Хунтайж Харри болон түүний эхнэр Меган Маркл нар Хатан хааны гэр бүл, эрх ямбаас татгалзаж, энгийн амьдралаар амьдрахаар шийдсэн. Тухайн үед Хатан хаан Элизабет тэдэнд эргэж ирэхэд хаалга нээлттэй хэмээн хэлж байжээ.
Хатан хааны гэр бүлийнхний талаар тодорхой бичсэн, хараахан олны хүртээл болоогүй байгаа “Эрх чөлөөний эрэлд” (Finding freedom) номд бичигдсэнээр Харри, Меган хоёрын шийдвэрийн дараа Хатан хаан Винсдор цайзад Харриг өдрийн хоолонд урьж, шийдвэрийг нь хүндэтгэж байгаагаа хэлж, хүсвэл хэзээ ч эргээд ирж болно хэмээн учирласан аж.
Харри, Меган хоёр өдгөө хүү Арчитайгаа хамт Лос Анжелест чимээ шуугиан багатай аж төрж байгаа билээ.
Эх сурвалж: THE TIMES
Холбоотой мэдээ