Б.Батзоригт 40 сая төгрөгөөр торгох ял оноов | News.MN

Б.Батзоригт 40 сая төгрөгөөр торгох ял оноов

Б.Батзоригт 40 сая төгрөгөөр торгох ял оноов

Б.Батзоригт 40 сая төгрөгөөр торгох ял оноов

НЭМЭЛТ: 14:00 ЦАГ

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т заасан гэмт хэрэгт Б.Батзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 13 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 22-нд хүлээн авч, 2020 оны наймдугаар сарын 4-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийв.

Яллагдагч Б.Батзориг болон түүний өмгөөлөгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гарган, прокурорын гаргасан хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар саналыг хүлээн зөвшөөрснийг шүүхээс хүлээн авч, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу дараах шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.БАТЗОРИГТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРЛЫГ ТОВЛОНО

УИХ-ын гишүүн асан Б.Батзоригт холбогдох шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11.00 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд эхлэх юм.

Түүнийг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал үүсгэж, жилийн гурван хувийн хүүтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гийн зээлийг УИХ, Засгийн газрын гишүүдэд олгосон, мөн өөрийн хамаарал бүхий компанид тэрбумын зээл авсан зэрэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газар шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, шүүхэд шилжүүлсэн юм.

ЖДҮХС-г “цөлмөсөн” хэргээр одоогоор нэг л хүнд хариуцлага тооцсон нь УИХ-ын гишүүн асан Г.Солтан юм.

Шүүхээс түүнд гурван жилийн хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хассан. Эрх мэдлээ ашиглаж өөрийн хамараал бүхий "Монгол шаазан" компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгасан юм.

Өмнөх парламентын үед дуулиан тарьсан ЖДҮХС-гийн асуудалтай холбогдуулан тухайн үед Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан УИХ-ын нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж байсан ч УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжилгүй, унагаж авч үлдсэн.

Гэхдээ энэ хэрэгтэй холбогдуулан жилийн дараа нь буюу УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахаас ердөө хоёр сарын өмнө Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасныг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж байсан билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
14
БурууБуруу
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2020-08-04 203.91.115.55

Хуулийн дагуу л шийдсэн байна шүү дээ. Бусдыг хорих албагүй. Хохирлоо төлсөн, гэм буруугаа зөвшөөрсөн тохиолдолд хуульд ийм боломж байгаа. Солтан гэх мэт нь гэмгүй гэж маргасан тул хоригдсон байна лээ.

Avatar

Х.Баттулгаа шударга ёс ыг шаардаж байна 2020-08-04 66.181.184.80

Хүн сүрэг нар мэдсээр байж л ЖДУ-гээс хулгай хийсэн Н.Учрал Болорчулуун Баттөмөр зэрэг олон нөхдийг 2020 онд УИХ-н гишүүнээр сонгоод орхисон шүү дээ эрх чөлөө өөрийн идэх хоол өмсөх хувцасны мөнгийг хулгайлаад байгаа нөхөрт 50-60 мянгаараа дэмжээд гаргаж байгааг ердөө ойлгохыг хүсэхгүй байна. Ард түмнийг тавлаад байгаа юмуу доромжлоод байгаа юмуу Я.Содбаатарыг шадар сайдаар томилоод л оймсонд хахуулийн боодол 100 ийн бүр доллар шүү нуусан нөхрийг ялгүй хоцроогоод байгаа юм шүү дээ

Avatar

nemo 2020-08-04 99.57.27.106

mongol yalg bha hovshiin gengonuudaa

Avatar

Зочин 2020-08-04 176.31.234.175

)))))) Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-08-04 202.126.90.48

Nohoi shu chi

Avatar

Зочин 2020-08-04 98.33.93.32

Юу хэлэхэв

Avatar

Зочин 2020-08-04 98.33.93.32

Жээнкогийн шудрага шүүхийн үнэн нүүр царай энэ шүү дээ,нохойн баас

Avatar

Зочин 2020-08-04 146.115.161.230

Хаха зүүн оймсноосоо гаргаал төлчихийн байна. 5 жилийн дараа төр мөр гэх хэрэг байгаа ч уу үгүй ч үү. Насны хоолоо хийчээ байлгүй дээ.

Avatar

Баягаа 2020-08-04 203.91.115.54

Болио

Avatar

zochin 2020-08-04 12.236.180.34

heniig ni horiod heniig ni torgood bgambee

Avatar

Төмөр 2020-08-04 185.26.153.23

Арай ч дээ дэндүү юм даа… Хүнийг ялгаварлаж болохгүй ш тээ… Улс төрийн оролцоо, хээл хахуулиуд энэ том гэмт хэргүүдэд ороод байна ш тээ… Хаана байна тэр шудрага ёс? Ардын намынхаан… Ард түмнээ дэндүү доромжилж байна даа…

Avatar

Зочин 2020-08-04 103.229.122.225

Хулгайч нар хулгайлахдаа зориулаад урьдчилаад хуулиа батлаад бэлдчихсэн бдаг байжээ. 40 саяар торголоо гэнээ.Улам дордоод бх юм. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч л болж байна.Эгэл олон түмэнд хатуу, хулгайч, луйварчиддаа зөөлөн.

Avatar

иргэн 2020-08-04 49.0.218.11

ЖДУ гийнхээ шагналд авсан мөнгөныхөн хажууд ёстой нэг удаагийнхан хоолны мөнгө бхаа даа, бас болоогүй ирэх 100 жилийн ойгоор цагаадаж МАН саа сайдын шагналаа авах байлгүй, бид ч сонголтоо буруу хийж дээ, за яахав 21 онд л алдахгүйг хичээнээ ХҮҮГЭЭ

Avatar

Зочин 2020-08-04 202.126.90.73

Surdanzang zailuulya

Avatar

Зочин 2020-08-04 64.119.17.4

Хогийн гарууд улс төрд орох гээд үхэн хатан улайрдаг нь аргагүй л юм байна хөрөнгө мөнгө мөнгө хуслаа дараа ийм шийтгэлтэй байдаг гэдгийг мэддэг болоод тэр юм байна бас өөрсдөдөө ашигтай хууль зориулж үйлдвэрлээд түүнийгээ шүүгчдээр хэрэглүүлээд л болоо гоё юм аа

Avatar

Зочин 2020-08-04 66.181.189.105

Шудрага ёс гээч н энэ үү??? Арай ч дэндэнээ!!!

Avatar

зочин 2020-08-04 66.181.189.191

ХУЛГАЙЧ

Avatar

Зочин 2020-08-04 202.126.90.44

Манай улсын шүүх үнэхээр хэрэг алгаа. Шүүх биш шагнал олгодог газар болсон бнааа! Новшнууд!!! Жинхэнэ ориг ЖДҮ-гийн толгойлогч н**ш нь шагнуулж байдаг, зарим нь албан тушаалаар шагнуулж байдаг ёстой новшийн шүүх, төр засаг бна шүү гэхээс өөр хэлэх үг алгаа!!! Бас ялгаварлан гадуурхаж бна шүү!! Тэр содбаатар гэдэг ориг ЖДҮ-чин яагаад шоронд байх байтал шадар сайд болдог бнаа!! Хүний үнэр алга, ичдэггүй юм байхдаа. Монголын ард түмэн бүгдээрээ ЖДҮ-гэж хэлээд байхад. Ичээчээ, болиочээ,, ичээчээ!!!!

Avatar

ЖДҮ ХУЛГАЙЧ ЯЛ ЗАВШИЖ ЭХЛЭВ 2020-08-04 202.126.90.73

ЯЛ ӨГВӨЛ ТОПОР ОГЦОРЧ ЯЛ АВАХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН УЧИР НҮГЭЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ТАГЛАЖ ГУЙЛГАЧИН АРДУУДАД МОЛИГО МОДОН ГOШНОГО ӨМХҮҮЛЖ ЭЭ

Avatar

Irgen 2020-08-04 192.82.75.182

40 saye ene hund yuch bish Hyyli yaj yilchleed baina ve

Avatar

Irgen 2020-08-04 192.82.75.182

OO ZA ZA ingej torgoson bolood yal zavshij sursan nuhud erenhii saidiin naiz gedeg oilgomjtoi songyyli huleegeed l shogtood baij bugd hoorondoo helheetei adgiin shaarnuud

Avatar

Ссс 2020-08-04 103.229.120.9

Доромжлол уу?Гол толгойлогч нь торгуулиад өнгөрлөө.Бусад шагнуулаад өнгөрөрөх юм бна лалуудаа

Avatar

Зочин 2020-08-04 203.91.115.41

Энэ ч арай биш ээ. ЖДҮ зохион байгуулсан гол хулгайчийг торгоод л болоо юу. Ард нь хэн байгаа нь тодорхой юм биш үү.

Avatar

Зочин 2020-08-04 202.126.89.237

Luivrchid dald oroosoi

Avatar

Зочин 2020-08-04 103.9.90.98

намын даалгавар биелүүлэх нэрээр өөрөө бас ЖДҮ цохисон гэсэн үү

Avatar

Зочин 2020-08-04 124.158.109.232

Heniig ni hori heniig ni torgoog yum be

Avatar

Зочин 2020-08-04 103.229.121.25

Ene uls oron chini shoronjij bgaa muu daa? Uls turd orson hun bolgon barag Barag gent heregten bdgiim uu esvel bdog yumuu ingeed shorond yavdiim bol yah gej iim muuhai yumruu ordog bna aa 2 idehgui hooson honohgui bj bdoggui yum bh daa.

Avatar

Zochin 2020-08-04 192.82.69.40

Ner hund budaa, hahuuliar argalaad ungursun baij bolno, avgai n gj bas neg ulun huuhen.

Avatar

Зочин 2020-08-04 172.104.53.176

Батзориг бол намын даалгавар биелүүлсэн л хүндээ хөөрхий, туг тахиуллаа даа. Уг нь 76 гишүүн бүгд хуваагаад л авсан юм байна лээ .

Avatar

Улсад хэдэн зуун төгрөгийн хохирол учруулчихаад 2020-08-04 122.201.22.173

Улсад хэдэн зуун төгрөгийн хохирол учруулчихаад. Ингээд өнгөрөх юм болж байна. Монголын шүүх сөнөтүгэй. Монголд хамгийн түрүүн өөрчлөх ёстой зүйл бол шүүх. Амьдралыг аймаар болгож байна

Avatar

dd 2020-08-04 203.91.112.242

10 terbumiig ideed 40 sayar torguuli, Only in Mongolia. Nemeed shagnal ogchihgui deee

Avatar

d 2020-08-04 203.91.112.242

Pizudaaaaa

Avatar

B 2020-08-04 150.129.142.11

Zdaa Khurelsukhee nogoo shudarga yos chini ene uu?. Jinhene zohion baiguulagvh, gardan guitsetgegch n sh dee. Avsan mongoniihoo huunii ochuuhen hesgeer torguulia tuluud l boloo yu?

Avatar

zz 2020-08-04 192.82.78.27

shudarga yos alga boljee

Avatar

Зочин 2020-08-04 202.126.88.212

Ээ халаг гэж… Ийм ч хууль байх гэж. Солтан казах учраас 3 жилийн хорих ял уу ? Үндсэн хуулинд яс үндэсээр ялгахгүй ээ гэж заагдсан…🤣🤣🤣

Avatar

zochin 2020-08-04 59.153.113.130

Buudan ***h yl ogooch.muu l*****n avilgach shuugchid SONOTUGEI.

Avatar

Зочин 2020-08-04 182.160.1.204

za bolidoo terbumaar ni gargasan hund manai uls turiin undurluguud belgee ugch baigaa ni ym baihdaa

Avatar

Бөхбат 2020-08-04 202.126.92.99

40 сая төгрөг наад Батзортг чинь нэг орой л найзуудтайгаа покер тоглодог мөнгө шүү дээ.

Avatar

Зочин 2020-08-04 202.126.89.52

Хуулийн дагуу л шийджээ. Дэлхийн олон оронд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг. Цаашид хялбар байдлаар шийдэх нь хаа хаанаа зөв. Баруунд бол нийт хэргийн 90 хувь нь ийм байдлаар ял тохиролцож шийддэг.

Avatar

Зочин 2020-08-04 150.129.141.105

БАТЗОРИГ, СОДБААТАР ХОЁР БОЛ ЯАХ ВЭ, ГАЛ УНТРААГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ТУХАЙН ҮЕД ХҮРЭЛСҮХ БА МАН ДЭЭР ИРЭХ ГАЛЫГ ӨӨРСӨН ДЭЭРЭЭ ТАТААД ӨНГӨРСӨН. БИД ИНГЭЖ Л ЗОХИЦУУЛЖ БАЙЖ ХАР МАССЫГ АРГАЛНА ШҮҮ ДЭЭ. ХАРИН ХАР МАССЫГ Л МАШ САЙН ШИЙТГЭЖ ЧАНГАЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-08-04 150.129.141.105

БАТЗОРИГ, СОДБААТАР ХОЁР БОЛ ЯАХ ВЭ, ГАЛ УНТРААГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ ТУХАЙН ҮЕД ХҮРЭЛСҮХ БА МАН ДЭЭР ИРЭХ ГАЛЫГ ӨӨРСӨН ДЭЭРЭЭ АТАТААД ӨНГӨРСӨН. БАЯЧУУДЫ ИД ИНГЭЖ Л ЗОХИЦУУЛЖ БАЙЖ ХАР МАССЫГ АРГАЛНА ШҮҮ ДЭЭ. ХАРИН ХАР МАССЫГ Л МАШ САЙН ШИЙТГЭЖ ЧАНГАЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-08-04 103.14.36.18

хаха, 40 сая төгрөгийн шагнал олгохгүй дээ.

Avatar

Зочин 2020-08-04 122.201.21.137

шүүх зөв шийджээ. цаашид ч хорихоос өөр төрлийн ял зонхилох ёстой. цөөхөн монголчуудыг шоронжуулах хэнд ашигтай вэ?

Avatar

АРД 2020-08-04 202.9.46.193

АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ ХУВЬДАА БОЛОН ӨӨРИЙН ТАНИЛ ТАЛДАА АШИГТАЙГААР АРД ТҮМНЭЭС ТАТВАРААР ЦУГЛАСАН ТӨРИЙН МӨНГИЙГ ӨӨРИЙН ДУРААР САНААТАЙ ХЭДЭН АРВАН ТЭР БУМААР НЬ ТАРААСАН ХҮНИЙГ ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ ЭНЭ ГЭМТ ХЭРЭГ БИШ ҮҮ? ТОРГУУЛИЙН 40 САЯ ТӨГРӨГ ТЭР ТАРААСАН ХЭДЭН АРВАН ТЭРБУМЫН ХАЖУУД ЮУ ЮМ БЭ ТЭР ЛУЙВАРЧДЫН УГААСАН МӨНГӨНИЙ ЗҮГЭЭР Л БУТАРХАЙ МӨНГӨ ИЙМ ТЭНЭГ ТӨРТӨЙ ШҮҮХТЭЙ УЛС ӨӨДЛӨХГҮЙ ШҮҮ АРД ТҮМНЭЭ ЮУ Ч МЭДДЭГГҮЙ ТЭНЭГ МАЛНУУД ГЭЖ БИТГИЙ ДОРОМЖЛООД БАЙГААРАЙ…

Avatar

Зочин 2020-08-04 202.126.88.224

За арай арай

Avatar

ЯНГУГИЙН СОДБААТАРАА ШОРОНД НЬ ЯВУУЛ! 2020-08-04 59.153.115.148

ЯС ЮМАН ДЭЭР ЭНЭ ХҮН МОНГОЛ ЭР ХҮН ШҮҮ. ХҮРЭЛСҮХЭЭ ЯНГУГИЙН СОДБААТАРАА ШОРОНД НЬ ЯВУУЛ!

Avatar

Зочин 2020-08-04 124.158.107.35

асуудал тодорхой байхад юу хүлээгээд байгаан шууд шийдээд шоронлуу явуулаач

Avatar

ЖДҮ 2020-08-04 202.179.26.168

НЭГДҮГЭЭРТ ЖДҮ-Г БҮРМӨСӨН БОЛЬ . САНГ НЬ ТАТАН БУУЛГА, ЭНГИЙН ЖИРИЙН БИЗНЕСИЙНХЭЭ ЗАРЧИМААР Л ЯВЦГААЯ. МОНГОЛД БАНК САНХҮҮГИЙН СИСТЕМ ҮҮСЭЭД 100 ЖИЛ БОЛСОН ГЭЭ БИЗ ДЭЭ…. ДЭЛХИЙД БОЛ ХЭДЭН ЗУУН ЖИЛ БОЛЖ БАЙНАДАГ. ХОЁРДУГААРТ ЖДҮ ИДЧИХСЭН ГИШҮҮД САЙД ДАРГА НАРАА БҮГДИЙГ НЬ ШҮҮГЭЭД ДУУСГАЧИХ. НЭГ ХОЁРООР НЬ САНЖИГНУУЛААД ЮҮХЭВ . ЯЛЛАВАЛ ЯЛЛААД, САНУУЛУУЛ САНУУЛААД, ТӨЛҮҮЛБЭЛ ТӨЛҮҮЛЭЭД ЦАГААТГАВАЛ ЦАГААТГААД. ГУРАВТ АРИЛЖААНЫ БАНКНЫ ХҮҮГЭЭР ТООЦООД ЭРГЭН ТӨЛҮҮЛЧИХ .

Avatar

Х.Баттулгаа хаан байна тэр шударга ёс яагад Я.Содбаатарт хариуцлага тооцох санал санаачилга гаргахгүй байна 2020-08-04 192.82.71.178

Солтан гишүүнд хариуцлага тооцдог яг ижилхэн асуудалд холбогдсон Я.Содбаатар шадар сайд болдог хаан байна тэр шударга ёс

Avatar

быйө 2020-08-04 124.158.107.71

Я.Содбаатар чинь бүүр БАнк бусаар угаасан гэсэн биш билүү? Манай нохой юм чинь гэж байгаад авилгал авах албан тушаалаар шагнагдаж байгаа нь их сонин юм аа. Гэхдээ хэрэг хуучирдаггүй юм аа.

Avatar

Баяр 2020-08-04 150.129.140.110

Хүрэлсүх,Учрал, Болорчулуун Содбаатар нарт хариуцлага ярьж байж шударга ёс ярьна шүү Хүрэлсүхээ

Avatar

Зочин 2020-08-04 202.21.110.212

чадахгүй ээ, хүрэлсүхийн сачий хүрэхгүй

Avatar

бөыйбө 2020-08-04 124.158.107.71

Болорчулуун бол яахавдаа өөрийн үйлдвэрлэлтэй оруулсан юм чинь.

Avatar

ОРОС ЯЛСАН БАЙГАА 2020-08-04 202.126.90.73

ЭНЭ ЖОНКУУД БӨЛДӨГДҮҮЛСЭН ХҮҮК ГАРЧ ИРЖ АЖЛАА ХИЙДЭГГҮЙ ЮМ УУ?! ДАРААГИЙН ЭЭЛЖИНД Ж.ЭНХБАЯР СОДБААТАР ТОПОР НАРТ 10 ДЭЭШ ЖИЛИЙН ЯЛ НООГДУУЛАХ НЬ ЗӨВ, ХОРООНООГИЙН ХАНДИВИЙГ СОНГУУЛЬД ЗАРЦУУЛСАН ТОПОРТ ТООТОЙ ХЭДЭН ӨДӨР ҮЛДЛЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж