Путиныг эсэргүүцсэн жагсаал 24 дэх өдрөө үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

Путиныг эсэргүүцсэн жагсаал 24 дэх өдрөө үргэлжлэв

Путиныг эсэргүүцсэн жагсаал 24 дэх өдрөө үргэлжлэв

ОХУ-ын алс зүүн хязгаарын Хабаровск хотод Кремлийг эсэргүүцсэн жагсаал Даваа гариг (2020.8.3)-т 24 дэх өдрөө үргэлжилжээ. Нийт 600 мянга хүн амтай тус хотод өнгөрсөн долдугаар сарын 9-нд мужийн захирагч асан Сергей Фургалыг баривчилснаар эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм.

Сергей Фургалыг 2004-05 онд хүн амины захиалгат хэрэгт буруутган баривчилж, Москва хотноо шоронд хорьжээ. Гэвч Сергей Фургалын баривчилгаа нь улс төрийн зорилготой гэж үзсэн оршин суугчид ийнхүү сар шахмын хугацаанд жагсаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын эхээр Хабаровск мужийн түр орлон гүйцэтгэх захирагчаар Михайл Дегтярёв гэгчийг томилсон боловч орон нутгийн иргэд хүлээж аваагүй.

Жагсагчид “Путингүй Орос”, “Бид энд хүч”, “Фургалыг бидэнд буцааж өг” гэх мэт уриа лоозон барин жагсаж байна. Анх 30 мянга гаруй хүн цугласан жагсаалд оролцогчдын тоо харьцангуй буурчээ. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрөөр аадар бороотой байснаас жагсаалд 10 мянга орчим хүн оролцсон байна. Гэсэн ч Хабаровск хотын цагдаагийн газраас жагсаалыг тараах гэж оролдоогүй ба зөрчил гаргасан хэдэн хүнийг баривчилжээ.

Ажиглагчдын зүгээс Сергей Фургалыг баривчилсан нь Ерөнхийлөгч Владимир Путины төр барих хугацаагаа сунгасантай холбоотой гэж үзэж байна. Учир нь Хабаровск мужид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх санал асуулгын ирц хамгийн муу байсан аж. Үүний зэрэгцээ Сергей Фургал нь өнгөрсөн 2018 оны орон нутгийн сонгуульд Кремлийн дэмжлэгтэй нэр дэвшигчийг ялж, мужийн захирагч болжээ.

Үүний зэрэгцээ тус мужид ажилчдын цалин хөлс Москвагийнхаас бараг 50 хувь бага, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсээр байгаа нь оршин суугчдыг бухимдуулсан байна. Хабаровск хот нь Хятадтай хиллэдэг ба Москва хотоос долоон цагийн бүсийн зайтай оршдог.

Эх сурвалж: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж