Майк Тайсон гориллатай тулалдах гэж байжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.04-нд нийтлэгдсэн

Майк Тайсон гориллатай тулалдах гэж байжээ

Майк Тайсон гориллатай тулалдах гэж байжээ

Мэргэжлийн боксын домгуудын нэг “Төмөр Майк” хочит Майк Тайсон 30 гаруй жилийн өмнө гориллатай тулалдах гэж байжээ. Тэрбээр өөрийн хуучин эхнэр Робин Гивенсийн хамтаар Нью-Йорк хотын амьтны хүрээлэнд тусгай аялал хийх үеэр энэ явдал болсон байна.

Майк Тайсон 1986 онд 20 насандаа мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга болж байв.

Boxing scene сайтад өгсөн ярилцлагадаа Майк Тайсон “Би Нью-Йорк хотын амьтны хүрээлэнд эхнэр Робинтойгоо хамт тусгай аялал хийхийн тулд 10 мянган ам.доллар төлсөн. Бид гориллагийн торны өмнө очиход нэг горилла бусдыгаа дээрэлхэж байсан юм. Тэд маш хүчтэй харагдаж байсан ч нүд нь яг л нялх хүүхдийнх шиг байлаа. Би тэр даруй биднийг дагуулж явсан хөтөч залууд 10 мянган ам.доллар санал болгон торыг нээлгэж, тэр дээрэлхүү гориллагийн нармайг нээхийг хүссэн юм. Даанч хөтөч залуу татгалзсан” хэмээжээ.

1990-ээд оны үед түүний тэжээмэл бар гэрээс нь хулгай хийж байсан эмэгтэй рүү дайрч ноцтой гэмтэл учруулсан тул Майк Тайсон 250 мянган ам.доллар өгөн чимээгүй аргалж байснаа ч мөн ярьсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж