Үлэг гүрвэлүүд ч хорт хавдраар өвчилдөг байжээ | News.MN

Үлэг гүрвэлүүд ч хорт хавдраар өвчилдөг байжээ

Үлэг гүрвэлүүд ч хорт хавдраар өвчилдөг байжээ

Үлэг гүрвэлүүд ч хорт хавдраар өвчилдөг байжээ

Олон сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүд ч хүн төрөлхтний нэгэн адил хорт хавдар болон бусад өвчнөөр өвчилдөг байжээ. Тухайлбал, Тиранозавр тулай өвчнөөр, нугасан хошуут үлэг гүрвэл ясны хорт хавдраар өвчилж байсныг эрдэмтэд тогтоосон байна.

Одоогоос 30 орчим жилийн өмнө Канадын Альберта мужийн нутгаас хирс маягийн эвэрт үлэг гүрвэл Центрозаврын ясыг олж байсан ба энэ олдворын нэг хөлний яс гаж хэлбэртэй байсныг тухайн үедээ гэмтээд буруу эдгэрсэн яс гэж дүгнэжээ.

Гэтэл энэ нь үнэндээ хорт хавдраас үүссэн ясны ургацаг байсан гэдгийг эрдэмтэд дээрх олдворыг дахин судалж тогтоосон талаарх судалгаа өчигдөр /2020.08.03/ “Lancet Oncology” сэтгүүлд нийтлэгджээ.

76 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэл нь зургаан метр урт биетэй, дөрвөн хөллөж явдаг, хамар дээрээ хирснийх шиг ганц эвэртэй, өвсөн тэжээлтэй амьтан байсан аж.

Центрозаврын олдворын хойд хөлний ясанд алимны хэмжээтэй хавдар үүссэн байсныг Торонто хотын Рояал Онтарио Музейн палеонтологич Дэвид Эванс тэргүүтэй эрдэмтэд олж тогтоосон байна.

Уг хорт хавдар нь хүн амьтны ясыг идэж сүйтгээд зогсохгүй биеийн бусад эд эсүүдэд ч тархдаг. Зөөлөн эд тул яс шиг чулуужиж үлдээгүй ч орчин үеийн өндөр нягтралтай компьютер томограф болон микроскопын тусламжтай ясны гадаргаас илрүүлж чадсан байна.

Гэхдээ олдворыг олох үед нэг дор олноороо үхсэн байсан тул тэдгээр үлэг гүрвэлүүдийг хорт хавдрын улмаас үхээгүй, сүргээрээ их үерийн усанд дайруулсан байх магадлалтай гэж үзжээ. Харин хорт хавдар нь Центрозаврын хөдөлгөөнд саад учруулж, махчин үлэг гүрвэлүүдийн идэш болох магадлал өндөр байсан гэж таамаглаж байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-04 103.57.95.34

Үнэхээр их тус бололоо баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж