АН-ын Их хурал арваннэгдүгээр сарын 16-нд болно

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

АН-ын Их хурал арваннэгдүгээр сарын 16-нд болно

АН-ын Их хурал арваннэгдүгээр сарын 16-нд болно

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өчигдөр /2020.08.04/ шөнө дөл болтол хуралдаж, хэд хэдэн асуудлаар гишүүд нь байр сууриа илэрхийлсэн байна. Тодруулбал, ҮБХ-ны хурлаар УИХ-ын 2020 оны сонгуульд ялагдсан шалтгаан, өнгөрсөн хугацаанд явуулсан алдаа оноогоо хэлэлцсэн байна. Сонгуулийн дараа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцорч, намын тамгаа дэд дарга Ц.Туваанд шилжүүлсэн. Одоо тус намын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Туваан ажиллаж байгаа юм. Тэрбээр өчигдөр хэвлэл өгсөн ярилцлагадаа намын даргыг сонгох асуудлыг орон нутгийн сонгуулийн дараа явуулах байр суурьтай байгаагаа зарласан. Тэгвэл ҮБХ-ноос шинэ коронавирусийн байдал болон орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил гээд намын их хурлыг арваннэгдүгээр сарын 16-нд хийхээр товложээ. Гэхдээ намын даргаа дотоод сонгуулиар явуулах эсэх нь тодорхой биш байгаа юм.

Учир нь, намын даргыг дотоод сонгуулиар тодруулбал, эрх мэдэлтэй хүмүүсийн гарт нам очиж магадгүй гэсэн болгоомжлол гишүүдийнх нь дунд бий. Энэ тухай байр сууриа ч ил тод илэрхийлэх болсон.

Тиймээс намын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, тэрхүү дүрмээр намын шинэ дарга болон шинэчлэлээ явуулахаар ҮБХ-ноос тогтож, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлыг хэсэг байгуулахаар тогтжээ.  Мөн намын үйл ажиллагаа болон сонгуулийн ялагдлын учир шалтгааны талаар хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд, судлаачдыг оролцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ, судалгаа гаргах ажлын хэсэг байгуулах болсон байна. Одоогоор Ардчилсан намын дарга нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн 10 гаруй хүн байгааг намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан ярилцлагадаа дурдаж, өөрөө нэр дэвшихгүйгээ илэрхийлсэн.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж