БНСУ дахь гадаад эмэгтэйчүүд, мөрөөдлийн гэрлэлт, хүчирхийлэл | News.MN

БНСУ дахь гадаад эмэгтэйчүүд, мөрөөдлийн гэрлэлт, хүчирхийлэл

БНСУ дахь гадаад эмэгтэйчүүд, мөрөөдлийн гэрлэлт, хүчирхийлэл

БНСУ дахь гадаад эмэгтэйчүүд, мөрөөдлийн гэрлэлт, хүчирхийлэл

Вьетнам улсын иргэн Тринх гэх бүсгүй анх хосуудыг зуучилж, танилцуулдаг хүнээр дамжуулж, хожим өөрийг нь хөнөөх алуурчинтай  танилцаж байжээ. Тухайн үед тэр 29 настай, харин түүний ирээдүйн нөхөр болох солонгос эр Шин /Өмнөд Солонгосын хуулийн дагуу нэрийг өөрчлөв/ 50 орчим настай байсан гэж хавтаст хэрэгт бичигдсэн байна. Тринх солонгос хэл сайн мэдэхгүй, вьетнамаараа ярьдаг, нөхөр нь төрөлх хэлээрээ ярьдаг байж.

Тэд 2018 оны арваннэгдүгээр сарын 4-нд танилцаад, бараг маргааш нь шахуу Вьетнам явж, Тринх өнөөх солонгос эрийг гэр бүлийнхэнтэйгээ танилцуулж, тэндээ гэрлэсэн байна. Ингээд удалгүй нөхөр нь нутаг буцаж, Тринх гэртээ үлдээд долоон сарын дараа тэр нөхөр дээрээ, Өмнөд Солонгост эргэн иржээ. Өмнөд Солонгост хөл тавьснаас ердөө гуравхан сарын дараа Тринх солонгос нөхрийнхөө гарт амь үрэгдсэн юм.

Тринх  зуучлагчаар дамжуулан солонгос эрчүүдтэй гэр бүл болсон мянга мянган гадаад эмэгтэйчүүдийн нэг байсан. Гадаадын эмэгтэйтэй гэр бүл болох зуучлах үйлчилгээг тус улсын Засгийн газраас төдийгүй орон нутгийн удирдлагаас ч дэмждэг байна.

Мэдээж, зарим хосууд  аз жаргалтай амьдардаг. Гэвч ингэж зуучлагчаар дамжуулж, солонгос эрчүүдтэй гэр бүл болж буй эмэгтэйчүүд нь ихэвчлэн гадаадын цагаач ажилчид байдаг ба харамсалтай нь тэдний гэрлэлт хүчирхийллээр дүүрэн цаашлаад амь насаа алдаж дуусдаг байна.

Өмнөд Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссийн 2017 онд явуулсан судалгаагаар солонгос хүнтэй гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийн 42 хувь бэлгийн, бие махбодийн, санхүүгийн хувьд хүчирхийлэл дунд амьдардаг гэж хариулжээ. Харин тус улсын Хүйсийн тэгш эрх, гэр бүлийн яамнаас өнгөрөгч 2019 онд явуулсан судалгаагаар солонгос эхнэрүүдийн 29 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулцсан байна.

Мэргэжилтэн судлаачдын үзэж буйгаар дээрх шиг зуучлалаар гадаад эмэгтэйчүүдтэй гэр бүл болж буй эрчүүд нь ихэвчлэн бэлгийн дур хүслээ хангах зорилго агуулж байдаг,  тус улсын нийгэмд гүн гүнзгий шингэсэн ялгаварлан гадуурхах үзэл нь тэдгээр хохирогчдын амь нас, сэтгэл санаа, бие махбодиороо хохирох гол шалтгаан болдог байна.

-Харилцааны асуудал-

Тринхийн жишээнээс харвал тэр нөхөртэйгөө харилцахдаа асуудалтай байжээ. Вьетнамаас Өмнөд Солонгост ирснийхээ дараа тэд хэсэг хугацаанд тусдаа амьдарсан байна. Энэ хугацаандаа тэд мессежээр харилцаж, Тринх нөхрөөсөө санхүүгийн хувьд дэмжлэг хүсч, ингэх бүрт тэд хэрэлддэг байсан тухай хавтаст хэрэгт бичжээ. Хэдэн сарын турш Вьетнамд төрөлх гэртээ байсан Тринх 2019 оны наймдугаар сарын 16-нд Өмнөд Солонгост ирж, Кёнги мужийн Янжу хот дахь нөхрийнхөө гэрт хамт амьдрах болсон байна.

Хамт амьдарч эхлээд л тэд хэлний бэрхшээл, соёлын ялгаатай байдал, санхүүгийн асуудлаас болж үргэлж маргалддаг байжээ.

Гурван сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 16-нд Тринх өөр хотод амьдардаг хамаатныдаа очиж амьдрахаар шийдсэн тухайгаа хэлтэл нөхөр нь түүнийг явахыг эсэргүүцэж, хэд хэдэн удаа хутгалж, хэрцгийгээр хөнөөсөн байна. Дараа нь Шин түүний цогцсыг гялгар уутанд битүү ороож машиндаа ачаад, гэрээсээ 200 орчим километрийн зайд орших жимсний тариалангийн талбайд аваачин булжээ. Үүнээс таван сар орчмын дараа Шингийн хийсэн хэрэг илэрч, 15 жилийн хорих ял сонсчээ.

-Өмнөд Солонгос дахь харийн бэрүүд-

Өмнөд Солонгосын хөдөө орон нутагт хүйсийн тэнцвэргүй байдал олон арван жилийн турш орон нутгийн удирдлагуудын “шүдний өвчин” байсаар иржээ. Залуу бүсгүйчүүд нь ажил хийх, сурах, хүнтэй гэрлэхээр хот суурин газар барааддаг бол эрчүүд нь хөгшин эцэг эхээ асрах, газар тариалан эрхлэхээр хөдөөдөө үлддэг.

1980-аад оноос орон нутгийн удирдлагууд зуучлагчийн газруудыг дэмжиж эхэлсэн бөгөөд орон нутгийн эрчүүдэд залуу эмэгтэйчүүдийг зуучилж өгсөн хүмүүст, гэрлэлт тутамд 4-6 сая воны урамшуулал олгодог байжээ. Үүнээс хойш зуучлагчид зөвхөн эх орноосоо гэлтгүй гадаад охид эмэгтэйчүүдийг “ангуучлах” болжээ. Тэд ихэнхдээ Вьетнам, Филиппин, Камбож зэрэг Азийн улсуудын эмэгтэйчүүдийг сонгодог байна.

Өдгөө ийм төрлийн зуучлах үйлчилгээ үзүүлдэг нэг төрлийн бизнес тус улсад борооны дараах мөөг шиг цэцэглэж байна. 2020 оны тавдугаар сарын байдлаар тус улсын хэмжээнд зуучлах үйлчилгээ үзүүлдэг 380 гаруй газар байна гэж статистик мэдээнд дурджээ.

Энэ үйлчилгээгээр солонгос хүнтэй танилцаж буй эмэгтэйчүүдийн ихэнх нь вьетнамчууд байх ба тэд ихэвчлэн хөдөө орон нутгийн бэр болдог. Тухайлбал, Өмнөд Чолла мужид гэхэд өмнө нь гэрлэж байгаагүй 35-аас дээш насны эрэгтэйд гадаад эмэгтэйтэй гэрлэвэл таван сая воны урамшуулал олгодог аж.

2018 оны байдлаар 16608 солонгос эр гадаад бүсгүйтэй гэр бүл болсны 6000 гаруй нь Вьетнам, 3600 орчим нь Хятад, 1500 гаруй нь Тайландын иргэдтэй гэр бүл болжээ. Үлдсэн хувийг ихэнх нь Азийн бусад улсын эмэгтэйчүүд эзэлж байна.

Гадаад эхнэрүүдийн ихэнх нь Вьетнам улсын иргэд байгаа нь цэвэр санхүүгийн асуудлаас болсон байдаг. Вьетнамд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 6900 ам.доллар /2017 оны байдлаар/ байхад Өмнөд Солонгост энэ тоо 39500 байдаг. Тэд ихэвчлэн залуухан охид эмэгтэйчүүд байх ба илүү сайхан амьдрал мөрөөдөж Өмнөд Солонгост ирдэг. Мөн тэдний гол зорилго нь ард нь үлдэж буй ар гэр рүүгээ мөнгө явуулах байдаг.

2017 оны байдлаар зуучлалын газарт хандаж буй солонгос эрчүүдийн дундаж нас нь 43,6 бол ийм байгууллагаар дамжиж солонгос хүнтэй гэрлэж буй гадаад эмэгтэйчүүдийн дундаж нас 25,2 байдаг.

Маш ноцтой нэг асуудал бол гадаад эхнэр зуучлах үйлчилгээ сүүлдээ хүний наймааны сүлжээ болж буй явдал юм. 2010 онд Камбож улс тус улсын иргэнийг Өмнөд Солонгосын иргэнтэй гэр бүл болохыг хуулиараа хоригложээ. Үүний дараа Вьетнамын эрх баригчид ч энэ тал дээр анхаарлаа хандуулах болсон байна.

Мөн Өмнөд Солонгост ч энэ асуудлыг чангатгаж, 2014 оноос Өмнөд Солонгосын иргэн гадаад хүнтэй гэр бүл болохын тулд эхнэр болж буй хүн нь солонгос хэлтэй эсвэл тэд гуравдагч хэлээр чөлөөтэй ойлголцдог байхыг шаардаж эхэлсэн. Гэхдээ энэ журам амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэх нь эргэлзээтэй. Өмнөд Солонгос улс өнгөрсөн жил өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдож байсан эрэгтэйг гадаад хүнтэй гэр бүл болохыг нь хориглох хууль санаачилсан бөгөөд энэ хууль 2020 оны аравдугаар сараас хэрэгжиж эхлэх аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

дүү нь 2020-08-04 202.21.101.254

эгч маань энэ гэрлэлтийн золиос болж, гэр бүлийн таагүй уур амьсгалаас залхаж өөр амьдрал хайж яваад хүний гарт үрэгдсэн дээ,

Avatar

Зочин 2020-08-04 202.126.89.101

Энд ганбаад зодуулж алуулж байхаар тэнд солонгост алуулсан нь дээр, ядаж өлөн үхэхгүй шд

Avatar

Бодит үнэн 2020-08-04 66.181.161.18

Солонгос эрчүүдтэй зуучлалаар суусан Монгол ч байна уу өөр улсын эмэгтэйчүүд ч байна уу бүгд хүний наймааны золиос болж байгаа нь үнэн. Миний мэдэхийн манай Монгол хүүхнүүдийн ихэнх хувь нь Солонгосын 50 нас гарсан хөгшин эрчүүдтэй гэр бүл болоод тэгээд зодуулж дарамтлуулаад эцэстээ хохирч гэрлэлтээ салгуулж дуусдаг юм даа. Хайран сайхан Монгол эмэгтэйчүүд минь дээ.

Avatar

Зочин 2020-08-04 103.26.195.170

Энэ солонгосын солонгос эрэгтэйтэй гэрлүүлдэг зуучлалын байгууллагуудыг монголд ажиллахыг нь хориглох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-08-04 176.31.234.175

>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2020-08-04 202.126.88.211

Бушуухан гурван авгай авах хуулиа батал

Avatar

Kkkkk 2020-08-04 202.9.40.98

Yun shunaltai yum be 3 bhdaa yahawde kkkk tejeej diileh uu kkk. Ma nz zaluu ehner bid hoeriigoo tejeej chadku l bna. Udahgui tejeej chaddag boloh yum bolow uu. Olon huuhnii s** ch bas l changa bh bz kkk

Avatar

Зочин 2020-08-04 66.181.161.29

2 эхнэртэй болох хуулиа хурдан батлаа

Avatar

Зочин 2020-08-04 43.242.242.59

Өнгөрсн жил нэг солонгос өөртөө нь зуучилж суусан Монгол эмэгтэйг хутгалж алсан. Гадаадын иргэдтэй зуучлалаар гэр бүл болж байгаа Солонгосчууд бол ихэвчлэн сэтгэцийн хувьд асуудалтай, боловсрол муу жаахан гаж зуршилтай нөхөд байдаг. Олон ч монгол охид солонгос хүнтэй гэр бүл болж янз бүр амьдарч байна даа. Монголд амьдрал сайн байсан бол тэд харийн хүнтэй гэр бүл болохгүй байсан болов уу даа.Монгол эрчүүд анхаарах л хэрэгтэй

Avatar

zochin 2020-08-04 98.206.15.23

solongos uvguntei suusan mongol avgaichuul mongolchuuddaa jinhene fai tarisan gichiinuud..Mongol zaluu ohiduudiig uruu tataj nuburteigee niilj hunii naimaagaar mungu oldog gichiinuud ih bii.

Avatar

ok 2020-08-04 59.153.115.41

балайраад явчихаж байгаан, та нар хараад байгаарай, хэзээ байтлаа Чингис хааны үед монгол хүүхнүүд ингэж доошоо орж байсан юм , монгол эрчүүдээс нь өөр мундаг эрчүүд дэлхий дээр байхгүй байсан учраас монгол эмэгтэйчүүд бүгд л хатан шиг байсан, монгол хүнээр зарц ч хийлгэдэгүй байсан, түмэн улсын хаадууд охидоо монгол эрчүүдэд хатан болгочих гээд л үзэж тарж үсэрч наалддаг л байсан, одоо нэг монгол эрчүүд юм бодох цаг болсон, охид хүүхдээ анхаарч, улс орноо өөднө тат монгол эрчүүдэээ

Avatar

Vvv 2020-08-04 118.221.186.36

Mongol yanhanuud duun deer yer nas tsaraig jinhene golohgyi nokhorooroo baharhana

Avatar

ok 2020-08-04 59.153.115.41

мэдээж хувь хүний буруу байгаач, миний бодлоор эрэгтэй хүүхдээ маш чадвартай, хариуцлагатай өсгөх хэрэгтэй юм байнаа лээ шүү монгол ээжүүдэээ, тэгэхгүй болохоор хүүхнүүд нь ингээд гадаад хүнтэй суугаад байгаан, монгол эрчүүд хариуцлагатай, арчаатай, дээр нь төрөөс монгол эрчүүдийг өндөр цалинтай ажлын байраар хангаад өгдөг бол, ямар ч монгол эмэгтэй гадаад хүнтэй суухгүй, ядаж байхад суухдаа хайр сэтгэлээр л сууна, ер нь аливаа улсын эрчүүд нь ажилгүй ,доройтоод ирэхээр эмэгтэйчүүд нь ингээд б

Avatar

Зочин 2020-08-04 118.221.186.36

l***r min naanaa uh

Avatar

2 deh udriin zochin. 2020-08-04 64.119.19.159

Yur ni nowshiin uls sh dee. Bvselhiinees doosh hesegiig tarhi ni udirdaj chadahaa baisan. Chanargvi hogiin serialuudiin ih gargahiin yaana. Odoo bolimoor um ene serialuudiin ni.

Avatar

Зочин 2020-08-04 122.201.31.49

Солонгост амьдарч байгаа зарим монгол эиэгтэйчууд Одбаярыг шуумжилж Солонгосыг магтан дуулж юу юу гэж байлаа Бодит байдал ийм л байна

Avatar

Зочин 2020-08-04 117.111.20.107

Тиймшдээ цайны цагаар шороон түмэн дэн буудлууд дүүрчихдэг юм бна лээ хөгшин залуу бүгд ичих зовохоо мэдэхгүй шижгийн заваан гэж юүхэв

Avatar

Зочин 2020-08-04 202.55.188.36

Дорд гаралтангуудтай очиж сууж байдаг мояа нар тэрнээс ч дорд гаралтай л гэсэн үг шдээ. Энд яагаад Монголыг дурдаагүйг гайхлаа.

Avatar

иргэн 2020-08-04 64.119.21.197

Бидний өндөр хөгжилтэй гэж боддог улс орны үнэн нүүр царай нь энэ. Хэдэн жилийн өмнө манай ажлын газрын хүний охин ийм гэрлэлт хийж хэл мэдэхгүй хүн дагаад явахад нь гайхаж байсан цаанаа ийм учиртай байж. Монголчууд уг нь оюун санааны өндөр боловсрол соёлтой үндэстэн байсан мөнгөний төлөөх шуналаасаа болж дорд гаралтгуудтай нийлж муухай доошоо орж байна даа.

Avatar

зочин 2020-08-04 182.160.36.80

новшийн либералууд хүний эрх яриад цаана чинь тархи угаагаад байна даа, гэтэл бид үндэстнээ сэргээх ёстой юм шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж