Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцууд хоёр хоногийн өмнөөс шатахууны үнийг нэмжээ. Сонгуулийн өмнө шатахууны үнэ огцом хямдарч, 1320 төгрөг болсонд иргэд ам сайтай байлаа. Харамсалтай нь, наадмын өмнө шатахуун импорлогчид АИ92 бензиний үнийг сонгуулийн дуулиан, наадмын шуугиан дор чимээгүй нэмж, литр тутамд 1450 төгрөг болгосон байна. Тодруулбал, “Сод Монгол”, “Шунхлай”, “Магнай трейд” зэрэг шатахуун түгээх газрууд үнийг 50 төгрөгөөр нэмж, АИ 92 шатахуунаа литр тутамд 1450 төгрөгөөр тус тус борлуулж байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ