаатар хотын гурван үе /Урьд үе, орчин үе, нэн орчин үе/-ийг хуваан авч эдгээрийг барилгадаа шингээж үндсэн барилгын зориулалтыг алдагдуулахгүйгээр залуусын нийгмийн оролцоог дэмжин, залуучуудын төв болгох юм. Нийт долоо давхар бүхий 32500 м2 талбайн хэмжээтэй, оффис, үйлчилгээ, үзвэрийн зориулалттай, бие даасан автомашины зогсоолтой, 6710 м2 тохижилттой цогцолбор төв байхаар төлөвлөжээ.
нийслэлийн иргэн 2020-08-04 202.179.27.124
цагааЗа бариагүй дээрээ болио зүгээр ! Малчин хүн ч малын хашаа саравчаа үүнээс чинь илүү барина. Царай муутын дээд !
Зочин 2020-08-04 202.179.24.76
Авс байна
Болио 2020-08-04 202.179.24.76
Хойт далан давхарын таг нь мурийсан яажийсан шарил шиг юу вэээээээээ болио ч . Ямар ч мэрэгжлийн үнэр мэдрэмж алга зүгээр л олонхийн саналаар шийдддэг бол мэргэжил гэж байгаад яахын !
Зочин 2020-08-04 103.57.92.150
Нэг л худлаа харагдаад байна. Шалгаруулсан хүмүүс нь гоо зүйн болон уран барилгын мэдрэмж хараагүй хөлдүү түшмэд байсан байх. Эсвэл нөгөө авдаг юмыг нь хангалттай өгсөн учраас шалгаруулсан байх. Түрүүлсэн байгууллагын нэр нь ч их ойлгомжгүй сэжигтэй, урд зүгийн гаралтай гэхээр юм. Урд зүгийнхэн ч халаасанд сайн чихдэгээрээ алдартай л даа. Зүй нь эргэн тойрны хуучирсан, саарал төрхийг суга өөд нь татсан, дээш тэмүүлэн цойлсон загвар л баймаар л юм. АТГ энэ шалгаруулалтыг шалгавал ч юм гарна даа
Зочин 2020-08-04 150.129.140.37
Зүгээр л хүмүүс амарч салхилдаг цэцэрлэгт хурээлэн болгоо
Зочин 2020-08-04 64.119.23.240
Зүгээр цэцэрлэгт хурээлэн болгоо
Зочин 2020-08-04 202.126.90.73
Yag unen, hotoor duuren cementen shirenge, balgas bhad
Зочин 2020-08-04 202.21.97.30
нэг л юм хэлье. ХЭРВЭЭ ЭНД БАРИГДСАН БАРИЛГА ДОТОР НЬ ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ АЖИЛЛАЖ БАЙВАЛ ШУУД НУРААНА ШҮҮ. ЭНД ЧИНЬ ЗӨВХӨН ГАР НЬ ХӨДӨЛДӨГ ХҮМҮҮСИЙН АЖИЛЛАХ ЁСТОЙ ГАЗАР ШҮҮ!!!
za 2020-08-04 66.181.182.244
Estoi h*** aa
Зочин 2020-08-04 124.158.107.35
good idea
ийм том зайд 20+ дээш давхар цамхаг барих байсан юм. 2020-08-04 59.153.115.148
хамгийн тэнэг загвар нь
даш 2020-08-04 66.181.188.167
ХОТЫЫН УНАГАН ТӨРХ, АРХИТЕКТУРЫН ДУРСГАЛАА УСТГАСАН "ХЭМХЭРХИЙ ХАЙРЦАГ"-ААР ЗАЛУУЧУУДЫН ТӨВ ХИЙНЭ ГЭНЭ ҮҮ? ӨНӨӨХ ЖУУЛЧИНЫ ГУДАМЖ, ЖУУЛЧИНГ ХӨГЖҮҮЛЭНЭ ГЭСЭН ЯАСАН ВЭ? ҮНЭНХҮҮ ЭРГҮҮ ТОЛГОЙНУУД ЮМ АА..