Тусгаарлагдсан хятад ажилчид энэ сарын 12-нд ажилдаа орно

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

Тусгаарлагдсан хятад ажилчид энэ сарын 12-нд ажилдаа орно

Тусгаарлагдсан хятад ажилчид энэ сарын 12-нд ажилдаа орно

Дорнод аймгийн Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын 50 мегаваттын өргөтгөлд ажиллах, Хятад улсын 31 иргэн өнгөрөгч долдугаар сарын 22-нд Замын-Үүдийн хилийн боомтоор нэвтрэн, Дорнод аймагт хүргэгдэж, Чойбалсан зочид буудалд тусгаарлагдсан билээ. Эдгээр ажилчдын тусгаарлалтын 21 хоногийн хугацаа наймдугаар сарын 12-ны өдөр дуусан ажилдаа орох талаар Дорнод аймгийн шуурхай штабаас мэдээллээ.

Тус ажилчдаас шинэ төрлийн коронавирусийн шинжилгээ авахад одоогийн байдлаар халдвар илрээгүй байна.

Чойбалсан хотын дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг Хятад, Монгол Улсын хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр болж, Хятадын “ТВЕА групп тендерт шалгарсан билээ. Станцын өргөтгөлийн ажлыг БНХАУ-ын хөгжлийн банкны 70 гаруй сая ам.долларын зээлээр 10 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барьж босгох юм. Гүйцэтгэгч компани 18 сарын хугацаанд барьж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн бөгөөд нийтдээ 250 гаруй хятад ажилчид ажиллуулна гэдгээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шав тавих ёслолын үеэр хэлж байв. Эхний ээлжинд ирсэн 31 инженер, техникийн ажилчдын тусгаарлалтын хугацаа ийнхүү удахгүй дуусах нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж