ОБЕГ: Гал гарсан байрнаас хүлээстэй цогцос олдсон

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Гал гарсан байрнаас хүлээстэй цогцос олдсон

ОБЕГ: Гал гарсан байрнаас хүлээстэй цогцос олдсон

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Саруул” хотхонд өчигдөр /2020.08.03/ гал гарч, 22 настай эрэгтэй зургаан давхрын цонхоор үсэрч нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, “Саруул” хотхоны 115 дугаар байрны зургадугаар давхарт иргэний байр шатаж байна гэсэн дуудлага наймдугаар сарын 3-ны өдрийн 21.49 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид дөрвөн км зам туулан 21.56 цагт очиж, 30 минут ажиллан галыг унтраасан байна.

Гал гарсан байранд 46 настай, эмэгтэй толгойноос нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлсэн байдалтай нас барсан байжээ. Цогцсыг гаргаж, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын тавдугаар багийн “Полгион” гэдэг газар бага оврын ачааны автомашин онхолдсон тухай дуудлага өчигдөр 22.05 цагт Онцгой байдлын албанд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход “Өгөөмөр” гэдэг газраас аймгийн төвийн чиглэлд нэг зорчигчтой зорчиж явсан “Портер” загварын ачааны автомашин онхолдож, автомашины төмөр эд ангид сумын 38 настай, эрэгтэй хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт шилжүүлэн өгсөн байна.

Өнгөрсөн Даваа гаригт Тэрэлж амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд таван зорчигчтой зорчиж явсан “Прадо-95” загварын суудлын автомашин Туул голын усанд суусан тухай дуудлага өчигдөр /2020.08.03/ өдрийн 13.05 цагт Онцгой байдлын албанд иржээ. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиход таван иргэнийг эсэн мэнд аварч, автомашиныг нь уснаас татан гаргажээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
11
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж