Израил Дамаскийн ойролцоох цэргийн байршлууд руу довтолж, Сириэс хариу авчээ

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

Израил Дамаскийн ойролцоох цэргийн байршлууд руу довтолж, Сириэс хариу авчээ

Израил Дамаскийн ойролцоох цэргийн байршлууд руу довтолж, Сириэс хариу авчээ

Израилын сөнөөгч онгоцууд өчигдөр /2020.08.03/ орой Дамаскийн ойролцоох Сирийн цэргүүдийн хэд хэдэн байршлыг бөмбөгджээ. Үүнийг Израилын батлан хамгаалах хүчин Сири Голаны өндөрлөгт халдахаар оролдсоны хариу хэмээн тайлбарласан байна. Бөмбөгдөлт Дамаск хотын баруун урд зүгийн хөдөө нутагт болсон бөгөөд хотод тод сонсогджээ.

Харин Израилын батлан хамгаалах хүчин дараа нь мэдэгдэл хийж, дээрх дайралт нь сиричүүд хилийн шугам дайрч өнгөрдөг Голаны өндөрлөгийг эзлэхээр оролдсоны шан хэмээн ярьсан байна. Мөн тэдний хэлснээр бай болгон бөмбөгдсөн хэсгүүд нь ихэвчлэн Сирийн армийн ажиглалтын постууд, тагнуулын мэдээлэл цуглуулах байрууд, агаараас хамгаалах их буунууд, хяналт, командлалын байрууд аж.

Бөмбөгдөлтөөс өмнө Израилын батлан хамгаалах хүчин дөрвөн цэрэг Голаны өндөрлөгийн хилээр нэвтэрч, цэргийн зэвсэггүй постуудын ойролцоо газруудыг минажуулах оролдлого хийгээд баригдаж, израиль цэргүүдэд алуулсан хэмээн мэдэгдсэн билээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт Ливанаас Израил руу террористууд нэвтрэхийг оролдсон гэх бөгөөд хариу болгож Израил Сири дэх Ираны цэргийн байршлуудыг бөмбөгдсөн юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж