Хятадаас АНУ-ын иргэдэд шуудангаар очсон нууцлаг үрүүдийг тодорхойлжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

Хятадаас АНУ-ын иргэдэд шуудангаар очсон нууцлаг үрүүдийг тодорхойлжээ

Хятадаас АНУ-ын иргэдэд шуудангаар очсон нууцлаг үрүүдийг тодорхойлжээ

Хятадаас хэдэн зуун америкчуудад шуудангаар янз бүрийн нууцлаг үрүүд очих болсон билээ. Илгээмж илгээсэн хаяг Хятад, зарим нь Сүжөү хот гэхээс илүү нарийн тодорхой байгаагүйд эрх баригчид гайхан, албан ёсоор шинжилж үзэхээс нааш илгээмжээр авсан үрүүдээ тарилгүй ойр байрлах захиргааны газрууддаа авчирч өгөхийг тушаасан юм.

Учир нь нууцлаг үрүүд нь ямар нэг аргаар гаргаж авсан, уугуул шавж, ургамлуудыг устгах чадалтай сортын ургамлын үрүүд байж болзошгүй хэмээн эрх баригчид хардаж байв. Харин АНУ-ын хөдөө аж ахуйн департмент дээрх үрүүдийг судалж үзээд, тайлангаа гаргажээ.

АНУ-ын хөдөө аж ахуйн департментын амьтан ургамлын эрүүл мэндийн салбарын ажилтан Осама Эль Лиссигийн хэлснээр иргэдэд шуудангаар очсон үрүүд 14 өөр сортын ургамлын үрүүд бөгөөд шинжилж үзэхэд гич, байцай, гаа, болон зарим цэцэгс, эмийн ургамлуудын үрүүд байсан аж.

Улмаар эрх баригчид энэ хачирхалтай хэргийг БНХАУ-ын мөнгө босгох луйврын нэг хэлбэр хэмээн үзэх болсон байна. “Одоохондоо бидэнд ингэж үзэхээс өөр сонголт, баталгаа үгүй байна. Иргэдэд ийнхүү хүсээгүй бараа ирж буй нь хятад худалдаачны барааны зарагдсан тоог хиймлээр өсгөх арга байж магадгүй” хэмээн Лисси ярьжээ.

Хэдий тийм ч АНУ-ын хөдөө аж ахуйн департмент иргэдээс илгээмжийг цуглуулан авсаар байгаа бөгөөд АНУ-ын хөдөө аж ахуйд хөнөөлтэй ямар нрг зүйл олдох вий хэмээн шинжилж буй аж.

Тус нууцлаг илгээмжүүд нийт 50 муж төдийгүй Канадад хүртэл ирж, зарим нь бөгж, зүүлт, үнэт эдлэл гэх мэт буруу тодорхойлолттойгоор иргэдэд хүрч байгаа аж.

Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам өнгөрсөн долоо хоногт АНУ-аас буцаагдсан зарим илгээмжүүдийг шалгаж эхэлсэн талаараа мэдээлсэн бөгөөд хаяг андуурснаас болж ийм алдаа гарчээ хэмээн мэдэгдсэн байна.

Үрүүдийг шинжилж, энгийн ургамлуудынх болохыг тогтоосон ч АНУ-ын эрх баригчид иргэдэд шуудангаар ирсэн үрүүдийг тарихгүй байх, нохой, хүүхдээс хол байлгахыг уриалжээ.

Эх сурвалж: INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
ТэнэглэлТэнэглэл
15
БурууБуруу
12
ЗөвЗөв
12
ГайхмаарГайхмаар
11
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж