Монголбанк болон БНХАУ-ын Ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийг дахин гурван жилээр сунгажээ. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ байгуулсан билээ.
Тус гэрээг энэ оны долдугаар сарын 31-нд шинэчлэн байгуулж, дахин гурван жилийн хугацаатайгаар сунгажээ. Хоёр талын своп хэлцлийг анх 2011 онд 10 тэрбум юаниар байгуулсан. Дараа нь 2014 онд нэмж 5 тэрбум юаниар байгуулан 3 жилээр сунгаж байв. Мөн 2017 онд зөвхөн хугацааг нь гурван жилээр сунгасан юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ