БНСУ: Орон сууц худалдан авсан гадаадын иргэдийг шалгаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

БНСУ: Орон сууц худалдан авсан гадаадын иргэдийг шалгаж эхлэв

БНСУ: Орон сууц худалдан авсан гадаадын иргэдийг шалгаж эхлэв

БНСУ-ын татварын алба тус улсад сүүлийн гурван жилийн хугацаанд хэд, хэдэн орон сууц худалдан авсан гадаадын иргэдийг шалгаж эхэлсэн байна. Тус байгууллага нь нийт 42 гадаадын иргэнийг өөрийн эх орондоо татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн БНСУ-д худалдаж авсан байрныхаа үнийн өсөлтөөс, эсвэл түрээсээс ашиг олсон ч татвар төлөөгүй байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна.

Шалгагдаж эхэлсэн хүмүүсийн хамгийн олон байртай нь нийт 6.7 тэрбум воны үнэ бүхий 42 байр эзэмшдэг АНУ-ын иргэн байгаа аж. Түүний энэ олон орон сууц худалдаж авсан мөнгөний эх үүсвэрийг АНУ-ын татварын албатай хамтран шалгаж, тогтоохоор болжээ. 

Нийт 1036 гадаадын иргэн нэгээс олон тоотой байр буюу нийтдээ 2,467 байр эзэмшиж байгаа нь тогтоогдсон байна.  Тэдгээрээс 866 нь хоёр байр, 105 нь гурван байр, 65 нь дөрвөөс дээш тооны байр эзэмшдэг аж. Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд гадаадын 23219 иргэн тус улсад 23167 орон сууц байр худалдаж авахад 767 их наяд вон зарцуулжээ.

Эдгээр иргэдийн ихэнх нь буюу 13 мянга гаруй нь Хятадын иргэн бол АНУ-ын 4282, Канадын 1504, Тайванийн 756, Австралийн 468, Японы 271 иргэн БНСУ-д орон сууц худалдан авсан байна. Тэдний ихэнх нь нийслэл Сөүл хот болон Гёнги муж, Инчонд орон сууц худалдаж авчээ.

Тэдний худалдаж авсан нийт орон сууцнуудын 32.7 хувь нь худалдаж авсан цагаасаа хойш хоосон байгаа нь амьдрах зорилгоор аваагүйг харуулж байгаа бөгөөд сэжиг төрүүлж байна гэж тус улсын Үндэсний татварын алба мэдээлсэн байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж