Трамп гадаад иргэдийн ажилд орох боломжийг хязгаарлав

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

Трамп гадаад иргэдийн ажилд орох боломжийг хязгаарлав

Трамп гадаад иргэдийн ажилд орох боломжийг хязгаарлав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад гадаадын иргэд ажилд орох боломжийг хязгаарласан зарлигт өчигдөр /2020.08.03/ гарын үсэг зурж баталгаажуулжээ. Уг зарлигт, АНУ-ын аливаа төрийн байгууллага, холбооны агентлагууд, түүний харъяа байгууллагууд болон гүйцэтгэгч компаниуд Америкийн иргэн, байнгын оршин суух эрхтэй хүмүүс /ногоон карттай/ иргэд, АНУ-д татвар төлөгчдийг нэн тэргүүнд ажилд авахаар заасан байна.

Харин шаардлагатай ажлын байранд дээр заасан статус бүхий иргэн ажилд орох хүсэлт гаргаагүй бол гадаадын иргэнийг ажилд авч болох юм байна. Энэ шинэ журам нь ерөнхийдөө эрдэмтэн, инженер зэрэг гадаадын нарийн мэргэжлийн ажилтнуудад зориулсан H1-B виз бүхий хүмүүсийг “онилсон” шийдвэр болж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд АНУ-ын ззасаг захиргаа H-1B виз олгох хөтөлбөрийн шаардлагуудыг чангатгасаар байгаа юм. Уг хөтөлбөр нь гадаадын иргэдийг, ялангуяа шинжлэх ухаан-техникийн салбарын өндөр түвшний мэргэжилтнүүдийг түр хугацаагаар хөлслөн ажиллуулах боломжийг компаниудад олгодог ч энэ нь тус улсын өөрийн иргэдийн ажилд орох боломжийг хааж байна гэж иргэд эсэргүүцдэг.

Эх сурвалж: BLOOMBERG

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж