А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д нэг хүний биеийн байдал хүнд байна | News.MN

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д нэг хүний биеийн байдал хүнд байна

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д нэг хүний биеийн байдал хүнд байна

Тусгай үүргийн онгоцонд төрсөн хоёр ихэр нярайн бие тогтвортой сайн байгаа. Биеийн жин байгаа учраас эмчилгээ хийж байна.

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д нэг хүний биеийн байдал хүнд байна

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн тархалттай холбоотой асуудлаар өнөөдөр /2020.08.04 / ээлжит мэдээллээ хийлээ. Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 тусгай дугаарт 141 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөмж авчээ.


Тусгай үүргийн онгоцонд төрсөн ихэр нярайн биеийн байдал тогтвортой байгаа. Тэдний биеийн жин бага байгаа учраас гэрийн тусгаарлалтынхаа хугацааг ХӨСҮТ-д үргэлжлүүлж буй юм байна.

 “ДАХИН ВИРУС ИЛЭРСЭН ХҮМҮҮСЭЭС 3-4 ШИНЖИЛГЭЭ ДАВТАН АВЧ, ШИЛЖҮҮЛЖ БАЙГАА”

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-2020 оны наймдугаар сарын 3-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар, ЗӨСҮТ-ийн лабораторит нийт 611 хүнд шинжилгээ хийж, вирус илрээгүй. Үүнд, долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргээр ирсэн иргэд, долдугаар сарын 27-нд Франкфуртаас ирсэн иргэд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүн,  ажиглах байранд ажиллаж байсан 35 эмч, ажилтнууд, сувилалд байгаа долоон хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурав, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 17 жолоочийн давтан шинжилгээ багтсан.

Ингэснээр Монголд нийт албан ёсоор батлагдсан тохиолдол 293 болж байна. Эдгээрээс эдгэрсэн нь 230, эмчилгээ хийлгэж байгаа 63 хүн байна. Тэдний 59 хүний биеийн байдал хөнгөн бөгөөд гурван хүний бие хүндэвтэр, нэг хүний биеийн байдал хүнд байна. Одоо ХӨСҮТ-д 88 хүнд эмчилгээ хийж, эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Халдвар авч эдгэсэн хүмүүсийг ХӨСҮТ-ээс гарсны дараагаар сувилалд 14 хоног тусгаарладаг. Ингэхдээ долоо хоног бүр шинжилгээ авдаг. Дараагаар  нь 14 хоног гэрийн ажиглалтад  байлгана. Бас энэ хугацаанд шинжилгээ авна. Өөрт нь зөвлөмж өгөөд хяналтаас гаргадаг. Өнөөдрийн байдлаар сувилалд 17, гэрийн ажиглалтад 47, ажиглалтаас гарсан 166 хүн байна. Сувилалд шилжиж, дахин вирус илэрсэн хүмүүсээс 3-4 шинжилгээ давтан авч, хариу сөрөг гарсны дараа гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа.

“УРЬД ШӨНӨ ТУСГААРЛАХ БАЙРНААС НЭГ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ ХӨСҮТ-Д ШИЛЖСЭН”

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

-Өнгөрсөн долоо хоногт таван удаагийн нислэгээр ирсэн 1221 иргэнийг хүлээн авсан. Үүнээс Цэргийн төв эмнэлэгт 43, ХӨСҮТ-д 12 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа бол бусад нь тусгаарлах байранд байна. Мөн Замын-Үүд, Алтанбулагийн боомтоор орж ирж буй ачаа тээврийн жолооч, иргэдэд тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тусгаарлан ажиглах байраар дамжин 16.288 иргэн тусгаарлалтад байлаа. Өнөөдөр 2677 иргэн тусгаарлах байранд байж, урьд шөнө 23 иргэн шинээр нэмэгдсэн. Тусгаарлан ажиглах байранд тав хүртэлх насны 190 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 62, хорт хавдартай зургаа, хөгжлийн бэрхшээлтэй долоо, бусад өвчтэй 537 иргэн байна. Эдгээр иргэнд 30 их эмч, 97 резидент эмч, 74 бусад мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагын ажилчид ажиллаж байна. Нийслэлд гэрийн тусгаарлалтад 1465 хүн байгаа бөгөөд 140 өрхийн эрүүл мэндийн төв тусламж үзүүлж байгаа.

Иргэд гэрийн тусгаарлалтад байх хугацаандаа дүүрэг хооронд, хөдөө орон нутаг руу шилжих байдал их байна. Нийслэлд 970 иргэн ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийсэн бол аймгуудаас 702 иргэн нийслэлд орж ирсэн. Орон нутагт 591 хүн тусгаарлах байранд байна. Бид түргэвчилсэн PCR оношлуураар 37.732 удаагийн шинжилгээг хийсэн. Цэргийн төв эмнэлэгт 76 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт гурван хүн хүнд байна. Мөн хавдар, мэс заслын дараах эмчилгээтэй 12 хүн эмчилгээ хийлгэж байгаа. Мөн гэрийн тусгаарлалтаас нэг жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д ирж, төрсөн. Одоо хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Урьд шөнө бас нэг жирэмсэн эмэгтэй ХӨСҮТ-д  тусгаарлах байрнаас дотор муухайрч, толгой өвдөх зовиуртайгаар шилжсэн.

Наймдугаар сард УОК-ын төлөвлөснөөр нийт 14 удаагийн тусгай үүргийн онгоцны нислэгээр 3459 иргэн ирнэ гэдгийг мэдээлсэн. Бид иргэдээ хүлээн авахаар ажиллаж байна. Улсын онцгой комиссын Шуурхай штабад Төлөвлөлтийн багийнхан чиглэл чиглэлээрээ явж, тусгаарлах байруудтай танилцаж, бэлтгэж байгаа. Жишээлбэл, наймдугаар сард гадаадаас 3500 орчим хүн орж ирлээ гэхэд урьдчилсан төлөвлөгөөг Шуурхай штаб дээр гаргаж явдаг. Бид урьдчилсан тооцооллоор 20 мянга орчим тусгаарлах байр бэлтгэх боломжтой гэх тооцоолол байгаа ч яг ашиглалтад ашиглаж буй тусгаарлах байрны тоо Шуурхай штаб дээр эцэслэн гаргаж байгаа.

“МОНГОЛ ЭРДЭМТЭД ДЭЛХИЙН ВИРУСИЙН САНД ВИРУС БҮРТГҮҮЛСЭН”

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Эрүүл мэндийн сайд өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн салбарт хийж буй бүх судалгааны урьдчилсан дүнгийн талаарх танилцуулгыг сонссон. Энэ үеэр Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич П.Нямдаваа тэргүүтэй судлаачид “Монголд ямар вирус эргэлтэд байгаа вэ” гэдэг судалгааны ажлаа танилцуулж, 10 вирусийг ялган авч, Эрүүл мэндийн олон улсын байгууллага руу явуулсан юм билээ. Тэр дундаас нэг вирусийг нь сонгон авч, дэлхийн вирусийн санд бүртгэж авсан амжилтыг гаргасан.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Monday, August 3, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-04 192.82.67.14

КОВИДыг байнга мэдээлж байгаа. ЮУНЫ өмнө ИХ муу ажиллаж байгаа эмнэлгүүддээ анхаараач. САЙН мэс засалчдаараа сайн нэрлэгддэг 3-р эмнэлэгт сахиурууд шатан дээр сууж өнжиж байна. ЭРЧИМТ эмчилгээнд ямар ч хяналт алга. ЯАГААЛ ар гэрийнхэн нь орж болдоггүй юм. ЯАГААД эрчимт эмчилгээнд байгаа өвчтөний арьс шархалж, холгож, цооролт өгч байгаа юм вэ? АСРАЛТ их муу байна. ҮНЭТЭЙ эм гаднаас байнга авуулна. ЯГ тэр эмийг тухайн өвчтөнд хэрэглэсэн эсэхийг хэн хянаж байгаа юм вэ? ЯАГААД эрчимт эмчилгээний тө

Avatar

хүннү 2020-08-04 202.179.27.167

Монголчууд Covid-19-д баяртай гэх цаг нь болжээ. Энэ вирусээс 3-хан сая монголчуудаа эсэн мэнд авч үлдсэн эрүүл мэндийн байгууллагын хамт олонд баярллаа гэж хэлэе. Жинхэн баатарууд чинь та нар шүү. УОК сайн ажилсан, гэхдээ түүнийг цаагуур нь манай “Хүк” удирдаж байсан. Түүнд баяр хүгэе.

Avatar

Зочин 2020-08-04 176.31.234.175

) Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Dahiad shine virus garsan baina shuu 2020-08-04 203.91.115.54

Chinad dahiad shine turliin BUNIA VIRUS gedeg uvchnuur 7 hun uhej 60-aad hun haldvarlasan baina shuu.

Avatar

Зочин 2020-08-04 103.57.93.133

ene D.Narangerel ba D.Srangerel said nar arai egch duus uu?

Avatar

Зочин 2020-08-04 202.179.27.167

За чамд ямар хамаатай юм.

Avatar

Зочин 2020-08-04 66.181.161.72

Гадаадын найдвартай онгцоор хямд үнээр хүйтрэхээс өмнө иргэдээ тат Хүний зовлонгоор далимдуулж олз хайгчдыг цээрлүүлэх цаг ирнээ

Avatar

oogii 2020-08-04 192.82.75.131

ОДОО ГАДААДААС ХҮН ОГТ АВАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ. ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ ЭХЛЭХ НЬ. МОНГОЛОО ГОЛСОН ОРКУУДААС ӨВЧИН АВМААРГҮЙ БАЙНА Ш ДЭЭ.

Avatar

oogii-d 2020-08-04 94.10.49.66

ХЭЗЭЭНЭЭС МОНГОЛ ХҮНИЙГ ГАДААД УЛСАД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХИЙГ МОНГОЛОО ГОЛСОНД ТООЦДОГ БОЛЧИХОВ ОО, МОНГОЛДОО АЖИЛ ОЛДОХГҮЙ ГАДААДАД АЖИЛ ХИЙГЭЭД ОЛСОН ХЭДЭЭ ЭХ ОРОНДОО БАЙГАА АР ГЭРТЭЭ ЯВУУЛЖ АМЬДРАЛАА ДЭВЖЭЭЖ УЛС НИЙГЭМДЭЭ ТУСЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС МОНГОЛОО ГОЛСОН БОЛОХ УУ? ОДОО ТЭД НАРТ АЖИЛ БАЙТУГАА ХОРОГОДОХ ГАЗАР ХЭЦҮҮ БАЙХАД ГЭРТЭЭ ИРЭХЭЭС ӨӨР ХАЙЧИХ ЮМ БЭ? БИД НАР ЭНДЭЭС ЭЛДВЭЭР ХАРААЖ ЗҮХЭЭД ЯАХ ЮМ БЭ ? АРГАА ОЛООД ИРГЭЛ ДЭ …ӨВЧТЭЙ БОЛ ЭМЧЛЭЭД ,ХИЛ ДЭЭРЭЭ ХЯНАЛТАА ЧАНГАЛААД БУСАД УЛСЫН ЖИШГЭЭР

Avatar

oogii-d 2020-08-04 94.10.49.66

bitgii bachimd l daa

Avatar

Зочин 2020-08-04 202.70.34.70

Та бүхэндээ баярлалаа. Ковидын хувьд манай улс үнэхээр амжилттай хамгаалж чадаж байгаа. Эрчээ битгий сулруулаарай. Хүн амын эрүүл мэнд, олон хүний амь насанд аюул учруулах өвчин шүү.

Avatar

bat 2020-08-04 192.82.65.182

orosuud 10 honogiin daraa vaktsinaa tarij ehelne gej medeelj bna.

Avatar

Зочин 2020-08-04 89.204.130.108

Тарьж л байг. Харж л байя. Зүгээр гайгүй эд байвал дараа жилээс худалдаад авчихна зүгээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж