"Ээжтэй муудалцсан" гэж аавдаа мессэж бичжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

"Ээжтэй муудалцсан" гэж аавдаа мессэж бичжээ

"Ээжтэй муудалцсан" гэж аавдаа мессэж бичжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байршилтай “Саруул” хотхоны 115 дугаар байрны зургадугаар давхарт өчигдөр /2020.08.03/ 21:49 цагт гал гарчээ. Галын үеэр 20 гаруй насны эрэгтэй цонхоороо үсэрч, газар дээрээ нас барсан байна. Гал гарсан байранд 46 настай, эмэгтэй толгойноос нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлсэн байдалтай нас барсан байжээ.

Албаны эх сурвалж “Талийгаач эхийнхээ амийг хөнөөгөөд, өөрийнхөө амийг хорлосон” гэж мэдээлэв.

Хэргийн газарт  очиход байрны жижүүр нь талийгаачийн унаж нас барсан газарт шороо асгаж, цонхны хагарсан шилнүүдийн жижиг хэсгүүдийг цэвэрлэж харагдлаа. Талийгаач зургаан давхраас үсэрч, яг орцны өмнө унажээ. Тиймээс хэргийн ул мөрийг цэвэрлэхийг Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ны ажилчид байрны жижүүрүүдэд даалгасан гэнэ. Байрны жижүүрээс хэргийн талаармэдээлэл  авахыг оролдсон ч “Би өглөө 09:00-17:00 цаг хүртэл ажилладаг учраас сайн мэдэхгүй байна. Хэрэг гарах үед байгаагүй” гэв.

“Саруул” хотхон  хяналтын камер сайтай юм байна. Камерыг СӨХ-ны ажилчид хянадаг аж. 

Тэд “Камерын бичлэгийг цагдаа нартай хамт шүүхэд талийгаач эмэгтэй хамгийн сүүлд наймдугаар сарын 2-нд гэртээ орж харагдсан. Хэрэг гарсан айлын өрхийн тэргүүн нь хөдөө ажилладаг” гэв.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, талийгаач залуугийн утсыг шүүхэд хамгийн сүүлд аав руугаа “Ээжтэй муудалцсан” гэсэн мессэж бичсэн байжээ.  

Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.БААТАРХҮҮгээс хэргийн талаар тодруулахад,

"Цагдаагийн байгууллагад өчигдөр 21:48 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байранд  гал гарч, цонхоор хүн унаж нас барлаа гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Хэргийн газарт 46 настай эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан байсан. Харин 23 настай эрэгтэй өндрөөс унаж нас барсан нь тогтоогдсон. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юу байв гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэргийн газрын анхан шатны үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, хэрэг шалгагдах явцад хэрхэн өөрчлөгдөхийг урьдчилан хэлэх боломжгүй. Хэргийг шалгаж дууссаны дараа хэрэв шаардлагатай гэж үзвэл прокурорын зөвшөөрснөөр олон нийтэд мэдээлэл хийнэ” гэлээ.


Дашрамд дурдахад, 2018 онд “Саруул” хотхоны 112-р байрны найман давхарт 19 настай эрэгтэй Б нь төрсөн эгчийгээ найзтайгаа нийлэн шунахайн сэдлээр боомилж хөнөөгөөд гэрийнхээ тагтан дээр гал тавиад зугтсан хэрэг гарч байв. Талийгаач эмэгтэй гэртээ ганцаараа амьдардаг байсан, амиа алдахаасаа өмнө дансандаа 30 сая төгрөг байршуулсан байжээ. Тэд хүн амины гэмт хэрэг үйлдэж, хэргийн ул мөрөө баллахын тулд амьдарч байсан хоёр өрөө байранд нь санаатайгаар гал тавьсан нь тогтоогдож, шүүхээс төрсөн эгчийгээ хөнөөсөн залууд бүх насаар нь хорих ял оноосон юм. 

Жич: Доорх зургууд нь 2018 онд “Саруул” хотхоны 112-р байрны найман давхарт гарсан хэргийн зураг болно.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
502
ХарамсалтайХарамсалтай
192
БурууБуруу
76
ТэнэглэлТэнэглэл
53
ЗөвЗөв
37
ХөөрхөнХөөрхөн
29
ХахаХаха
27
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж