Жизель Бундхен хөхөөр хооллолтыг дэмждэг

Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Жизель Бундхен хөхөөр хооллолтыг дэмждэг

Өнгөрсөн жил анхы хүүхдээ төрүүлсэн 30 настай  супермодель хөхөөр хооллолтыг дэмжсэн хууль гарвал эхчүүд хүүхдээ дор хаяж зургаан сар хөхөөр нь хооллодог болно гэж үзэж байна. Тэрбээр эхчүүд хүүхдээ угжаар хөхүүлж байгааг буруутгаж байгаа аж. Жизель “Bazaar” сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Зарим эмэгтэйчүүд хүүхдийг хөхөөр нь хооллох шаардлагагүй гэж боддог. Гэхдээ эхчүүд  нялх хүүхдэд химийн найрлагатай  зүйл өгч чадаж байгааг би ойлгодоггүй. Би дэлхий нийтээрээ эхчүүд хүүхдээ эхний зургаан сар хөхөөр нь хооллож байх хуультай болоосой гэж хүсч байна” гэжээ.

Бразил гаралтай үзэсгэлэнт бүсгүй  өөрийнхөө  гоо үзэсгэлэнг  ээж нь хөхөөрөө хооллож байсантай холбоотой гэж ярьж байна.
 
Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж