Монгол Улс ШХАБ-д элсэх үү? | News.MN

Монгол Улс ШХАБ-д элсэх үү?

Монгол Улс ШХАБ-д элсэх үү?

Монгол Улс ШХАБ-д элсэх үү?

Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатарын мэдээлснээр, Монгол Улсын Засгийн газар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн судалсаар байгаа ажээ. Тэрбээр “ШХАБ нь бүс нутгийн хамгийн том байгууллагуудын нэг. Түүнд элсэх эсэх асуудал Монгол Улсын бүрэн эрхэд хамаарна. Монгол Улс ШХАБ-д элсэх үү, үгүй юу, элсэх тохиолдолд ямар эерэг үр дүнтэй вэ гэх зэргээр судалж байна. Элсэх асуудал огт яригдаагүй” хэмээн нэмж хэлсэн юм.


МЭРГЭЖЛИЙН ТӨВШИНД НАРИЙВЧИЛСАН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хаалттай хэлэлцсэн удаатай. Өмнө нь тухайн үеийн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дэлхий маш хурдтай өөрчлөгдөж байгааг тэмдэглээд, “Энэхүү байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр нэгдэж орсны дараа бид өөр өнцгөөс асуудалд хандаж, судалгаагаа хийж байна. Ингэхгүйгээр байдал өөрчлөгдчихөөд байхад бид хуучнаараа байж болохгүй” гэсэн байр суурь илэрхийлж байв.

Мөн тэрбээр “ШХАБ-д Энэтхэг, Пакистан улс нэгдэж, 2015 онд ШХАБ өөрийн стратегийн баримт бичгийг боловсруулснаас хойш энэ байгууллагын талаар нөхцөл байдал олон улсын төвшинд өөр болж байна. Тиймээс Гадаад харилцааны яам мэргэжлийн төвшинд нарийвчилсан судалгаа хийж байна. Нээлттэй судалгаа хийж, байр сууриа эцэслэн гаргана. Хуучин нэг л байр суурьтай байдаг байсан бол өнөөдөр тал талаас нь мэргэжлийн төвшинд судалж үзээд, тодорхой байр сууриа гаргана. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадын талтай ШХАБ-ын асуудалд илүү нээлттэй хамтарч ажиллах тал дээр ажиллаж байна гэдэг өнцгөөс хандаж ярилцсан. Манай улс ШХАБ-ын хүрээнд ажиглагч орны статустай. Хамтын ажиллагаагаа шат шатандаа ахиулж байна” хэмээн хэлсэн билээ.

ОДООХОНДОО ШХАБ-Д ЭЛСЭХ ШААРДЛАГАГҮЙ

УИХ-ын гишүүд ч энэ талаар өөр өөрийн байр суурийг илэрхийлж байсныг эргэн сануулъя. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Шанхайн хамтын ажиллагааны байгуулага жинхэнэ утгаараа цэргийн байгууллага биш. Гэхдээ энэ байгууллагын үүссэн, хөгжсөн түүх, одоо байгаа байдал, цаашаа ямар чиглэлээр хөгжих вэ гэдгийг хараад байхад нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн блок болох өндөр магадлал байна гэж үзэж байгаа. Ер нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэх үү, үгүй юү гэдгийг олон талаас нь харж судлах ёстой.

Зөвхөн өнөөдрийн дотоод, гадаад улс төрийн байдлаар бус урт хугацаандаа их гүрнүүдийн харилцаа хаашаа, хэрхэн хөгжих, ерөнхий хандлага хаашаа байна, энэ хандлага дотор Монгол Улс ямар байр суурьтай байх вэ, энэ хандлагаас болоод манайд ямар дарамт шахалт ирэх вэ гэдгийг олон талаас нь бодож үзэх хэрэгтэй. Би бол одоохондоо ШХАБ-д элсэх шаардлагагүй гэж үзэж байна. Өмнөх Засгийн газар ч тийм байр суурьтай байсан.

Яагаад гэвэл Монгол Улс ажиглагч байхдаа энэ байгууллагаас хангалттай мэдээлэл авч байсан. Тэгэхээр бүрэн эрхт гишүүнээр элсэх, ажиглагч байхын ялгаа нь манай улсад ялгаагүй. Харин гадна талдаа Монгол Улс хоёр том хөршийн нөлөөнд бүрэн автаж байна гэдэг зураглал харагдана. Энэ байгууллага хаашаа хөгжих гээд байгааг сайтар харах ёстой.

Өнөөдөр бодит амьдрал дээр хүйтэн дайн эхэлчихлээ. Энэ хүйтэн дайн дахиад хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна. Дайн сонгодог утгаар өрнөөд явах юм бол манайх шиг жижиг орнуудад асар их нөлөөтэй.

Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Тусгаар тогтнол гэдэг бол зүгээр нэг НҮБ-ын гишүүн байхаас илүү бодит байдал дээр бие даасан бодлого явуулж чадах уу гэдэг асуудал байдаг. Монгол Улс 1990 оноос хойш гурав дахь хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гурав дахь хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй” гэж байв.

ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ МОНГОЛ УЛС ШХАБ-ЫН ГИШҮҮН БОЛНО

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Хэзээ нэгэн цагт Монгол Улс ШХАБ-ын гишүүн болно гэдэгт би эргэлзэхгүй байна. ШХАБ-ын гол хоёр түнш нь Орос, Хятад Улс. Тиймээс манай улс бүс нутгийнхаа харилцаанд нэлээд идэвхтэй байр суурьтай байх зарчмын асуудал бий. Гэхдээ энэ асуудлыг олон талаас нь судалж үзэх ёстой.

Манай улсын хувьд бүс нутгийн харилцаагаа хөгжүүлэх, тэр дундаа Монгол, Орос, Хятадын дундуур явуулах эдийн засгийн коридорын асуудлыг сайжруулах, томоохон төслүүдээ хөдөлгөе гэвэл ШХАБ-д элсэхээ шийдэх л ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байв.

ДЭЛХИЙН ИНТЕГРАЦАД НЭГДЬЕ ГЭВЭЛ БӨӨРӨНДӨӨ БАЙГАА БАЙГУУЛЛАГАДАА ЭЛСЭХ Л ЁСТОЙ

Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэчулуун “ШХАБ-ын гол зорилго аюулгүй байдлаа бэхжүүлэх, терроризм, салан тусгаарлах, хэт даврах үзэл болон мансууруулах бодисыг хил давуулан зөөвөрлөхтэй тэмцэх. Энэ утгаар ШХАБ-д хандах хэрэгтэй. Мөн эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, батлан хамгаалах, хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллана гэж дүрэмдээ тусгасан байдаг. Бүтцийн хувьд төр, засгийн тэргүүнүүдийн зөвлөл, засгийн тэргүүнүүдийн зөвлөл, Гадаад хэргийн сайд нарын зөвлөл гэх мэт бүтэцтэй.

Мөн терроризмын эсрэг тэмцэх бүсийн бүтэц, банкуудын нэгдэл, нарийн бичгийн дарга нарын газар гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Олон улсын байгууллагын хувьд ШХАБ байгуулагдаад 20-иод жил болно гэдэг тийм ч урт удаан хугацаа бас биш. Гэхдээ цаашдын чиг баримжаа нь ойлгомжтой болсон гэж боддог. Бид дэлхийн интеграцад нэгдье гэвэл бөөрөндөө байгаа байгууллагадаа элсэх л ёстой” хэмээн байр суурь илэрхийлсэн билээ.

ШХАБ УЛС ТӨРИЙН ЧИГЛЭЛЭЭР БОДЛОГО ЗАНГИДДАГ

УИХ-ын зарим гишүүд Монгол Улс ШХАБ-д элсэхийн эсрэг байр суурьтай байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “ШХАБ-ыг байгуулсан цагаас эхлэн Монгол Улс ажиглагчийн байр сууринаас хандаж ирсэн. Монгол Улс ажиглагчаар байх, гишүүнээр байх хоёр нь ямар ач холбогдол, хор хөнөөлтэй вэ гэдэг нь тодорхой биш байна. ШХАБ бол төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, хөрөнгө, санхүүжилт олгодог байгууллага биш. Энэ бол Зүүн хойд Азийн бүс нутгийн улс төрийн чиглэлээр бодлого зангиддаг улс төрийн нэгдэл гэж би ойлгодог. Энэ байгууллагын гол тулгуур нь БНХАУ, ОХУ, Энэтхэг улс байдаг.

Монгол Улс бол төвийг сахисан, гуравдагч хөршийн бодлого явуулдаг улс. Ийм нөхцөлд ШХАБ-д болгоомжтой хандах ёстой. Сүүлийн өдрүүдэд энэ байгууллагад элсэх нь зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг олон нийтийн дунд их явж байна. ҮАБЗ юу гэж үзэж байгаа, энэ байгууллагад элсвэл гуравдагч хөрш, томоохон зээл тусламж үзүүлдэг гуравдагч орнууд ямар байдлаар хандах вэ зэрэг олон асуудал байна. Тиймээс маш болгоомжтой хандахгүй бол Монгол Улсын олон улсын тавцан дах байр суурьд нэлээд өөрчлөлт орох болов уу” хэмээн хэлсэн.

ШХАБ-Д ЭЛСЭХ НЬ МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГОТОЙ НИЙЦЭХГҮЙ

ШХАБ-д элсэх нь зарчмын хувьд Монгол Улсын гадаад бодлоготой нийцэхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн онцолсон юм. Тэрбээр “Аливаа улс үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийнхаа асуудлаар тэр дундаа гадаад бодлогын асуудал дээр нэгдмэл бодлоготой, нэг цонхны бодлогоор хандах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, гадаад бодлогынхоо хүрээнд Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч нэг цонхны бодлогоор нэг үг, бодлоготой, нэг амаар дуугардаг байх ёстой. Яагаад вэ гэвэл гадаад бодлого нь тухайн улс орны эдийн засаг, аюулгүй байдал, бүрэн эрхт байдалтай шууд хамааралтай асуудал учраас хариуцлагатай хандах учиртай. Аль нэг институцийн бодлого гэж байх ёсгүй, Монгол Улсын нэгдмэл бодлого энд үйлчлэх ёстой. ШХАБ-ын хувьд Монгол Улс ажиглагчийн статустайгаар оролцоод 14 жил болж байна. ШХАБ дахь манай улсын оролцоо цаашид ямар байх вэ гэдгийг өмнө нь “Монгол Улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно” гэсэн ганцхан өгүүлбэрээр тодорхойлж ирсэн. Зарчмын хувьд ШХАБ-д орох нь Монгол Улсын гадаад бодлоготой нийцэхгүй. ШХАБ чинь НАТО-гийн эсрэг зогсох зорилготой байгуулагдаж байсан цэрэг, улс төрийн байгууллага. Хэрэв гишүүнээр орох эсэх асуудлаар шийдвэр гаргах гэж байгаа бол ямар давуу, сул талтай. Яагаад Монгол Улс одоог болтол ажиглагчаар оролцож, анхааралтай ажиглаж ирсэн бэ гэдгийг нухацтай үнэлж цэгнэж байж шийдэх асуудал” хэмээсэн билээ.

ГУРАВ ДАХЬ ХӨРШИЙН БОДЛОГЫГ СААРМАГЖУУЛАХ САНАА БАЙГАА ГЭЖ ХАРДАХ ЭРХТЭЙ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн “Дэлхийн "болзошгүй хуваагдал"-ын үед Монгол Улс хэний ч талд орох ёсгүйг анхааруулсан. Тэрбээр “Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй. Энэ бодлого маань манай хувьд улс төрийн төдийгүй түүнээс ч өргөн утгаар ямар чухал ач холбогдолтой билээ. Өөрөөр хэлбэл, бид тэр бодлогоо бүдгэрүүлж хэрхэвч болохгүй. Дахин хэлэхэд, болзошгүй “хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй. Хоёр хөрш, гурав дахь хөршийнхөө бодлогын үзэл баримтлалаар явах ёстой.

У.ХҮРЭЛСҮХ: ШХАБ-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ АСУУДАЛД ШИЙДЭЛ ГАРГАХ ЦАГ БОЛСОН

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “ШХАБ-д тогтоосон байр сууриа ахисан түвшинд аваачин, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ийм прагматик хандлага баримтлан гадаад худалдааны таатай нөхцлүүдийг бий болгож байж хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах дүр зураг харагдаж байна. Нэгэнт тохирсон дэд бүтцийн тохироонууд, Эдийн засгийн коридор байгуулж чадвал Оюутолгойгоос дутахгүй орлого олох боломж байгааг судалгаа харууллаа. Хятад, Оросыг холбосон, цаашлаад Хятад-Европыг холбосон транзит тээврийг хөгжүүлж байж бид мөчлөг дагасан, үхээнц эдийн засгаасаа салж чадна гэж бодож явдаг” гэж хэлсэн. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх асуудалд шийдэл гаргах цаг болсон” хэмээн мэдэгдсэн билээ.

Өмнөх Засгийн газраас ШХАБ-д элсэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байсан нь өдгөө ч "хүчинтэй" байгааг эх сурвалж мэдээлсэн юм. Төрийн эрх мэдлийг атгаж буй нөхөд нарийвчлан судлаад, ШХАБ-д элсэх эсэх асуудлаар эцсийн ямар шийд гаргахыг хүлээх л үлдлээ.


ШХАБ-ын тухай:

ШХАБ анх 1996 онд “Шанхайн 5” нэртэй сууриа тавьсан. ОХУ, БНХАУ, Тажикистан, Киргиз, Казахстан гэсэн таван улс анх энэ байгууллагыг өөр хоорондын хилийн асуудлыг зохицуулах, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх зорилготой байгуулжээ. 2001 онд Узбекистан элсэн орж, тэр үеэс байгууллагын хувьд институтцлэгдэж, өөрийн дүрэм, бичиг баримтаа боловсруулж гаргасан байна.

Тухайн үед ОХУ, БНХАУ-аас Монгол Улсад Төв Азид оршдог улсын хувьд ШХАБ-д элсэх санал тавьж байжээ. Тиймээс Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэчулуун тэргүүтэй албаныхан 2001 оноос урд, хойд хөршүүдийн Гадаад яамныхантай уулзах зэргээр гурван жил судалгаа хийж, энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцох нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Засгийн газраас эхний ээлжинд ажиглагчаар оролцох улстөрийн шийдвэр гаргаж, сайд асан Узбекистанд болсон ШХАБ-ын дээд хэмжээний хуралд оролцож, 2004 онд улсаа ажиглагч болгож байжээ.

Өнөөдөр энэ байгууллагад Азийн нөлөө бүхий Энэтхэг, Пакистан улс элсэж, ШХАБ-ын нэр хүндийг өсгөөд буй. Энэтхэг дэлхийн хамгийн олон хүн амтай, ардчилсан, эрчимтэй хөгжиж байгаа улс. Монгол, Афганистан, Беларусь, Иран гэсэн ажиглагч дөрвөн улсаас гадна яриа хэлцээний түншлэлтэй зургаан улс байгаа нь Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, ШриЛанк улсууд юм. Эдгээр улс ШХАБ-ыг сонирхоод, яриа хэлцээнд оролцсоор байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

70 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tugs 2020-08-04 202.9.46.116

Бид хэнийг толгой дээрээ залж байгаагаа мэдэж авлаа даа…

Avatar

Зочин эт 2020-08-04 202.126.89.213

Ер нь хүлээх болж өгвөл орох хэрэггүй юм байна. Ерөөс иймэрхүү алсдаа цэргийн эвсэл болох байгууллагад орох нь аюултай.магадгүй дахиад барууныхны бууны хараанд орно гэсэн хэрэг.орсон хойноо гарах гэж гонгинох бүр хэрэггүй болно.

Avatar

Зочин 2020-08-04 176.31.234.175

>>>>>> Шилдэг бэлгийн болзоо сайтад тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Ovgon 2020-08-04 202.131.245.243

Ардчилагчдын ачаар ардчиллын 30 жилийн дотор Монгол Улс 99% коммунист хятдын колони болсон. Энэ колоничлолыг саармагжуулах хамгийн эхний алхам бол ШХАБ-д элсэх явдал юм. Газар шороогоо лиценз гэдэг хоосон цаасаар худалдаж баяжсан , Бээжингээс хамааралтай болсон ардчилагчид үүнийг эсэргүүцэж байна.

Avatar

Зочин 2020-08-04 103.57.92.13

Зөвхөн урвагчид ШХАБд эх орноо худалдаж элсүүлнэ

Avatar

Зочин 2020-08-04 2.38.141.213

Хятадын 2 гөлөг хүрэлсүх баттулга хятад эзнийаээ даалгасан ажлыг сайн биелүүлэх гэж эрээ цээргүй үздэг болжээ..шхабд орсоноор монгол 2 гүрний хоол унд зэвсэгийг хангадаг цэргийн бааз болох юм шив дээ .

Avatar

ИРГЭН 2020-08-04 202.179.15.3

МАНЫГ ТАРААЖ БАЙЖ ДАХИЙН НАМУУД ГИШҮҮНЧЛЭЛ ХИЙЖ БАЙЖ МОНГОЛ ГОЛДИРДОО ОРНО..ХУУЧНЫ МАХН ОДООГИЙН МАН БОЛ ДИЙЛЭНХ НЬ БОХИРДСОН АРДЫН ДАЙСНУУД.. МОНГОЛЫН ХӨГЖИЛИЙН ГАЦААНУУД. ТЭД ХУВИА Л БОДНО.. СОНГУУЛИЙГ ЛУУВИРДААД АРД ИРГЭДЭЭ БАСАМЖИЛАЖ БАЙГАА МАНЫГ ТАРААХ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ .

Avatar

Зочин 2020-08-04 182.160.1.202

Ганц ч гадаад хэл гадарлахгүй мөртлөө ШХАБ -д элсэнэ гэж ярих нь утгагүй гэж нэг сайд асан хэлж байсан. Ц. Гомбосүрэн Мөнх -оргил Тэмүүлэн нар үнэн хэлж байна.

Avatar

ИРГЭНДЭЭРХИ 2020-08-04 49.0.218.11

ДЭЭРХИ 3 үнэн хэлж бна, энэ 2аварга махны машинд идүүлэхгүйн тулд 3 дагч хөршийн бодлого их чухал шүү, үнэн чанартаа ШАНХАЙ элсвэл яг соц шиг бүрэн ертөнцөөс хаагдтал болоно,

Avatar

Зочин 2020-08-04 202.126.90.73

Гохь чинь заяа чинь тэр дээ үхэр Монголчууд аа

Avatar

Зочин 2020-08-04 98.33.93.32

Женкогийн ширээний кино Загалмайлсан эцэг кинон дээр эцэг Карлеони хүү Майклдаа,манай бүлэглэлээс хамгийн түрүүнд бусад бүлэглэлүүдтэй найрамдлын гэрээ байгуулах санал тавьсан хүн урвагч шүү гэж захиж хэлээд нас бардаг эпизод бий. Яг эцгийн хэлснээр болж хамгийн итгэлт нөхдийн нэг нь Барзинигийн бүлэглэлд уравсан байсан нь илэрж үхлийн муугаар үхдэг… Яг үүн шиг монголыг ШХАБ- д элсүүлэхийг санаархагчид бүгд урвагчид,үхлийн муугаар үхэх болно!!!??

Avatar

Зочин 2020-08-04 66.181.161.72

EnkhAmgalan chi yag yu ve? Chamd ene talaar bair suuri ilerhiileh chadamj baikhgui.

Avatar

ИРГЭН 2020-08-04 202.21.127.168

Энх амгалаан чи хэдэн цаас авчихаад эх орныг минь дарангуйлагч зонхилсон цэрэг-улс төрийн эвсэл рүү чихэх гээд байнаа. гай болохгүй зай болоорой

Avatar

Зочин 2020-08-04 59.153.114.10

herhevch elsej bolohgui uuniig demjsen novshnuudiig ueiin ued haraah bolno

Avatar

mongol 2020-08-04 59.153.114.10

Shanhain hamtiin niigemlegt elsej herhevch bolohgui ene mongoliin tusgaar togtnol undesnii ayulgui baidald nuluulunu uls turiin talaar A ch baihgui enhamgalan,orosiin tagnuul kommunist gerelchuluun metiin orkuudiin ugend ogt itgej bolohgui bid hen negnii baiguulsan yunch medegdehgui shaham yam bolgond elseed bh tom uls bish ene talaar sudlaadch bh shaardlagagui zugeer muruuruu yavj baisan ni deer hogiin urvagchid huvia hicheegch nariin ugend orj bolohgui

Avatar

Зочин 2020-08-04 203.91.115.46

Chi ooroo ingehed ene baiguullagiin talaar yu medhiin? Busad elssen gishuun ornuud pdoo ch hyatadad tsugaar togtnoloo aldaagui bj bn. Sudalchij uzeegui bj. Ugaasaa ene baiguullaga ooroo het davruu bas salan tusgaarlah terrorizmiin uil ajillagaag esreg baiguullaga. Odoo ch ene tal deer tom ajillagaanuudiig hiine. Mongoliig ezleh bodlogo bhgui

Avatar

ОРОСУУДАД БӨЛДӨГДҮҮЛСЭН МОНГОЛ т****г 2020-08-04 202.126.90.73

ЖДҮЧИН ХУЛГАЙЧ НАР ХҮҮКД БӨЛДӨГДҮҮЛСЭН, ХҮҮК ЖОНКУУД, ЖОНКУУ ОРОСУУДАД БӨЛДӨГДҮҮЛСЭН ТУЛ ҮХЭР МОНГОДЧУУД ШХАБ Т ЭЛСЭХГҮЙ ГЭЭД ЯАХЫН?!

Avatar

Irgen 2020-08-04 174.204.2.252

Oros hyatad hoyor ali hediin muudsan.oros hyatadad s400 gedeg agaariin hamgaalaltiin system ee zarahaa bolison.Amerik,Yopon solongos bolon bysad ulstai hamtarsan zergiin surguuli hyatadiin umnud dalaid hiij hyatadiig eserguuzsen message ugsun.Ene baiguulagad elsej hezeech bolohgui.

Avatar

Зочин 2020-08-04 202.21.97.30

Монголоор байгалийн хийн хоолой дайруулах эсэх нь энэ байгууллагад элсэх эсэхээс шалтгаалж байгаа гэж бодож байна. Тиймээс УЛС ТӨРЖИХӨӨ ЗОГСООГООД ЭДИЙН ЗАСГАА АВРАХ талаар дорвитой юм хийх л хэрэгтэй гэж бодлоо!!! Манайх шиг хүн ам цөөн, хөгжил буурай улсын хувьд УЛС ТӨРЖИХ НЬ ДЭМИЙ БИЗ ДЭЭ!!! Тэгээд ч 2 хөршийг даваад бидэнтэй шууд харьцдаг улс гэж байх ч үгүй л болов уу…

Avatar

Сүхбаатар 2020-08-04 202.9.46.80

Өнөөдөр бодит амьдрал дээр хүйтэн дайн эхэлчихлээ. Энэ хүйтэн дайн дахиад хэдэн жил ч үргэлжилж мэдэхээр байна. Дайн сонгодог утгаар өрнөөд явах юм бол манайх шиг жижиг орнуудад асар их нөлөөтэй. Тиймээс Монгоулс ШХАБ-д элсэх нь цаг үеийн шаардлага юм. Хоёр туулай хөөвөл хоосон л хоцорно. ШХАБ-д элсээд үнэхээр дэмий байвал гарчихна л биз. Энд уян хатан байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-08-04 107.77.173.57

битгий балайр

Avatar

Зочин 2020-08-04 192.82.72.40

Elssen elseegui yamar ch yalgaa baihgui. Hu-лгайчыг дээрэмчинээр л солихтой адил

Avatar

Зочин 2020-08-04 107.77.173.57

Наадхыг чинь нэг Монгол бүсгүй….Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдрах юмсан гэж шүлэглэсэн юм даа.Энэ л Монголчууд бидний зорилго байх ёстой биш үү

Avatar

Зочин 2020-08-04 66.181.161.38

жомбог авгайн жомбог үг зүлгэн дээр зүгээр л байлгаад байх уу тэ

Avatar

Зочин 2020-08-04 202.180.220.77

Заавал энэ байгууллагад нэгдэж яах гээд байгаа юм бэ? Бид одоо ч бусад улс орнуудтай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлж болно ш дэ. Заавал нэг байгууллагын дүрэмд баригдах шаардлага юу байна? БҮх улс орнуудтай сайхан харилцаж эдийн засгаа хөгжүүлье л да

Avatar

rodnia za chezt 2020-08-04 150.129.142.63

KIY hotod bolson zerleg tsust haldalgiin niit udaagin haldalgiig amjiltai hamgaalsan TAMIRAZOB, KAZANZOB hamgaalgchida zoriulsan birigada kino shuu. udahgui hong kong 2 serie hiiy ehelsen bolno. 2 haldalgiin tuhai. end neg tom asuudal uusen bidnigg kinog haasan horigloson shdee ene bol haldalga hisen taalas bidni birigada kinog haasan gishuun tuumlen, monhorgil shdee. erelheg ukrainski otamani micha hamgaaltiin alband taalrhal elerhilsen yumaa.

Avatar

chez za rodnia 2020-08-04 150.129.142.63

brigada ukraine olon angit kino KIY hotiin erelheg hamgaalgchid zoriulsan niit 4 udaagin kirgiz reket haldalgiin amjiltai hamgaalsan Tamirazob, kazanzob hhubiin hamgaalaltiin albani daichidiin gegeen dursgald zoriulsan yumaa. tsogtoo yunda emzegleed abigan boloo archaagui lalara monhorgil een kie haldalga zohionbaiguulsan tuba shde.

Avatar

Зочин 2020-08-04 202.131.245.243

Ардчилагчдын ачаар ардчиллын 30 жилийн дотор Монгол Улс 99% коммунист хятдын колони болсон. Энэ колоничлолыг саармагжуулах хамгийн эхний алхам бол ШХАБ-д элсэх явдал юм. Газар шороогоо лиценз гэдэг хоосон цаасаар худалдаж баяжсан , Бээжингээс хамааралтай болсон ардчилагчид үүнийг эсэргүүцэж байна.

Avatar

Зочин 2020-08-04 202.180.220.77

Чи эрүүл үү? ШХАБ-д ялгаагүй Хятад ноёрхож байгаа ш дэ.

Avatar

Зочин 2020-08-04 192.82.71.156

Сэтгэцийн асуудалтай хүнийг өдөж яах нь вэ!

Avatar

Зочин 2020-08-04 203.91.115.46

dan hyatad bish Oros ch iluu noyoldog baiguullaga

Avatar

ИРГЭН 2020-08-04 202.179.15.3

ШХАБ -Г ЗӨВ ГЭЭД БАЙГАА ХУЛГАЙЧУУДИЙГ ТОГТООЖ БАЙГААД БУУДАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ..

Avatar

Зочин 2020-08-04 192.82.71.178

Энэтхэг -Хятад мөн ОХУ-Хятад хооронд маргалдах бүх дайсагнах үйл явдал гарвал хэний талд орох вэ. Энэтхэг-Хятадын хилийн асуудал маш будилаантай цэрэг бөөгнөр ч байна. Энэтхэг улстай соёл шашны маш өргөн дэлгэр харьцаатай нефтийн үйлдвэрт хөрөнгө оруулж байна Хятал бол ойлгомжтой манай улсын экспортын гол харилцагч орон 4800 км хиллэдэг. ОХУ-Хятад хоёр маргавал хятадын талтай харилцаагаа тасалбал өнгөрсөн социализмын үе шиг ОХУ манай улсын түших тулгуур болж одоо чадахгүй

Avatar

Зочин 2020-08-04 107.77.173.57

Орос Хаятадын харилцаа муудлаа гэвэл….Оросуудад хэн холбоотон бол туслах вэ? Мэдээж АНУ. 2-р дайны үед СССРулсад АНУ яаж тусаллаа.

Avatar

Зочин 2020-08-04 202.131.245.243

Б.ЖАРГАЛ гэдэг хуурамч нэрээр "Цай овогт эльбекжорж" хэмээх МҮҮНий тарваган пастор их олон юм хуцаж байна даа. Тэгэхээр элсэх нь түмэн зөв гэсэн үг. Яг эсрэгээр нь ойлгох хэрэгтэй. Тэгвэл л зөв замаар явна.

Avatar

Зочин 2020-08-04 107.77.173.57

Ерөнхийлөгч Элбэгдорж хуурамч нэрээр бичдэггүй,ямар нэг юм бичихээр бол зөв ч бай,буруу ч бай өөрийнхөө нэрээр бичиж нийтлүүлдэг.Тэгээд ч дээрх нийтлэлийн бичлэгний барил нь Элбэгдоржийнх гэхэд арай жул байна.Хэрвээ Элбэгдорж энэ сэдвээр бичсэн бол илүү сонирхолтой уншуургатай бичих байсан байх.

Avatar

Зочин 2020-08-04 202.131.245.243

Батгий худлаа хуцаад бай, тарвагадорж оо.

Avatar

Зочин 2020-08-04 202.131.245.243

Ардчилагчдын ачаар ардчиллын 30 жилийн дотор Монгол Улс 99% коммунист хятдын колони болсон. Энэ колоничлолыг саармагжуулах хамгийн эхний алхам бол ШХАБ-д элсэх явдал юм. Газар шороогоо лиценз гэдэг хоосон цаасаар худалдаж баяжсан , Бээжингээс хамааралтай болсон ардчилагчид үүнийг эсэргүүцэж байна.

Avatar

Зочин 2020-08-04 139.5.177.227

ШХАБ-д Монгол элсэх нь Монгол Улс, монголчууд тусгаар тогтнолоо алдана. Хэзээ ч гарч чадахгvй, Манжийн 300 жилийн дарлалаас дор Монгол улс шууд Хятадын нэг аймаг болж монголчууд устана. Жэнко, Хvvк 2 л зээл авч хувьдаа хувааж авна гэж Баабар бичсэн. Монголыг устгах 2 хулгайч Жэнко, Хvvк 2-ыг огцруулж, зайлуулцгаая!!! Монголчууд бидний евег дээдэс газар нутгаа хамгаалахаар амиа ерген байж хамгаалж ирсэн, Жэнко, Хvvк 2 шууд зарах нь!

Avatar

Зочин 2020-08-04 202.131.245.243

Элсэх нь түмэн зөв.

Avatar

Зочин 2020-08-04 139.5.177.227

Жэнко энд бичжээ. Жэнко чи хятад-чеченийн э****з хамтран амьдрагч авгайгаа аваад Хятадын Тvвд евеегийнхее нутаг руу зайлаа! Монголчууд бид Монгол эх орноо Жэнко чам шиг харийн дайснаар тоглуулахгvй!

Avatar

hm 2020-08-04 103.229.120.102

Баттулга Хүрэлсүх хоёроо, та 2ын эзэдээс бусад нь хөрөнгө оруулалтаа нэмэх нь юу л бол. Бусдын бүтээсэн баялагийг Монгол дотроосоо булааж луйвардаж чадсан гэдэг чинь та 2 ыг луйварчин дээрэмчин л болгосноос бус мундаг удирдагч улстөрч болгоогүй шүү. Эндүүрч Монголын ирээдүйг битгий засаж залруулах аргагүйгээр хоролчихоорой.

Avatar

Зочин 2020-08-04 59.153.115.81

Хятад улс шинжаан уйгар, төвд, өвөр монголд эсэргүүцэл гарвал ШХАБ-ын нэрээр шууд зэвсэглэн дарна. Орос өөрийн харъяанд кремийг үүрд алдахгүй байх шаардлагатай тул энэ гэрээнд БНХАУ-тай тохиролцоо байгаа. Мөн Энэтхэг хятадын хилийн нутаг дэвсгэрийн асуудал бий. Энэтхэг пакистаны газар нутгийн зөрчил бий. Монгол улс эдгээр улстай зөрчилгүй тул ямар нэг тохироо хийх хэрэг байхгүй.

Avatar

Хүрэлээ 2020-08-04 103.26.194.17

ШХАБ бол угаасаа зорилго нь тодорхой байгууллага л даа. Хятад,Орос,Энэтхэг гээд хэт их гүрнүүдийн нэгдэл. Ялангуяа дэлхийн политикийн бодлогод энэ хоёр улсын нөлөө багагүй. Зөвхөн Ази тивээр ярихад л 5 стан, Монгол мэтийн жижиг улсуудыг"базаж барьж" байх нэг ёсны монополь колончлох бодлогоо хэрэгжүүлэх зорилготой л нэгдэл. Монгол улс н тухайд бол ярихын ч хэржггүй хө…

Avatar

Зочин 2020-08-04 202.21.96.150

za da neg yum boloh geel bn daa.

Avatar

Зочин 2020-08-04 66.181.161.112

Ямар ч шаардлага байхгүй. Бид маргааш гэхэд олон улсын байдал ямар болох нь тодорхойгүй эгзэгтэй үед байна. Иймээс төвийг сахих л хамгийн чухал. Ану Хятадыг дарахын тулд хэнтэй ч эвсэхэд бэлэн. Шхабын гол хөдөлгөгч мотор нь Бнхау. Москва бол бүс нутагт цэвэрхэн тоглолт хийчихээд бултахдаа, уучлаарай манай бодлого өөрчлөгдлөө гэж дажгүй хэлж чадах туршлагатай болсон. Ийм байхад бид бусдыг дагаж харзны ус руу үсрэх гэж үү дээ. Эрх биш хэрээ мэдсэн нь дээр байх.

Avatar

Зочин 2020-08-04 107.77.173.57

Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан гэж….

Avatar

Зочин 2020-08-04 59.153.115.81

Америк Хятадын дайнд хажуугаас орос ашиг хайж байгаа мэдээж юм. Өөрөөр хэлбэл Хятадын эсрэг Америк нэгдэл байгуулах үед гайхал Орос хаашаа яаж эргэхийг хэлж мэдэхгүй. Ийм тохиолдолд Орос хятадын эсрэг ашиг харж үйлдэл хийнэ. Ингээд ШХАБ гээч зүйл сүйрэх учиртай. Сүйрэлд өртөх эсэхээ сайн бодож байж шийдээрэй. БНХАУ-ыг АНУ-ын зүгээс ямар гээч нэгдсэн холбоо байгуулахыг хэлж мэдэхгүй. Түүнийг дагаад урвалт, шарвалт болно.

Avatar

Зочин 2020-08-04 203.91.115.46

Ugaasaa huiten dain bolhod bid ali neg taliig l songoh heregtei bolno bzde. Teglee ch Amerik bol terorizm salan tusgaarlah uil ajillagaag demjdeg oron erteer medeegeer mnai ulsiig law bombogdoh ornuudiin toond bagtaatsan l ywj bsn shu.

Avatar

ЗОЧИН 2020-08-04 192.82.72.223

Судлаад байх юм байхгүй муу малуудаа улс хэвээрээ байя гэвэл хэзээч элсэж болохгүй яаж хорлочих бол юуг ни буруу хиичэх бол гэж дандаа энэ төрөөс айх юм монгол хүн байх хэцүү юмаа

Avatar

Л.Лхагва 2020-08-04 202.9.46.176

Монгол ардын зүйр үгэнд 7 хэмжиж нэг огтло гэсэн байдаг. Үүнийг 70 хэмжиж нэг огтлобол зохино.

Avatar

Зочин 2020-08-04 103.229.122.52

Бараг дайсагнагч улсууд болох Хятад , Энэтхэг хоёр энэ байгууллагын гишүүд , Монголын мундаг диполматчид хариулт өгнө дөө М.Дүгэрсүрэн гуай амьд сэрүүн байсан бол яг л хэлэх байсан даа Ц.Гомбосүрэн гуай , Д.Баярхүү , Ц.Элбэгдорж гээд хүмүүс юм ярьж л байдаг юм Эрх биш манай тусгай албадынхан , диполматууд Орос , Хятадын Улс төр , эдийн засгийн бодлого , цаашдын хандлагийг гүн гүнзгий судалж Төр Засгаа нууц мэдээлэлээр хангадаг байлгүй дээ "Долоо хэмжиж нэг огтлох" хэргтэй дээ

Avatar

Зочин 2020-08-04 122.201.31.50

Гуцалдаж улилдаад хичнээн удаж цаг алдаж байхаар хурдан элсээд нэг тийшээ болооч дээ!! Естой сдакууд юмаа!! Элсэхгvй гэвэл нутаг дэвсгэрээ Орос Хитадын дундаас суга татаж аваад Япон, АНУ-н бееренд оччихооч дээ!!! Хаана байдгаа мэдрэхгvй хэвтэж гадаад бодлого, геополит энтр ярьж эргvvтэх юм!!

Avatar

ЗОЧИН 2020-08-04 202.179.15.3

ШХАБ ЯРИАД БАЙН БАЙН ДЭГДЭЭГЭЭД БАЙГАА ЧӨТГӨРҮҮДИЙГ БУУДАН а**х ХЭРЭГТЭЙ. …БҮРТГЭЖ БАЙГААД НЭГ БҮРЧИЛЭН ЦЭЭРЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ …ДЭЭ ЭХ ОРОНЧДОО

Avatar

ИРГЭН 2020-08-04 202.179.15.3

ШХАБ ЯРИАД БАЙН БАЙН ДЭГДЭЭГЭЭД БАЙГАА ЧӨТГӨРҮҮДИЙГ БУУДАН а**х ХЭРЭГТЭЙ. …БҮРТГЭЖ БАЙГААД НЭГ БҮРЧИЛЭН ЦЭЭРЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ …ДЭЭ ЭХ ОРОНЧДОО

Avatar

Diplomat 2020-08-04 74.105.51.49

XABGB, Evraziin holboo zereg ni bol huuchin ZHU iig sanagalzsan Orosiin nuluug sergeeh oroldlogo. Mongol tegj uhrah shaardlaga baihgui. Oros Hytadtai ediin zasgiin hariltsaagaa hugjuulehed edgeer baiguulaga ni tus bolohoosoo, Unee aldsan us bolno

Avatar

Diplomat 2020-08-04 74.105.51.49

Hamgiin hudlaa, bagtsaa medleggui ugiig Jenko helnee.
Erdene chuluun said ch, Mongol Delhiin integratsid negdeye gevel harin ch SHABd elsehgui baih heregtei

Avatar

Элс, элс 2020-08-04 122.201.22.173

Элс, элс. Тэгээд юу болохыг нь хараарай. Орос, Хятад хоёр чинь овоо чанга тэврээд авах байлгүй. Тэр тэврэлтээс гарна гэж гонжийн жоо болно, тэгээд юу яасан тусгаар тогтнол… Элс, элс, тэртэй, тэргүй өөрийн толгойгүй юм чинь.

Avatar

Зочин 2020-08-04 203.91.115.46

Tiimee elssen deer bus nutgiin hogjloos hotsroh hereg bhgui. Busad gishuun ulsuud ch tusgaar togtnoloo aldaagui bga hyatadad. Hyatad ezleheer bol ali hediinee ezleh bsn gehdee ene baigulaga ooroo salan tusgaarlah esvel t*******t ajillagaani esreg baiguulagdsan

Avatar

Зочин 2020-08-04 202.131.238.98

ХЭРЭГГҮЙ

Avatar

Зочин 2020-08-04 107.77.173.57

Швейцар лугаа адил хөгжье гэсэн маань буруу болж байна уу ? Тэгээд ч ШХАБ-ын гишүүн улсууд чинь дотроо хоорондоо алалцчих гээд л байгаа шүү дээ. Женко хар гэрт дээлээ нөмөрч,Сүрэлсүх Австрали руугаа нутаг буцаасай….

Avatar

хнгшшол 2020-08-04 192.82.77.174

НЭг архи нь гараагүй луухааны үлдэгдэл их юм дэмийрч бна аа

Avatar

Зочин 2020-08-04 107.77.173.57

Чи л харин мануусыгаа луухаануудын гарт хийчих санаатай байгаам биш үү….

Avatar

Зочин 2020-08-04 202.55.188.36

ЭЛСЭХ ХЭРЭГГҮЙ, БОЛОХГҮЙ ГЭСЭН ГИШҮҮД, СУДЛЧААЧИД ОЛОН БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ. ТА НАР ТЭР ЭРГҮҮ БӨХӨӨ АХИАД ГАРГАВ АА, ГУЙЯ !!

Avatar

Зочин 2020-08-04 203.91.115.46

Ted chin yag unendee sudlaachid bish shde. Шхаб chin busad ulsuudiig ezleh zorilgotoi baiguulagdagui elssen ch Mongol oron yah ch ugui. Ugaasa salan tusgaarlah ajillagaa het davruu t*******t ajillagaani esreg baiguulagdsan bolhoos. Hyatad uls erhsheelde oruulah baiguullaga bish. Busad ulsuud ch tusgaar togtnoloo aldaagui bga

Avatar

ӨГЛӨӨНИЙ МЭНД! ГУЦАЛГҮЙ СОНСОЦГОО! 2020-08-04 202.126.90.73

ДУУГАРАХ ЭРХГҮЙ БОЛСОН, АЖИЛ ХИЙХ ЗОРИГГУЙ БОЛСОН ОРОСЫН БООЛУУД БОСГОНЫ ШОРОО ҮХЭР МОНГОЛЧУУДАД ӨГЛӨӨНИЙ МЭНД! МОСКВА НАЙТАХАД МОНГОЛЧУУД ЧАЦГA АЛДАНА

Avatar

Зочин 2020-08-04 202.179.15.3

ТЭР ЦЭГ ӨНГӨРСӨӨН МУУ ИВАНЫ ҮЛДЭГДЭЛ… х*******н ЭРЛИЙЗҮҮДЭЭ.. МОНГОЛ Д ШХАБ ШИГ ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙХГҮЙ . ХЯТАЛД ОРОСЫН САВАР.. МӨНХИЙН МӨРӨӨДӨЛ ГУРАВДАГЧ ХӨРШ ЭНЭ БОЛ ХУВЬ ЗАЯА.. ШХАБ ЯРИГСАДИЙГ НАМНАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ЭХ ОРОНЧДОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж